-
Зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж байсан уурхайг илрүүлжээ

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Би Ти девелопмент” ХХК ус ашиглах зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй атлаа гүний худаг гарган, уурхайдаа ашиглаж байжээ. Тус аймгийн Байгаль орчны газар уг зөрчлийг илрүүлэн, тус компанийн уурхайн усыг түр тасалж, зөрчлөө арилгатал үйл ажиллагааг нь зогсоолоо.
-
Хог шатаагаад, гал команд дуудахад хүрчээ

Булган аймгийн Булган сумын засаг дарга аймгийнхаа төвлөрсөн хог хаягдлын цэгийн хогийг ландфиллын аргаар дарахаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тосон бумбын орон” ХХК-тай гэрээ байгуулжээ. “Тосон бумбын орон” компани уг гэрээний дагуу 8 дугаар сарын 10-ны өдөр хог булах явцдаа зарим хэсгийг нь шатаасан байна. Үүний улмаас агаарт их хэмжээний утаа дэгдэж, гал газар аван, тус…
-
“Драгон”-ы туслах замд ус зайлуулах хоолой угсарч байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн зүүн талд “Сүлжмэл”-ийн үйлдвэрийн урд талын туслах зам ус зайлуулах шугам хоолойгүй. Бороо орох бүрт энд замын хашлага давсан ус тогтдог. Геодез, усны барилга, байгууламжийн газар өнөөдрөөс энэ замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Шугам хоолойг энэ сарын 20 гэхэл угсарч дуусгахаар төлөвлөж байна. ГУББГ-ын ерөнхий…
-
Байлдааны буудлагатай тактикийн сургуулилалт Дорнодод болно

Монгол Улс, Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ 2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт энэ сарын 16-28-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн байрлалд болно. 16 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ сургуулилалтад ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 37 дугаар мотобуудлагын бригад оролцох юм байна. Өнөө жилийн сургуулилалт Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойн хүрээнд болохоороо онцлог…
-
16-р сургуулийн урдах замыг ус зайлуулах хоолойтой болгож байна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд орших 16 дугаар сургуулийн урд талын авто замыг анх тавихдаа ус зайлуулах хоолой хийгээгүй ажээ. Энэ зам дээр дулааны улиралд цас, борооны ус тогтож, машин болон явган хүн зорчиход хүндрэл учруулдаг. Геодез, барилга, байгууламжийн газар өнөөдөр энэ замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Энэ зам хэдийгээр туслах зам боловч…
-
Бусдын фэйсбүүкт нэвтэрсэн хэргүүдийг шалгаж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээдсалхитын …. тоотод оршин суух иргэн Д.Э-н фэйсбүүкт 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хэн нэгэн хууль бусаар нэвтэрч, мэдээллийн сүлжээнд нь ханджээ. Энэ хэрэгт цагдаагийн байгууллага иргэн С.Л, С.С, Б.М, О.А, Г.Г нарыг сэжиглэн шалгаж байгаа аж. Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас тэдэнд энэ оны 8 дугаар сарын 6-ны өдөр…
-
Согтуудаа 10 настай охиноо машинаар мөргөжээ

Хүмүүс согтуудаа болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ машин жолоодох зөрчил гаргасаар байна. Тухайлбал: 31 настай У гэдэг залуу 7-р сарын 25-нд согтуудаа машин жолоодож яваад цагдаад баригджээ. Тэр 3.22% согтолттой байсан байна. Үүнийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. 42 настай Г гэдэг иргэн 7-р сарын 26-нд “Королла” маркийн машинаар 10 настай охиноо мөргөж…


