-
АНУ-ын Агаарын аюулгүй байдлын албаныхан Боинг компанийг шалгаж байна

“Боинг шалгалтаа хийж гүйцэтгэсэн эсэх, компанийн ажилтнууд онгоцны бүртгэлийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй эсэхийг шалгаж байна. Үүний зэрэгцээ, Боингийн үйлдвэрлэлийн системд байгаа бүх 787 онгоцыг дахин шалгаж байгаа бөгөөд мөн үйлчилгээнд орж байгаа байгаа хэсгийг хэрхэн шийдвэрлэх тухай төлөвлөгөө гаргах ёстой” гэж FAA-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв
-
Гадаадад байгаа монголчууд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлээрэй

Гадаад улсад оршин суугаа, сонгуулийн насанд хүрсэн, Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 6-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай…
-
ОХУ цөмийн зэвсгийн сургуулилалт хийхээ мэдэгдлээ

“Барууны зарим албан тушаалтны өдөөн хатгасан мэдэгдлүүдийн дараа байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой, стратегийн бус цөмийн зэвсэг бэлтгэх, байрлуулах дадлага хийнэ. Мөн ойрын хугацаанд болох сургуулилалтад Өмнөд цэргийн тойрог дахь пуужингийн ангиуд болон тэнгисийн цэргийн хүчнийхэн оролцоно” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
-
Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган зохион байгуулж байгаа нь морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх энэхүү үйл хэрэг төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, тодорхой үр дүнд хүрч байгаагийн бас нэгэн бодит илрэл юм
-
Ногоон соёлыг түгээгч цэцэгчин залуу

Цэцгийг эмэгтэй хүнтэй зүйрлэж, бүсгүй хүнээр төсөөлдөг монголчууд бидний хэвшмэл ойлголт бий. Бид энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа Канна гарден цэцгийн дэлгүүрийн цэцэгчин Г.Лхагва-Очирыг урьж түүний гоёмсог ертөнцөөр аялснаа хүргэж байна. Гадаа хавар цаг ирж цэцэг дэлбээлдэг бол энэ бяцхан байшинд жилийн дөрвөн улиралд ногоон хэвээрээ цэцэгсээр дүүрэн байна.
-
Хэлхуурчид анх удаа чууллаа

Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос анх удаа хэлхуурчдын анхдугаар чуулганыг Соёлын өвийн үндэсний төвд зохион байгууллаа. Хэл хуур тоглодог, өвлөн уламжлагч, судлаач, урлаач нарыг бүртгэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, хэл хуурын үйлдвэр, стандартыг бий болгох зорилгоор энэ чуулганыг хийсэн байна. Тус чуулганд оролцсон хамгийн ахмад хэлхуурч 82…
-
Баялгийн санд оруулах “Эрдэнэс Монгол”-ын “хувь нэмэр”

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдав. Баялгийн сан нь “Төсвийн тогтворжуулалтын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хүртээмжтэй хөгжлийн сан”-гаас бүрдэнэ. Ингэхдээ сан тус бүр өөрийн гэсэн эх үүсвэртэй аж. Баялгийн сангийн орлого бүрдүүлэлтэд Эрдэнэс монгол нэгдэл голлох үүрэг гүйцэтгэнэ.


