-
Монголын 12 уулчин Эверестийн оргилд гарчээ

Эверест оргилд хөтчийн тусламжгүй, хүчилтөрөгчгүйгээр авирсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар харамсалтайгаар ама алдсан. Тэд 8848 метрийн оргилд амжилттай гарснаа гар утсаараа бичлэг хийн, баримтжуулан үлдээсэн байдаг. Тэдэн шиг хүсэлт тэмүүлэлтэй монгол уулчид Гималайн ноён оргилд мөрөө гаргаад 19 жил болжээ. Эверест оргилд нэмэлт хүчилтөрөгч, хөтчийн тусламжгүйгээр Дэлхийн олон уулчид гарч байсан түүхтэй. Харин манай улсаас Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар хүчилтөрөгчгүй,…
-
“Амьдрал” шүлэг, “Банхар” өгүүллэг түрүүллээ

МЗЭ-ийн болон “Болор цом” шагналт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсны нэрэмжит яруу найраг, богино хүүрнэл зохиолын наадмын сүүлчийн шат буюу “Тайзны уншлага” 5 дугаар сарын 17-нд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. 15 найрагч, 6 зохиолч энэ шатанд бүтээлээ уншиж, өрсөлдөв. Яруу найргийн төрөлд Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Баянсангийн “Амьдрал” бүтээл тэргүүлсэн бол онцлох бүтээлээр Орхон аймгийн…
-
Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замыг хаана

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 25-ны бямба гарагт болох тул төв замын автомашины хөдөлгөөнийг хаана. Гүйлтийн тэмцээн Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Энэ үеэр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хөдөлгөөнийг хаахыг анхааруулъя. Үүнтэй холбогдуулан, нийтийн тээврийн автобусны маршрутыг өөрчлөх юм байна. Энэ сарын 25-ны 06:00-18:00 цагийн хооронд дараах уулзвар, гудамжны замуудад автомашины хөдөлгөөнийг…
-
Төрийн албаны шалгалт маргааш эхэлнэ

Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 3411 иргэн бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн хүний тооноос хамаарч, төрийн албаны шалгалтыг нийслэл болон Говь-Алтай аймагт 5 дугаар сарын 22, 24-нд, бусад аймагт 22-нд зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөл товложээ. Нийслэлийнхэн Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт очиж шалгалт өгнө. Оро нутгийн иргэд аймгийнхаа Төрийн албаны салбар зөвлөлөөс…
-
МАН-ын “гомдож” үлдсэн гишүүдтэй танилц

Зургадугаар сарын 28-ны өдөр болох УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн улс төрийн нам, эвслүүд хуульд зааснаар тавдугаар сарын 20-ны дотор нэр дэвшигчдээ тодруулав. Энэ үеэр эрх баригч нам буюу МАН-ын тогоонд багтсан томоохон гишүүдээс нэр дэвших мандатаа авч чадаагүй гишүүдийг танилцуулъя. Сү.Батболд Ц.Мөнхцэцэг Х.Болор чулуун Б.Бат-Эрдэнэ Ж.Сүхбаатар Д.Сумъяабазар Ш.Раднаасэд Ц.Сэргэлэн С.Батболд Ц.Мөнхцэцэг Х.Болорчулуун Д.Занданбат…
-
АН-аас 13 тойрогт нэр дэвшүүлж буй 78 хүн

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа. Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа. Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд олныг төлөөлөх…
-
5 км-ийн зайд гүйгчдийн бүртгэлийг сунгалаа

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдыг өчигдөр 17:00 цаг хүртгэл бүртгэж дууссан. Түүнээс хойш олон хүн бүртгэлийг сунгуулах хүсэлт гаргажээ. Иймд 5 км-ийн зайд гүйгчдийн бүртгэлийг 5 дугаар сарын 24 хүртэл сунгалаа. Бүртгүүлэх холбоос: Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/ Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app


