-
Рэп од Кендрик Ламар хамгийн том тайзан дээр дуулна

NFL, Apple Music болон Roc Nation 2-р сарын 9-нд болох “Caesars Superdome”-ийн завсарлагааны баярыг Ламар удирдан явуулна гэж ням гарагт зарласан. “Грэмми”-ийн 17 шагнал хүртсэн рэп од “Америкийн үндэсний хөл бөмбөгийн лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд хип хоп дуу дуулахаар тэсэн ядан хүлээж байгаа аж. “Euphoria” хөлбөмбөгийн талбай дээр Америкийн асар том далбааны өмнө зогсоод, шүтэн…
-
Анхны цас Хөвсгөлд орлоо

Хөвсгөл аймгийн Ханх сумын Ихсантын даваанд энэ намрын анхны цас өчигдөр оржээ. Улаанбаатар хот болон Булган, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт өнгөрсөн хоногт бороо, уулаараа цас орсон байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
-
Өнгөрсөн жилийн үерийн улмаас хохирсон иргэн, ААН-ийн 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ

2023 оны 7,8 дугаар сард болсон үерийн улмаас нийслэлийн 7 дүүргийн 120 хорооны 34 мянган иргэн, 146 аж ахуй нэгж, байгууллага үерт өртөж, нийт 35.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд зааснаар гамшгийн улмаас учирсан хохирлыг төр хариуцаж , барагдуулах эрх зүйн зохицуулалтгүй. Харин буцалтгүй тусламж олгох боломжтой. Үүнтэй холбогдуулж…
-
Хугацаа нь дууссан 6 тонн хүнсний бүтээгдэхүүн устгажээ

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар энэ онд нийт 4406 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийж, нийт 3327 зөрчил илрүүлэн, холбогдох арга хэмжээ авлаа. Хадгалах хугацаа дууссан 43 нэр төрлийн 6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгуулан, хаяг шошгын зөрчилтэй 5 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий барааг буцаан татуулжээ.
-
Ингэнээс 3-4 л сүү саадаг болжээ

Ингэний сүүний кластерын бодлогыг хэрэгжүүлэх, сүү бэлтгэн нийлүүлэх түүхий эдийн сүлжээ бүрдүүлэх” төслийн хүрээнд ингэний сүү боловсруулах үйлдвэр бүхий ингэний фермийг НҮБ-ын ХХАА байгууллага, орон нутгийн хамтын хөрөнгө оруулалтаар “SPG” ХХК Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2022 онд байгуулан, үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд тэмээний сүүний анхны гарц 400-800 грамм байсан бол өнөөдрийн байдлаар байран маллагаанд оруулж, тэжээлийн…
-
Охидын зургийг хиймэл оюунаар эвлүүлэн, насанд хүрэгчдийн бичлэг хийж, “Telegram”-д тавьдаг байжээ

БНСУ-ын Хэжин гэх оюутан охины телеграм хаягаар “Таны зураг болон хувийн мэдээлэл алдагдсан” гэх нэргүй зурвас 8-р сарын 31-нд ирсэн байна. Охин уг зурвасыг уншихаар чаат руу ороход, хэдэн жилийн өмнө ахлах сургуульд байхдаа авахуулсан зураг нь байж. Үүний дараа түүний зургийг зүй бусаар ашигласан хоёр дахь зураг гарч иржээ. Энэ зураг бэлгийн шинж чанартай,…
-
Э.Содномпилжээ Паралимпын иж бүрэн медальтай анхны тамирчин боллоо

Пауэрлифтингийн +107 кг жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 255 кг-ийг өргөж мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү тэрээр Паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл гээд 3 медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо Тэрээр эхний оролтоороо 243 кг, хоёр дахь оролтоороо 248 кг-ийг амжилттай өргөсөн юм. “Рио 2016” Хүрэл “Токио 2020” Алт “Парис 2024” Мөнгө
-
Х.Нямбаатар: Ирэх жил бродюр солих ажилд төсөв тавихгүй

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон автозамын компанийн төлөөлүүдтэй СХД-ийн 33- хороо Тахилт орчимд ажиллаа. Энэ үеэр “Нийслэлийн гол автозамуудыг шинэчлэх ажилд 400 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Ирэх жил бродюр солих ажилд төсөв тавихгүй. Харин хуучирч муудсан бродюрыг Морингийн даваанд байрлах дахин боловсруулах үйлдвэрт хүргэдэг болно.Харин элэгдэлгүй бродюруудыг Замын хөгжлийн…
-
Ахлагч нарын 28 хувь нь түрээсийн байр, айлд амьдарч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт “Найрамдал” зусланд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх уг чуулга уулзалтад оролцож, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн тусгай албаны нэр хүндийг өндөрт өргөн, ахлагчийн манлайллыг ямагт дээдлэх, мэргэшсэн, төрийн чадварлаг тусгай албыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж…
