-
2 аймагт газар хөдөллөө

Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн Алтанбулаг гэдэг газар өнгөрсөн шөнө газар 4.2 магнитудын хүчтэй чичирхийллээ. Газар хөдлөлийн голомт тус аймгийн төвөөс баруун хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т үүсжээ. Үүнийг 7-р сарын 29-ний 01:22:50 цагт Одон орон, геофикийн хүрээлэн бүртгэж авсан байна. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Тарагт багийн Жирэм гэдэг газар 7-р сарын 28-ны 09:48:19 цагт…
-
Солонготын даваанд машин шатжээ

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг дахь Солонготын даваанд өчигдөр орой машин шатжээ. Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Приүс 20″ маркийн суудлын машин шатаж буй тухай дуудлага 7-р сарын 28-ны 21:05 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Машин шатсан газар нь аймгийн төвөөс 280 км, сумын төвөөс 120 км зайтай. Уг машин 22:15…
-
Улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр малын сэг зэм устгав

Х.Болормаа Өнгөрсөн өвөл манай улсад 6.6 сая мал зүй бусаар хорогджээ. 2023 оны эцэст улсын хэмжээнд 64.7 сая мал тоолсон. Үүний 10.2 хувийг алдсан байна. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас хорогдсон, өвчнөөр үхсэн, зэрлэг амьтанд бариулсан малыг зүй бусаар хорогдсонд тооцдог. Малчид хорогдсон малаа өөрсдөө нэг газар цуглуулан, хавар газар гэсэхээр булж, ариутгах учиртай. Гэвч тэгсэнгүй. “Портер”-т…
-
Хужирт-Арвайхээрийн гүүр нуржээ

Улсын чанартай А08 дугаартай Хужирт-Арвайхээр чиглэлийн авто замд өнөөдөр 15:00 цагт хүчтэй аадар бороо орсны улмаас үeр бууж, уг замд байрлах модон гүүр нуржээ. Тус гүүрээр зорчих боломжгүй болсон тул яаралтай сэргээн засахаар зам хариуцагч “Өвөрхангай АЗЗА” ТӨХК газар дээр нь ажиллаж байна.
-
Шивээхүрэн-Даланзадгадын зам үерт эвдэрлээ

Улсын чанартай А33 дугаартай Даланзадгад-Шивээхүрэн чиглэлийн авто замд өнөөдөр 14:00 цаг орчимд орсон аадар борооны улмаас 23-30 км -ийн хоорондох 5 цэгт хөвөө угаагдсан, 30 дахь км-т байрлах дөрвөлжин хоолой угаагджээ. Уг замыг хариуцагч “АЗММ” ХХК замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хохирлын хэмжээг тогтоох, сэргээн засах ажлуудыг шуурхай эхлүүлээд байна. Жолооч та бүхэн авто замыг сэргээн…
-
Манхан-Булганы хоорондох зам нурангид дарагдлаа

Ховд аймгийн Манхан сумаас Алтай, Үенч, Булган сумын нутгаар дайран, улсын хил хүрдэг, олон улсын чанартай А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замд өнөө орой хүчтэй аадар бороо орлоо. Үүний улмаас уг замын 120-133 дахь км-ийн хооронд уулын чулуу үерт нуран, нуранги үүсгэж, зам хаагдлаа. Тухайн авто замыг шуурхай нээхээр “Ховд АЗЗА” ТӨХК-ийн инженер техникийн ажилчдын бүрэлдэхүүн ажиллаж байна…
-
Хэрлэн голд живсэн машинаасаа гарч чаджээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багт Хэрлэн гол гаталж явсан, “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын 2 зорчигчтой суудлын машин усанд живжээ. Тэд 7 дугаар сарын 25-ны үүрийн 04:30 цагт онцгой байдлын албанаас тусламж хүссэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн албан хаагчид 09:02 цагт очиход, 44 болон 45 настай 2 эрэгтэй…
-
Тэшигийн иргэдийг завиар зөөж байна

А13 дугаартай Хутаг-Өндөр-Тэшиг-Улсын хил чиглэлийн 44 км зам буюу Булган аймгийн Тэшиг сумын Эг голын гүүр үерийн улмаас зорчих боломжгүй болоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар Эг голын усны түвшин багасжээ. Гэсэн ч 2 гүүрний хоорондох далан үерт сэтэрсэн. Уг сэтэрхийгээр үерийн ус урсан, замаар зорчих боломжгүй хэвээр байгаа аж. Тэшиг сумаас зайлшгүй гарах шаардлагатай хүмүүсийг завиар зөөж байна. …
-
Сайншанд-Хамарын хийдийн замыг түр хаажээ

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг 7 дугаар сарын 24-ний өдөр орсон бороо, үeрийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон юм. Тухайн авто зам, гүүрийг хариуцагч “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн албан хаагчид, инжeнeрүүд цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан шуурхай ажиллаж байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто…
-
14 аймгийн нутгаар бороо орлоо

Улаанбаатар хот болон Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар өнгөрсөн хоногт бороо оров. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.