Category: Орон нутаг

  • Говь-Алтайн Дэлгэрт газар хөдөллөө

    Говь-Алтайн Дэлгэрт газар хөдөллөө

    Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт өнөөдөр 09:00 цагт газар 4.3 магнитудын хүчтэй хөдлөв. Газар хөдлөлтийн голомт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс баруун урд зүгт 50 км, Хүрээмарал сумын төвөөс урд зүгт 54 км, Чандмань сумын төвөөс хойд зүгт 67 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. 

  • Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно

    Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно. Тодруулбал, 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд нутгийн зарим газраар, 11, 12-нд баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар,…

  • Хот хоорондын зорчигч тээврийн 231 автобус “wifi”-тай боллоо

    Хот хоорондын зорчигч тээврийн 231 автобус “wifi”-тай боллоо

    Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор гэсэн 9 аймгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 231 тээврийн хэрэгсэлд WIFI төхөөрөмж суурилууллаа. Цаашид энэ төрлийн үйлчилгээний тоог нэмэгдүүлж, давхардсан тоогоор 19 аймгийн 627 тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр иргэд хол замд ая тухтай зорчихоос гадна цаг үеийн мэдээллийг шуурхай хүлээн авах…

  • Гал унтраах техникийн аваргуудаа шалгаруулж байна

    Гал унтраах техникийн аваргуудаа шалгаруулж байна

    Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 3-5-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын  аварга шалгаруулах “Нада Буга-2024” тэмцээний нээлтийн ажиллагаа тус аймгийн “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д боллоо. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Онцгой…

  • Ойн түймрийг сансраас илрүүлэв

    Ойн түймрийг сансраас илрүүлэв

    Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Шарнуур гэдэг газар (аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км-т) ойн түймэр гарсныг 7 дугаар сарын 3-ны өдрийн 14:32 цагт сансраас хиймэл дагуулын тусламжтайгаар илрүүллээ. Өчигдөр 15:30-18:30 цагийн хооронд түймрийн голомтод усархаг бороо орсон байна. Өнөөдөр дахин бороо орох төлөвтэй байгаа аж. Бороонд түймэр унтрах эсэх, цаг…

  • Бурханбуудай уулыг 20-нд тахина

    Бурханбуудай уулыг 20-нд тахина

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бурханбуудай уулыг төрийн тахилгатай болгосон. Үүний дагуу эл хайрхныг анх удаа тахих ёслолыг 7 дугаар сарын 20-нд хийхээр товложээ. Энэ хайрхны нэгэн оргил болох Намбогдын оройд буудай хэлбэрийн улаан чулуу бий. Үүнийг нутгийн ардууд эрт дээр үеэс бурхны буудай хэмээн шүтэж, хайрхнаа Бурханбуудай гэж нэрийдсэн түүхтэй. Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун…

  • Цагааннуур боомт 7 хоног олон нийтэд үйлчлэхгүй

    Цагааннуур боомт 7 хоног олон нийтэд үйлчлэхгүй

    Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Цагааннуур боомт энэ сарын 9-15-ны хооронд нийт 7 хоног олон нийтэд үйлчлэхгүй. Монгол, Орос, Хятадын хамтарсан “Торгоны зам 2024” автомашины олон улсын раллид оролцогч, зохион байгуулагчдын тээврийн хэрэгслийг энэ сарын 9-ний өдөр тус боомтоор шалган нэвтрүүлнэ. Үүнтэй холбогдуулан энэ өдөр энгийн зорчигчдыг хүлээж авалгүй, зөвхөн раллид оролцогчдод үйлчлэх юм байна. …

  • Завхан Баянтэс суманд түймэр гарчээ

    Завхан Баянтэс суманд түймэр гарчээ

    Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн Үнэгтийн-Ам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 400 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км, Тэс сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/-т өчигдөр ойн түймэр гарлаа. Түймрийн дуудлагыг 6-р сарын 29-ний өдрийн 23:15 цагт хүлээн авч, Баянтэс сумын Мэргэжлийн ангийн албан хаагчид 70 км замыг туулан 06-р сарын 30-ны өдрийн 03:28 цагт очжээ. Нэмэлтээр тус аймгийн Онцгой…

  • Баян-Өлгийгөөр аялагчдад өгөх зөвлөмж

    Баян-Өлгийгөөр аялагчдад өгөх зөвлөмж

    Баян-Өлгий аймгийн Прокурор,ын газар, Цагдаагийн газар болон Хилийн цэргийн 0165, 0285 дугаар анги хамтран, тус аймгийн нутгаар аялж, амрахаар төлөвлөж байгаа иргэдэд зориулсан зөвлөмжийг QR хэлбэрээр бэлтгэн гаргажээ. Уг зөвлөмжид Монгол Улсын хилийн тухай хууль, хилийн боомтод мөрдөх журам зэрэг хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, аяллын үеэр анхаарах зүйлсийг тусгасан байна. Кодыг уншуулж зөвлөмжтэй…

  • Хачганд хазуулахаас сэргийлээрэй

    Хачганд хазуулахаас сэргийлээрэй

    Хүүхдүүдээ агаарт гаргах, ууланд алхах, ноос ноолууртай харьцахдаа хачигт хазуулахаас сэргийлж биеийн хэсгийг ил гарахааргүй хувцаслахыг зөвлөж байна. Өөрийн болон хүүхдүүдийнхээ биед хачиг байгаа эсэхийг тогтмол шалгаж хэвшээрэй.