-
Галт тэргээр тээвэрлэж явсан нүүрс уугьжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн Сүлд гэдэг газар галт тэргээр тээвэрлэж явсан нүүрс шатах дөхсөн байна. Уг галт тэрэгний 34 дүгээр вагонд нүүрс уугьж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд 7-р сарын 22-ны 01:55 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн албан хаагчид 02:12 цагт очиход, БНХАУ руу нүүрс тээвэрлэж…
-
Үүр голын ус 293 см-ээр нэмэгджээ

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар, үргэлжлэн орсон борооны улмаас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаас эх авсан голуудын усны түвшин өмнөх хоногоос 10-160 см-ээр огцом нэмэгдсэн бөгөөд Үүрийн гол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын орчимд үерийн аюултай түвшин 530 см байдаг бол өмнөх хоногоос 293 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай түвшинг давлаа. Хэнтий нурууны…
-
Говьд бэлчээрийн ургамал муу ургаж байна

Бэлчээрийн ургамал 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд буюу Өмнөговь, Дорноговийн зарим, Дундговь, Хөвсгөл, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу, 60 гаруй хувьд буюу Дархан-Уул болон Төвийн нийт, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Өвөрхангайн ихэнх нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Ховдын зарим нутгаар хэвийн, бусад нутагт дунд (1 дүгээр зураг)…
-
6 төрлийн 28 тэсрэх бодис олж устгав

Дорнод аймгийн Онцгой комиссоос Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу жил бүр тус аймагт Зөвлөлт Холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газар болон хээрийн сургуулилалт хийж байсан талбайд тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг зохион байгуулдаг. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Бямбаар ахлуулсан бүлэг энэ сарын 18-19-ний өдрүүдэд тус аймгийн төв…
-
Хатгалын замыг цэвэрлэж, гүүрийг засжээ

А1101 дугаартай Мөрөн-Хатгал чиглэлийн авто замд нийт 6 гүүр, 87 ус зайлуулах хоолой байдаг. Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын 19-20 дахь км-т 2 цэгт, 43-45 дахь км-т 3 цэгт өчигдөр үeр бууж хөвөө, далан болон замын зорчих хэсэг эвдэрсэн. Тухайн авто замыг хариуцагч “Хөвсгөл зам” ХХК газар дээр нь шуурхай ажиллаж, зам дээр тогтсон лаг шавар, чулууг цэвэрлэсэн байна. Өчигдрийн…
-
14 сумын ойн хортонг устгажээ

Архангай аймгийн 14 сумын ойд Якобсоны төөлүүрч эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй тархжээ. Биологчид агаарын хөлөг болон үүргийн шүршигч багаж ашиглан, 92 мянган га талбайн шавжийг 5-р сарын 28-ны өдрөөс 7-р сарын 15-ны хооронд устгажээ. Ийм аргаар хортон шавжтай тэмцсэнээс хойш шавжийн зүйлээс хамааран, 15-21 хоногийн дараа ойн модод бүрэн сэргэн ургадаг. Түвшрүүлэх сумын ойн хортонтой тэмцэхийн өмнөх болон тэмцсэний…
-
Сайншанд-Замын-Үүдийн зам үерт эвдэрлээ

А0103 дугаартай Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замын 577-579, 597-598, 589-590, 634-635 дахь км-үүдэд өнөөдөр үер бууж, замын хөвөө, далангийн хажуу налуу угаагдан, шуудуу элсээр дүүрчээ. Уг замыг хариуцагч “Борхойн зам” ХХК авто замын бэлэн байдлыг хангуулахаар шуурхай ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн төв мэдээллээ. Иймд иргэд, жолооч та бүхэн уг замаар анхаарал болгоомжтой зорчоорой!
-
Хөвсгөл орох зам үерт автаж, 3 гүүр сэтэрлээ

Хөвсгөл аймагт өнөө орой 21:00 цагийн үед аадар орсны улмаас үер бууж, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон чиглэлийн авто зам дээр чулуу, шороо овоорч, 3 гүүр сэтэрлээ. Алаг-Эрдэнэ сумын Хоохны таг хүртэлх А0902 улсын чанартай авто замыг 11 хэсэг газраар үерийн ус даван урсаж байна. Замыг цэвэрлэж, гүүрийг застал аялагч, амрагч иргэдийг энэ чиглэлд зорчихгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.
-
Өмнөговьд ангиограф оношилгоо, эмчилгээ хийдэг болов

Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв ангиограф тасагтай боллоо. “Нутгийн хишиг”, “Эрүүл Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд тус төвд ангиографийн аппаратаар оношилгоо, эмчилгээ хийх тусламж үйлчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөмжөөр байгуулсан байна. Ангиографи /судсан дотуурх/ оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд орон нутагтаа хүлээгдэл, чирэгдэлгүй нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах бүрэн боломж нээгдэж байгаа юм. Тус аймгийн тэргүүлэх өвчлөл,…
-
Наадамчдаас хог худалдан авчээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, аймгийн начин Д.Баасанбаяр үзүүрлэлээ. Шигшээ 32 бөхийн барилдаанд Тосонцэнгэл сумын харъяат, сумын манлай заан Г.Ганбат түрүүлж, Тосонцэнгэл сумын харъяат, сумын заан Б.Пүрэвням үзүүрлэсэн байна. Азарганы уралдаанд Тосонцэнгэл сумын аймгийн алдарт уяач Ц.Сэдэдийн Монгол хүрэн түрүүлж, Тосонцэнгэл сумын харьяат, алдарт уяач Т.Насанхүүгийн бор аман хүзүүдэв.…