-
Аврагч гудамж байгуулжээ

Онцгой байдлын алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах, үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар Өлгий сумын 13 дугаар багт Аврагч гудамж байгууллаа. 120 метр урт энэ гудамжинд Аврагчийн хөшөө босгож, явган хүний зам дагуу ногоон байгууламж бий болгон, орчныг нь тохижуулжээ.
-
“Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил” гэсэн сэрэмжлүүлгийг анх удаа гаргалаа

Японы Засгийн газар, Японы цаг уурын агентлаг “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил” гэсэн сэрэмжлүүлгийг анх удаа гаргалаа. Газар хөдлөх үед “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил”, “Хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил”, “Үнэлгээг дуусгавар болгосон” гэсэн 3 шаталбартай сэрэмжлүүлэг гаргадаг. Үүний хамгийн дээд шаталбар болох “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил” гэсэн сэрэмжлүүлэг гарсан бол хүчтэй доргилтоос болж үүсэх асар өндөр цунамигаас сэргийлэн, иргэдийг нүүлгэн…
-
Баяртай Парис, Сайн уу Лос-Анжелес

Францын нийслэл Парис хотноо Зуны 33 дугаар олимпын наадам 16 хоногийн турш үргэлжилж өчигдөр их хөшгөө хаалаа. Энэ удаагийн олимпын наадамд 5 тивээс 206 орны 10 мянга гаруй тамирчин спортын 32 төрөлд 329 багц медалийн төлөө өрсөлдөж, дэлхий дахинаа спортоор амьсгалсан өдөр хоногууд болж өнгөрлөө. 100 жилийн дараа дахин Парист Парис хот өмнө нь 1900,…
-
Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурлаа

Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд өнөөдөр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурлаа. Талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал…
-
Азийн ахмад шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Монголд болж байна

Монгол Улсад анх удаагаа ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 8 дугаар сарын 9-19-ний хооронд “Resort World Terelj” зочид буудалд болж буй энэ тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн П.Батчимэг, А.Ундармаа, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, БНЭУ-ын Элчин сайд Атул Малхари Готсурвэ, Казахстан улсын Элчин сайд Габит Койшибаев , Кувейт улсын ЭСЯ-ны дипломат, санхүү захиргаа хариуцсан…
-
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг аравдугаар сарын 12-нд сэргээнэ

Иргэдийн шилжилт хөдөлгөөн өнөөдрөөс түр зогсоож байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотойгоор өнөөдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоож, 10 дугаар сарын 12-ноос сэргээнэ. Одоогийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороо орон нутгийн сонгууль зохион байгуулахад шаардлагатай үндсэн чиглэл хоорондын уялдааг хангах ажлын хэсэг байгуулжээ. Мөн энэ сарын 22, 23-нд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлагуудад сургалт…
-
“Соно” апп-д халдан, 900.000 төгрөг хууль бусаар авчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.А-ийн “Соно” нэртэй зээлийн аппликэйшнд нэгэн хүн халдан, 900.000 төгрөг хууль бусаар авчээ. Энэ хэрэгт иргэн Ж.У-г цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж, энэ оны 8 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн…


