-
ЕАШТ-ий хоёр дахь хурдан гоол 57 секундэд бүртгэгдлээ

Өчигдөр шөнө “Евро 2024” ийн хасагдах шатны сүүлийн тоглолт Австри-Туркийн шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолт эхлээд минут хүрэхгүй хугацаанд буюу ердөө 57 секундэд Туркийн төвийн хамгаалагч Мехир Демирал эсрэг багийн хаалганд гоол орууллаа. Ингэснээр тэрээр Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн хурдан оруулсан 2 дахь гоолын эзэн болоод байна. Хамгийн хурдан гоолыг Албани улсын шигшээ багийн тамирчин…
-
Гималайд ургадаг бутнаас гаргаж авсан шинэ дэвсгэрт гүйлгээнд гаргав

Японы банкууд өнөөдрөөс эхлэн АТМ-уудаа Балба улсын нутаг дахь Гималайн нуруунд ургадаг, тод шар цэцэгтэй бутнаас гаргаж авсан, гялалзсан шинэ дэвсгэртээр дүүргэж эхлэв. Японы иргэдийн хэтэвчинд орохоос өмнө энэ иень хэдэн мянган километрийн зайг газар болон агаарын тээврээр туулж байгаа юм. Япон улс мөнгөн дэвсгэртээ Балбад үйлдвэрлүүлж байгаа нь Дэлхийн хамгийн ядуу орны нэгэнд нь орлогын шинэ эх…
-
П.Сайнзоригийн оронд Хөгжлийн банкны экс захирал Н.Мандуулыг томилохоор яригдаж байна

Хотын нэгдүгээр орлогч П.Сайнзоригийн оронд Хөгжлийн банкны экс захирал Н.Мандуулыг томилохоор яригдаж байна Энэ удаагийн парламентын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 11 дүгээр тойрогт Хотын дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ялалт байгуулж, парламентын гишүүнээр сонгогдсон. Тэгвэл П.Сайнзоригийн оронд Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч даргаар Хөгжлийн банкны захирлаар нийтэд танигдсан Нямандэлэгийн Мандуулыг томилох гэж байгаа тухай эх сурвалж…
-
Иргэн ААН-ээс цугласан 66 тэрбум төгрөгөөр сонгуульджээ

Монгол Улсын Их Хурлын 2024 сонгуулийн үйл явцыг “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн сүлжээ, “Бодлогод хяналт залуус” ТББ 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиглаж, мониторинг явуулснаа өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Энэ сонгуулиар нам, эвсэл, нэр дэвшигчдэд нийт 87.5 тэрбум төгрөгийн орлого хандив хэлбэрээр орж ирснээс 66.6 тэрбумыг нь зарцуулжээ. 747 нэр дэвшигч 76 тэрбум төгрөгийн хандиваас 58 гаруй тэрбум төгрөг,…
-
УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны долоодугаар сарын 01-ний өдөр 93 тоот зарлиг гаргаж, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлав. Тус зарлигт: “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын…
-
СЕХ-ны даргын хүсэлт

СЕХ-ны дарга П.Дэлгэрэннаран өнөөдөр УИХ-ын чуулганд сонгуулийн үр дүнг танилцуулж, цаашид анхаарах зүйлсийг хууль тогтоогчдод санууллаа. Сонгогчдын ирц сайжирсан ч сонгох эрхээ олон хүн эдэлж чадаагүй. Тэрээр энэ талаар цаашид монгол иргэн бүрийн саналыг гээгдүүлэхгүйн тулд саналыг нь урьдчилж авах, цахимжуулах, оршин суугаа хаяг дээрээ санал өгөх шаардлагыг халах, хаана байгаа газартаа санал өгдөг болгох…
-
Монголд дахиад МАНАН хэрэгтэй юү

Х.Болормаа УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль үндсэндээ үүргээ гүйцэтгэлээ. МАН энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулбал яггүй эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой байлаа. Магадгүй дахин сонгууль явуулахад ч хүрч мэдэх байв. Үүнийг тооцсон улстөрчид энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, жижиг намуудыг УИХ-д суудалтай болголоо. Гэхдээ жижиг намууд УИХ-д суудалтай боллоо гээд сонгогдсон намууд, саналаа өгсөн сонгогчдын…


