Category: Menus

  • Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн журмын төсөл батлагдлаа

    Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн журмын төсөл батлагдлаа

    Засгийн газрын 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн журмын төслийг хэлэлцүүлж, батлууллаа. Энэхүү журам батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй хүний нөөцийг бэлтгэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалтын байгууллагыг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх, сургалтын чанарт ахиц гарах ач холбогдолтой хэмээн үзэж байна.…

  • Facebook-ийн захирал М.Цукерберг Дональд Трамптай зоог барьжээ

    Facebook-ийн захирал М.Цукерберг Дональд Трамптай зоог барьжээ

    Фэйсбүүкийн толгой компани болох Meta-гийн захирал Марк Цукерберг АНУ-ын Флорида мужийн Мар-а-Лаго дахь Дональд Трампын эдлэнд зочилж, түүнтэй оройн зоог барьсан нь талаар барууны хэвлэлүүд мэдээллээ. Дональд Трамп, Марк Цукерберг нар ойр дотно харилцаатай байсан түүх байхгүй. Д.Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайран орсон хэрэг явдлын дараагаар Д.Трампыг Facebook болон Instagram хэрэглэхийг нь хориглох арга…

  • Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ

    Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ

    Улсын Их Хурлын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2024.11.29/ хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталсан 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолуудыг…

  • Төрийн алба хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажилладаг болгохоор төлөвлөж байна

    Төрийн алба хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажилладаг болгохоор төлөвлөж байна

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төрийн алба хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ.  Тус шийдвэрийн талаар 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн “Түгжрэлийг шийдэх зорилгоор өнөөдрөөс нэг тогтоол албажиж байгаа. Тус тогтоол нь долоо хоногт нэг удаа нийслэлд ажиллаж буй бүх төрийн албан хаагчид цахимаар ажлаа хийж болох зохицуулалт хийхээр төлөвлөж байна.…

  • НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “Найрамдал” медалиар шагналаа

    НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “Найрамдал” медалиар шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх томилолтын хугацаа нь дуусаж буцах болсонтой нь холбогдуулан НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Суурин зохицуулагчаар ажиллах хугацаандаа Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласныг Ерөнхийлөгч өндөр үнэлж байгаагаа тэмдэглэлээ. Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, орлогч Амина…

  • “Хар баасан гараг”-ийн худалдан авалтад хянуур хандахыг анхаарууллаа

    “Хар баасан гараг”-ийн худалдан авалтад хянуур хандахыг анхаарууллаа

    Энэ долоо хоногт Америкчууд “Талархлын баяр”-аа тэмдэглэж байна. Тэгвэл энэхүү баярын өдрийн маргааш нь болдог уламжлал тогтоод удаж байгаа “Хар баасан гариг” хэмээх огцом хямдралын арга хэмжээ өнөөдөр тохиож, Америк гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт дэлгүүрүүд томоохон хямдралтай худалдааг явуулж байна. Харин энэхүү “Хар баасан гараг”-ийн худалдан авалтад хянуур хандаж, хямдралын үнэ ханш, хувь хэмжээг…

  • “SG Hawks” багийн хожлын цувралыг ямар баг зогсоох вэ?

    “SG Hawks” багийн хожлын цувралыг ямар баг зогсоох вэ?

    Волейболын Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр Мөсөн ордны талбайд лигийн хоёр удаагийн аварга Nature Bucks баг шинэ өнгө төрхөөр лигт өрсөлдөж буй “SG Hawks” багтай учраа таарлаа. Тус хоёр багийн тоглолтод волейбол сонирхогч, үзэгчид өндөр хүлээлт тавьсан. Тийм байхаас ч аргагүй. Учир нь лигийн хошой аваргууд болох Натур Баксынхан нэг ч…

  • “Алтан Хангарди-2024” наадам маргааш болно

    “Алтан Хангарди-2024”  наадам маргааш  болно

    Нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчид, соёлын ажилтнууд, дүүргүүдийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн оны шилдгүүдийг тодруулах “Алтан Хангарди-2024” наадам МАРГААШ “Crocus Event Hall”-д болно. “Алтан Хангарди-2024” наадамд нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд буюу Нийслэлийн Улаанбаатар театр, Нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Улаанбаатар…

  • БОУАӨЯ өөр байранд нүүж оржээ

    БОУАӨЯ өөр байранд нүүж оржээ

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хаяг, байршлаа өөрчилж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороон дахь Засгийн газрын XII байранд нүүж оржээ. Энэ нь хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байрлаж байсан барилга юм. Тус яам өмнө нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын аман дахь “Байгаль орчны шинжилгээ, судалгааны төв” УТҮГ-ын байранд байрлаж байв.…

  • Жүжигчин Жүн У Соны дуулиан ганц бие аав ээжүүдийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачив

    Жүжигчин Жүн У Соны дуулиан ганц бие аав ээжүүдийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачив

    Арваннэгдүгээр сарын 28-нд БНСУ-ын “Төрөлт дэмжих бодлогын газар”-ын асуудал эрхэлсэн дарга Ёо Хэ Ми Ерөнхийлөгчийн тамгын газарт төрөлт буурч байгаа шалтгааны талаар албан ёсны мэдээлэл хийсэн байна. Өмнөд Солонгосын статистикийн газраас гаргасан “2023 оны төрөлтийн статистик”-д дурдсанаар өнгөрсөн онд нийт төрөлтийн 4.7 хувь буюу 10.900 хүүхэд гэрлэлтээс гадуур төржээ. Энэ нь 1981 оноос хойших хамгийн…