-
АНУ-д хүчтэй хар салхины улмаас оршин суугчид цахилгаангүй болжээ

АНУ-ын долоон мужид даваа гарагийн үүрээр болсон хар салхи, хүчтэй аадар борооны улмаас 300,000 орчим оршин суугч цахилгаангүй болжээ. Амралтын өдрүүдэд болсон хүчтэй шуурганы улмаас 23 хүн амиа алдаж, сүйрлийн байдалтай болжээ. Цаг уурчдын мэдээлснээр шуурга зүүн зүг рүү шилжиж, Алабамагаас Нью Йорк хүртэл тус улсын өргөн хүрээг хамарсан байна. Цаашид аянга цахилгаантай, хүчтэй салхи шуургатай,…
-
Хөвсгөлийн Баянзүрхэд газар хөдлөв

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт өнөө өглөө Улаанбаатарын цагаар 08:02 цагт газар 3.5 магнитудын хүчтэй хөдлөв. Уг чичирхийллийн голомт Цагаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 57 км, Цэцэрлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км, Баянзүрх сумын төвөөс баруун зүгт 60 км зайд байжээ. Үүнийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн бүртгэж авсан байна.
-
Ирээдүйд метронд муудалцахын тулд…

Автобусан дотор ийм яриа болов. Эмээ: Одооны залуус арай арчаагүй юм. Чихэвч зүүчээд, худлаа унтсан дүр үзүүлээд … Залуу: Танай үеийнхэн арчаатай байсан бол одоо хоёулаа автобусанд биш, метронд муудалцаж явахгүй юу! Эмээ: Тэгвэл та нар метро ч үгүй юм байж, дүүжин тээвэр ярьдаг. Үлгэр ярьсаар өвгөн болчоод, залуучуудад амаа асуулгав! Энэ хоёрын хэн хэнийх…
-
УИХ, Байнгын хороо, намын бүлгүүд өнөөдөр хуралдана

Улсын Их Хурал дахь намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. /Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН 1 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг” ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН 1 Эдийн засгийн байнгын хороо “Монгол…
-
37 иргэний эрүүл мэнд, амь насыг аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ. Тус албаны аврагчид 37 иргэний эрүүл мэнд, амь нас, 11 тэрбум 231 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалав. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороо, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
4-р дэлгүүрээс ШУТИС хүртэлх замыг өнөө шөнө хаана

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Бага тойруугийн ( Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх) авто замыг 5 дугаар сарын 28-ны өдрийн 04:00 цагаас 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ. Энэ ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэгээ…



