-
“Монкон групп” ХХК хөрсний усаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шахжээ

“Монкон групп” ХХК барилгын талбайгаас ундарсан хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг Геодез, усны барилга, байгууламжийн газар энэ сарын 18-ны өдөр илрүүлэн, зогсоож, холболтыг салгасан. Гэвч тус компани 8 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө уг барилгын талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан, хөрсний усаа шахжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын ажилтнууд өнгөрсөн…
-
Аварга тосон, Хяргас, Өгий нуурын жорлонгуудыг буулгажээ

Архангай аймгийн Өгий нуур, Хэнтий аймгийн Аваргатосон нуур, Увс аймгийн Хяргас нуур орчимд амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, 152 эко гэрийг иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу эдгээр аймгийн Байгаль орчны газар хянан шалгалаа. Эдгээр нуурын орчимд эко гэр ажиллуулж буй иргэдийн ашиглаж байсан модон жорлонгуудыг өнгөрсөн жил буулгажээ. Иргэд оронд нь соруулдаг…
-
Талибаны хоригийн улмаас 1.4 сая афган охин сурч боловсрох эрхээ хасуулжээ

НҮБ-ын агентлагийн мэдээлснээр Талибан хөдөлгөөнийхөн 1.4 сая афган охидын сургуульд сурч боловсрох эрхийг зориудаар хорьсон байна. Афганистан улс нь эмэгтэйчүүдийн дунд болон дээд боловсрол эзэмшихийг хориглодог дэлхийн цорын ганц улс юм. Талибууд 2021 оны 8-р сард Афганистаны засгийн эрхийг авснаас хойш охидыг зургаадугаар ангиас дээш суралцах эрхгүй болгож хорьсон. Гэхдээ хөвгүүдийн сурч, боловсрох эрхийг хориогүй. Хориг гарахаас…
-
Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга асан Б.Батсүхийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга асан Б.Батсүхийн хэрэгт прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1, 2 (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тэр Татварын хяналт, шалгалтын тасгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж…
-
12 хүний гадаадад зорчих эрхийг сэргээв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газар гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн иргэдийн улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлийг сүүлийн 3 жилийн байдлаар судалж, холбогдох арга хэмжээг авсан байна. Тодруулбал, шүүхээс оногдуулсан хорихоос өөр төрлийн ял болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авсан хугацаа нь дуусгавар болсон 12 иргэний гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлснийг сэргээгээгүй байсан зөрчлийг илрүүлжээ.…
-
Харрис Ардчилсан намын их хуралд оролцохоор Чикагод ирлээ

Камала Харрис Чикаго хотод болох Ардчилсан намын үндэсний их хуралд оролцохоор ирсэн бөгөөд энэ үеэр түүнийг тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор баталгаажуулна. Тэрээр өөрийн хамтрагч Тим Уолзтой хамт Пенсильвани мужид нэг өдрийн кампанит ажил хийснийхээ дараа Air Force Two онгоцоор О’Харе нисэх онгоцны буудал руу ниссэн байна. Харин түүний өрсөлдөгч Бүгд найрамдах…
-
Эрдэнэтолгойд ус зайлуулах 220 метр хоолой угсарч байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр хоолой угсарч байна. Уг хоолойг энэ сарын 26 гэхэд угсарч дуусгахаар төлөвлөжээ. 065 дугаар цэргийн ангийн ойролцоо 5 газраас энэ зун булаг ундарсан байна. Тус булгийн ус Эрдэнэтолгой гудамжны уулзвараас “Газарчин” дээд сургууль хүртэлх авто зам дагуу тогтож, зам эвдрэхэд хүргэж байгаа юм. Иймээс…
-
Машинд хүн хавчуулагдсан осол гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Задгайд /Шинэ зуун айл төвийн хажууд/ 2 суудлын автомашин мөргөлдөж, 1 хүн хавчуулагдсан осол өчигдөр 16:07 цагт гарлаа. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид очиж, хавчуулагдсан хүнийг гаргаж авав. Иргэн Т-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Н-ийн “Ланд крузер-78” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Приус-20” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн 30 настай, эмэгтэй машинд хавчуулагдсан байна. Аврагчид түүнийг эсэн мэнд…
-
5 дахь удаагийнхаа айлчлалаар В.Путин юу шийдэх бол

Х.Болормаа Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт сайн хөршийн харилцаа хөгжүүлдэг. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаа тогтоосон билээ. Хоёр улс 1922 онд ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны…
