-
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Kids Art Festival”-тай

Хүүхдэд урлагийн боловсрол олгох, сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч хандлага төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготой “Kids Art Festival” 6 дугаар сарын 1-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. “Creative Kids Hub Mongoliа” байгууллагын санаачилсан энэ өдөрлөгийг ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэлийн ЗДТГ, Төв цэнгэлдэх хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Энэ өдөрлөгт ирсэн хүн бүр…
-
Хүүхдийн эрүүл мэндээр Монгол Улс 185 орноос 110-д орлоо

Монгол Улс 1.3 сая хүүхэдтэй. Хүн амын 36.2 хувийг хүүхэд эзэлдэг. Үүгээрээ бид харьцангуй залуу хүн амтай улсад тооцогддог. Нийт хүүхдийн 51.2 хувь нь хүү, 48.8 хувь нь охин. 2022 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 11.818, хагас өнчин 36.4 мянга, бүтэн өнчин 2.9 мянган хүүхэд байна. 2022-2023 оны хичээлийн жилд 1 сая хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагджээ. “Kids Rights Foundation”…
-
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхдийн марафон гүйлт”-тэй

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхдийн марафон гүйлт” болно. ХЭҮК-ын санаачилгаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран, уг марафоныг 09:00-16:30 цагийн хооронд “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриан дор зохион байгуулна. Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв…
-
“Google” Малайзад үүлэн тооцооллын технологи хөгжүүлэхэд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

“Google” компани Малайз улсад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Үүнд дата төв болон үүлэн тооцооллын технологийг хөгжүүлэх санаачилгууд багтсан байна. Ингэснээр тус улсын салбар бүрд 26 мянга 500 гаруй ажлын байрыг дэмжиж, 3.2 тэрбум ам.долларын эдийн засгийн өгөөжтэй байх урьдчилсан тооцоог Малайзын Худалдааны яамнаас гаргажээ. Энэ нь “Google-ийн Зүүн Өмнөд Ази дахь хамгийн…
-
Хөвсгөлийн ойг цэвэрлэж байна

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилтнууд Хөвсгөл нуурын зүүн эргийн ойг цэвэрлэж байна. Дорготын-Үзүүр гэх газарт 1997 онд түймэр гарчээ. Тэр үед шатсан модод одоо болтол хөнөөлт шавжны үүр болон хөглөрч иржээ. Түймэр гарснаас хойш ой өөрөө маш удаан нөхөн сэргэж байгаа аж. Тиймээс энэ хавийн ойд цэвэрлэгээ хийж байна. Түймэрт өртсөн 5…
-
Гал түймэр унтраах, аврах шинэ анги байгуулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг барилгыг тус дүүргийн хөрөнгө оруулалтаар “Дуутын нуруу” ХХК барьж, 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна. Шинээр байгуулах энэ анги Улаанбаатар хотын хойд хэсэгт амьдардаг 80 гаруй мянган иргэний аюулгүй байдлыг хангах юм.



