Category: Menus

  • Б.Цэвээндаш: Идэр есийн хүйтэнд 1600 км зам туулна гэдэг бол маш их тэвчээр шаардана

    Б.Цэвээндаш: Идэр есийн хүйтэнд 1600 км зам туулна гэдэг бол маш их тэвчээр шаардана

    Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш “Ice Marathon-2026” хэт холын олон өдрийн өвлийн ганцаарчилсан гүйлтийг санаачлан Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1,600 километр замд гүйх тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тэр 2023 оноос хойш тасралтгүй дасгал сургуулилалтаа хийж, уг марафонд бэлдэж байгаа аж. Гүйлтээ хоёрдугаар сарын 5-ны өдөр Сүхбаатарын талбайгаас эхлэхээр төлөвлөжээ.…

  • “Хос дээл оёно” гэх зарын дагуу холбогдож 250,000 төгрөг залилуулжээ

    “Хос дээл оёно” гэх зарын дагуу холбогдож 250,000 төгрөг залилуулжээ

    Цахим орчинд “Хос дээл оёно” гэх зарын дагуу холбогдож, 250,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлж залилуулжээ. Сар шинийн баяр ойртож буйтай холбоотой залилагчид иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан залилан мэхлэх тохиолдол өсч байгаа аж. Иймд иргэн та цахим зар, үйлчилгээний үнэн зөв байдлыг сайтар нягтлах, баталгаагүй зураг, зард итгэн урьдчилгаа шилжүүлэхгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

  • COP17 дэд хороодын хоёрдугаар хуралдаан боллоо

    COP17 дэд хороодын хоёрдугаар хуралдаан боллоо

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах Үндэсний хорооны Дэд хороодын хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж, нийт 12 дэд хорооны дарга нар оролцов. Хуралдааны үеэр энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын явц, ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлууд, төсөв санхүүжилттэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо. Дэд хороодын ажлын уялдаа…

  • Нөөцийн махны үнэ үхэр 15000, хонь 13000 төгрөг байна

    Нөөцийн махны үнэ үхэр 15000, хонь 13000 төгрөг байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь махны хомсдолыг багасгах, үнийн хөөргөдлийг тогтворжуулах зорилгоор 2026 оны 1-р сарын 20-нд буюу маргаашнаас нийслэлийн хэмжээнд 410 дэлгүүрээр нөөцийн мах худалдана. Баянгол дүүрэгт нийт 18 хорооны 41 дэлгүүрээр нөөцийн мах худалдах бөгөөд ингэхдээ, 1кг үхрийн махыг 15.000 төгрөг, 1кг хонины махыг 13.000 төгрөгөөр борлуулах юм. Нөөцийн мах худалдан борлуулах…

  • Гоо сайхны бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг хүүхдийн гар хүрэхгүй газар тавиарай

    Гоо сайхны бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг хүүхдийн гар хүрэхгүй газар тавиарай

    Сүүлийн үед бага насны хүүхдүүд ахуйн хэрэглээний химийн хурц хордлогод өртөх эрсдэл эрс нэмэгдсэн. Иймд дээрх аюулаас сэргийлж, дараах зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар тавихыг НЭМҮТ-өөс анхаарууллаа.

  • “Kung Fu Hustle” киноны од Брюс Люн 77 насандаа таалал төгсжээ

    “Kung Fu Hustle” киноны од Брюс Люн 77 насандаа таалал төгсжээ

    “Kung Fu Hustle” кинонд эсрэг талын боссын дүрээрээ алдаршсан хонконг жүжигчин Брюс Люн 77 насандаа таалал төгсжээ. 1948 оны 4-р сарын 28-нд төрсөн Брюс Люн уламжлалт зодооны урлагаар хичээллэдэг байв. 1970-аад онд Брюс Ли, Жеки Чан нартай зэрэгцэн тулаант киногоор алдаршиж, карьерынхаа эхлэлийг тавьжээ. Тэрээр 5 хоногийн өмнө буюу 1-р сарын 14-нд таалал төгсжээ. Түүнийг…

  • Салсан найз охиныхоо гэрэл зургийг цахим орчинд нийтэлсэн залууг шалгаж байна

    Салсан найз охиныхоо гэрэл зургийг цахим орчинд нийтэлсэн залууг шалгаж байна

    Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр иргэнээс ирүүлсэн “Салсан найз залуу миний нүцгэн зургуудыг цахим орчинд тавьж, нэр хүндэд халдлаа” гэх гомдол иржээ. Иймд хүний хувийн, эмзэг мэдээллийг цахим сүлжээнд байршуулсан иргэн Б-ийн үйлдлийг шалгаж байгаа аж. Дуу, дүрсний бичлэгийг мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн бол Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд…

  • Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу?

    Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу?

    Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс хусдаг сугалаа худалдаж аваад мөнгө хожоод байна. Гэрэлмаа гэх бүсгүй мөнгө хожоод тэд Хаан банкаараа нүдэн дээр мөнгө шилжүүлээд байв. Ингэхээр нь найдвартай юм байна гэж итгээд 400 мянган төгрөгөөрөө найман ширхэг сугалаа автал “Та 50 сая төгрөгийн эзэн…

  • 7 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад шилжүүлжээ

    7 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад шилжүүлжээ

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 639 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 264 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 375 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан…

  • Өндөр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ

    Өндөр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ

    Испанийн өмнөд хэсэгт орших Адамус хотын ойролцоо Малага хотоос Мадрид хот руу чиглэн явж байсан өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч8 өөр зам руу орсноор өөдөөс чиглэн ирж байсан галт тэрэгтэй мөргөлджээ. Ослын улмаас 21 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй гэж эрх баригчид мэдээллээ. Ослын улмаас 73 хүн гэмтсэний 30…