-
АН-ын хамгийн тэнэг алдаа

АН-аас яаж ийгээд алдаа олдох юм даа. Гишүүд нь гонгинуур ч гэж жигтэйхэн. Ээждээ эрхэлсэн, эцэгтээ туньсан эрх хүүхэд шиг л аашлах юм. Жагсаалтад дээгүүрт бичигдэх ёстой байтал доогуур биччихлээ гэж гонгиноно. Хан-Уулд нэр дэвших гээд эртнээс тойргоо усалж байтал өөр тойрог өгөөд, ус гарзадчихлаа гэж гоморхоно. Үндэсний бодлогын хорооны зарим гишүүн нь СЕХ руу…
-
Орбитод зам хаана

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг 5 дугаар сарын 24-ний шөнийн 23:00 цагаас 5 дугаар сарын 27-ны өглөөний 07:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт анхаарууллаа.
-
“Малчин кемп” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Архангай аймгийн ЗДТГ, “Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбоо хамтран, “Малчин кемп” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт эхний ээлжид 60 малчин айл хамруулна. Эдгээр айлыг аймгийн төвөөс 50-150 км зайд 30 байршилд буулгах юм байна. Тэдэнд жуулчны баазаас 50 км-ээс дээш, засмал замаас 2 км-ээс хол зайтай зусах шаардлага тавьжээ. Ингээд тэдний танилцуулга, мэдээллийг www.visit-ara.com вэб саитад англи хэлээр тавина. Гадаадын жуулчид…
-
Аялал жуулчлалын хөгжлөөр Монгол 85-рт оров

Дэлхийн Эдийн Засгийн Чуулган байгууллага Дэлхийн 119 улсын аялал жуулчлалын хөгжлийг үнэлсэн “Travel & Tourism Development Index 2024” тайлангаа өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тус байгууллага аялал жуулчлалын салбарын орчин нөхцөл, бодлого, дэд бүтэц ба үйлчилгээ, нөөц, тогтвортой байдал гэсэн 5 үзүүлэлтээр улс бүрт 1-7 оноо өгч, дүгнэжээ. Эдгээр үзүүлэлтээр Монгол Улс 3.57 оноо авч, жагсаалтын 85…
-
“Улаанбаатар трэйвэл экспо 2024”-т зочлоорой

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Улаанбаатар” холбоо хамтран, 5 дугаар сарын 24-26-нд “Мишээл экспо” төвд “Улаанбаатар трэйвэл экспо 2024” аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулна. 10 дахь удаагийн энэ үзэсгэлэнд ирснээр аялагчид дотоод, гадаадын аяллаа мэргэжлийн байгууллагаар дамжуулан төлөвлөх, аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, захиалгаа хямдралтай үнээр өгөх боломтой. Мөн аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй…




