Category: Menus

  • 89 сурагч 12 жил дараалан “А” дүнтэй суралцжээ

    89 сурагч 12 жил дараалан “А” дүнтэй суралцжээ

    48 улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан 12 дугаар ангийн сурагчдад өнөөдөр Дархан-Уул аймгийн удирдлагууд шагнал гардуулан, “Зулзагын гол” хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр мялаалаа. 2023-2024 оны хичээлийн жилд тус аймагт 1236 сурагч 12 дугаар анги төгсөж байна. Тэдний 89 нь 12 жил дараалан онц дүнтэй суралцан, алтан медальтай төгсөж байна. “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн нэг ангийн дөрвөн найз…

  • Гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхим байгуулав

    Гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхим байгуулав

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 25 сая төгрөгийн хөрөнгөөр Гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхим нээлээ. 60 хүний багтаамжтай, 9х12 хэмжээтэй энэ танхимыг Австрали улс 52.6 сая төгрөгийн үнэ бүхий лед дэлгэц, өсгөгч, утасгүй микрофонтой болгожээ.  НҮБ-ын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхтай хот бий болгох нь” уриалгад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот нэгджээ. Үүний дагуу иргэдэд мэдээлэл өгөх,…

  • Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ?

    Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ?

    6 дугаар сарын 1-ний Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдээ дараах хөтөлбөрт хамруулаарай.  СҮХБААТАРЫН ТАЛБАЙ – ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮҮХЭД   “Туушин” зочид буудлын урд худалдаа, хоол, хүнсний үйлчилгээ байрлана. Талбайн урд талын машины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно. Баярын парад 10:00-11:00 цагийн парадын маршрут: Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбай хүртэл 13:00-14:00 цагийн парадын маршрут: Сүхбаатарын…

  • Өсвөрийн 128 тамирчинг шагнаж, урамшуулав

    Өсвөрийн 128 тамирчинг шагнаж, урамшуулав

    Дархан-Уул аймаг 2024 оныг “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцон эхний 3 байрт шалгаран аймаг орон нутгийнхаа нэрийг гаргасан шилдэг тамирчдыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан урамшууллаа. Энэ жил спортын 14 төрөлд амжилт үзүүлсэн өсвөрийн 128 тамирчинг аймгийн засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, нийт…

  • 700 хүний суудалтай спорт цогцолбор ашиглалтад орлоо

    700 хүний суудалтай спорт цогцолбор ашиглалтад орлоо

    Сүхбаатар аймгийн төвд 700 үзэгчийн суудалтай спорт цогцолбор барьж дууслаа. Улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгөөр “Их модун” ХХК-ийн барьсан тус цогцолборыг улсын  комисс шалгаад, ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ. Дугуй хэлбэртэй, хоёр давхар энэ барилгын нэгдүгээр давхар нь дасгал, сургалт, үйлчилгээний зориулалттай аж. Хоёрдугаар  давхарт үзэгчдийн суудлыг байрлуулжээ.  Энэ цогцолборыг 2009 онд барьж эхлээд, 2011 онд зогссон байна. 2021 онд ШУТИС-ийн БАС-ийн оношилгоо, судалгааны төвийн мэргэжилтнүүдээр шалгуулан, дүгнэлт гаргуулж, цутгамал төмөр бетон бүтцэд хүчитгэл хийжээ. Ингээд 2022 оноос үргэлжлүүлэн барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа.  

  • Бразилд үерийн уснаас халдварт өвчин дэгджээ

    Бразилд үерийн уснаас халдварт өвчин дэгджээ

    Бразилд үерийн хэмжээ гамшигийн түвшинд хүрээд байгаа бөгөөд 165 хүн нас баржээ. Үүнээс гадна дахин нэг том асуудал бол үерийн уснаас ноцтой гэж хэлж болохуйц халдварт өвчин болох лептоспироз дэгдэж, 800 орчим сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ.  Уг халдварыг авсан хүмүүст халуурах, бөөлжих, бучин зангирах зэрэг шинж тэмдэгүүд илэрч байгаа юм. Сэжигтэй тохиолдлуудын тоо ихээр…

  • Хоол, хүнсний хаягдлыг 3 хоногт био бордоо болгоно

    Хоол, хүнсний хаягдлыг 3 хоногт био бордоо болгоно

    БНСУ-ын Инчеон инновацын кластерын төв Дархан-Уул аймагт өнөөдөр салбараа нээлээ. Инчеон, Кумсаны инновацын кластерын төв байгаль орчинд ээлтэй технологи ашиглан, хоол хүнсний хаягдлыг 3 хоногийн дотор био бордоо болгодог. Тус төв Дарханд нээсэн салбараараа дамжуулан, гишүүн байгууллагуудынхаа технологиудыг манай улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд танилцуулж, үйл ажиллагаанд нь нэвтрүүлэх, хамтран ажиллах юм байна.  БНСУ-д инновацын 14 кластер үйл ажиллагаа явуулдаг. Дархан-Уул аймаг…

  • Зарим голын ус 10-65 см нэмэгдлээ

    Зарим голын ус 10-65 см нэмэгдлээ

    5 дугаар сарын 31-ний байдлаар Хэрлэн, Онон голын эх, Туул гол адаг хэсгээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см-ээр нэмэгдлээ. Эг, Балж, Барх болон Хангайн нуруунаас эхтэй Завхан зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна. Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт сум, Ховд гол Ховд аймгийн Мянгад сум, Идэр гол Завхан аймгийн Тосонцэнгэл сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давжээ.…

  • Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ аюулд оруулж байна

    Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ аюулд оруулж байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой. Үүнээс хүн ам ихтэй, сургууль болон үйлдвэр, үйлчилгээний газар төвлөрсөн 1, 17, 18, 19, 33, 28, 29 дүгээр хороонд хүүхэд хохирсон гэмт хэрэг хамгийн их гарчээ. Эдгээр хороонд Толгойт, Тахилт, Таваншар, “Драгон” үйлчилгээний төв, “Москва” хороолол, “Хархорин” захын замын хойд хэсэг гэх мэт хүн ам их төвлөрсөн, хөдөлгөөн ихтэй газрууд байдаг. Эцэг,…

  • I хороолол дугуйн замтай боллоо

    I хороолол дугуйн замтай боллоо

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх I хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дууслаа. Нийтийн эзэмшлийн эл талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны 7 дугаар сард эхэлжээ. Өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан дугуйн 1.5 км зам, явган хүний 1.5-8 метр зам, 6150 ам м ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон 247 машины зогсоолыг байнгын ашиглалтад хүлээж авлаа. Уг хэсэгт…