Category: Орон нутаг

  • Чойр-Сайншандын зам усанд автжээ

    Чойр-Сайншандын зам усанд автжээ

    А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн  авто замын 304-305 дахь км-т 2024.08.02-нд хүчтэй аадар бороо орсны улмаас зорчих хэсэг усанд автжээ. Зорчих хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Тээврийн цагдаагийн алба, ”Дорноговь АЗЗА” ТӨХК хамтран арга хэмжээ авч байна.

  • Дашинчилэн-Булганы замыг үерийн ус давжээ

    Дашинчилэн-Булганы замыг үерийн ус давжээ

    А0901 дугаартай Дашинчилэн-Булган чиглэлийн авто замын 30 дахь км-т байрлах Шувуутын хоолойг үерийн ус давж, уг замаар зорчиход хүндрэлтэй нөхцөл үүссэн байна.  Одоогоор усны түвшин багасаагүй байна. “Булган АЗЗА” ТӨХК уг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа аж.

  • Хурдан морины уралдааны зам, эвдэрсэн гуу жалгыг засаж байна

    Хурдан морины уралдааны зам, эвдэрсэн гуу жалгыг засаж байна

    Орхон аймгийн ЗДТГ, морин спорт, уяачдын “Эрдэнэт хүлэг” холбоо, хамтран, хурдан морьдын уралдааны замд борооны улмаас тогтсон шавар шалбаагыг цэвэрлэн, замыг хусаж,  эвдэрсэн гарам, жалгыг засаж байна. Орхон аймгийн баяр наадам, Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан хөтөлбөрийн дагуу 8-р сарын 2-ны өдөр өндөрлөх байсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 8-р сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.…

  • Оюутан-цэргүүд Хавцгайт, Ёлын-Амыг цэвэрлэв

    Оюутан-цэргүүд Хавцгайт, Ёлын-Амыг цэвэрлэв

    Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 167-р ангитай хамтран тус аймагт хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг-2024” сургалтад  Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудаас нийт 75 оюутан хамрагдаж байна. Оюутан цэргүүдэд Өмнөговь аймгийг сурталчлах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор Өмнөговь аймагтай танилцах өдөрлөгийг Өмнөговь аймаг байгуулагдсаны 93 жил, Батмөнх даян хаан мэндэлсний 560 жилийн ой, “Говь шанх-7” хурдан…

  • Өвөрхангай аймгийн төв үерт автжээ

    Өвөрхангай аймгийн төв үерт автжээ

    Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд өчигдөр 15:51-16:30 цагийн хооронд үргэлжлэн орсон борооны улмаас 1, 2, 5, 9, 12, 13 дугаар багт гэр, байшин, орон сууцны B1 давхар усанд автсан тухай нийт 13 дуудлага иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги,  Замын цагдаагийн тасаг, сумын Мэргэжлийн анги, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК 16:08 цагаас эхлэн, 6…

  • Шаварт суусан 3 машиныг татан гаргажээ

    Шаварт суусан 3 машиныг татан гаргажээ

    Хур элбэгтэй, бороо үргэлжлэн орж байгаа үед иргэд цаг агаарын мэдээг сайтар сонсохгүй, замын нөхцөл байдлын тооцохгүйгээр замд гарч, ус, шаварт сууж байна. Өчигдөр гэхэд онцгой байдлын албанд шаварт суусан 3 жолооч хандаж, тусламж хүсжээ. Үүнд: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Төв аймгийн автозамын хяналтын цэгийн хажууд өичгдөр 17:00 цагийн үед машинтай хүмүүс үерийн усанд…

  • Улаанбаатар-Чойр-Сайншандын зам үерт эвдэрлээ

    Улаанбаатар-Чойр-Сайншандын зам үерт эвдэрлээ

    А0101, А0102 дугаартай Улаанбаатар-Чойр-Сайншанд чиглэлийн авто зам 2024.08.01-ний өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас эвдэрлээ. 225 дахь км-тээ зорчих хэсэг нь сэтэрч, 233 дахь км-т замын хөвөө, далангийн хажуу налуу үерт угаагджээ.  “Поларис рөүд инженеринг” ХХК уг замд анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулан, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, яаралтай засаж байна. Жолооч, тээвэрчид та бүхэн тухайн чиглэлд зорчихдоо хурдаа…

  • Дархан-Эрдэнэт чиглэлийн замд үер буужээ

    Дархан-Эрдэнэт чиглэлийн замд үер буужээ

    Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн нутгаар өчигдөр үргэлжлэн орсон борооны үеэр А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын 60-63 дахь км эвдэрчээ. Борооны үеэр уулнаас үер бууж, 2 төмөрбетон хоолойн хажуу налуу, буцаан дүүргэлт угаагдан, хажуугийн шуудуу, хажуу налуу угаагдсан байна. Уг замыг хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК тухайн замд үзлэг шалгалт хийж, яаралтай арга хэмжээ авч…

  • Мөрөн-Цэцэрлэгийн зам дээр чулуу овоорсон байна

    Мөрөн-Цэцэрлэгийн зам дээр чулуу овоорсон байна

    Хөвсгөл аймгийг Архангай аймагтай холбосон А31 дугаартай Мөрөн-Жаргалант-Цэцүүх-Цэцэрлэг чиглэлийн засмал зам үерт өртжээ. Уг замын 26-31 дэх км-т буюу Цагаанбургасны даваанд 7 дугаар сарын 31-ний орой үер бууж, уулын чулуу, шороо үерийн усаар зөөгдөн, тус замын зорчих хэсэгт овоорсон байна. “Хөвсгөл АЗЗА” ТӨХК уг замыг цэвэрлэж байгаа аж. 

  • Мандалговь-Даланзадгадын замд үер буужээ

    Мандалговь-Даланзадгадын замд үер буужээ

    A0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 230, 266 дахь км-т өнгөрсөн шөнө үер бууж, замын зорчих хэсэг дээгүүр давж урсжээ. Үүний нөлөөгөөр уг замын далангийн хажуу налуу угаагдсан байна. “АЗММ” ХХК уг замыг засахаар ажиллаж байгаа тул жолооч нар хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг Зам, тээврийн хөгжлийн төвөөс анхаарууллаа.  Мандалговь 1.jpg