Category: Menus

  • Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөг эхэллээ

    Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөг эхэллээ

    Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг 2024 оны тавдугаар сард тэмдэгжүүлсэн. Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг эхлүүллээ. БНСУ-ын “Духуа инженеринг” түншлэлийн гишүүн “Сүүсон инженеринг” компани 2011 онд Улаанбаатар хотын метроны анхны ТЭЗҮ боловсруулах суурь судалгааг хийсэн туршлагатай. Улмаар 2013…

  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнаас 7 байр хураажээ

    Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнаас 7 байр хураажээ

    Мал эмнэлгийн ерөнхий газрын албан тушаалтан Д.Т эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр гадаад улсад бүртгэлтэй компанитай гэрээ байгуулж, улсад их хэмжээний хохирол учруулжээ. Хууль зөрчин, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн түүний хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.10 дугаар зүйлийн 1 (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих)-т зааснаар…

  • Буйр нуураас гадаадын иргэд хясаа түүсэн гэх мэдээлэл худал

    Буйр нуураас гадаадын иргэд хясаа түүсэн гэх мэдээлэл худал

    Буйр нуураас гадаадын иргэд хясаа түүсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тухайн иргэний бичлэг дээр гарсан, уутанд хийсэн хясаа нь нуурын усан дотроос биш, уснаас нуурын эрэг рүү түрэгдэн гарч ирсэн хясааны хавтас яс (хуяг) юм байна. Тиймээс нотолгоо баримтгүйгээр иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг Буйр нуурын экосистемийг хагаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх төв анхаарууллаа.  Буйр нуураас хясаа түүх асуудалд…

  • Түүхэн дэх хамгийн халуун жил 2024 онд ч үргэлжилж байна

    Түүхэн дэх хамгийн халуун жил 2024 онд ч үргэлжилж байна

    Хэт халалтын давалгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим, цар хүрээ нь нэмэгдсээр байна.  Дэлхийн хүн амын дийлэнх нь халуун орны уур амьсгалтай бүс нутаг, хот суурин газарт амьдардаг. Эдгээр бүс нутагт аюултай түвшинд хүрсэн халалтын нөхцөл байдал, мөн хэт чийгшилтэй хавсарсан улирлын чанартай онцгой халалтын давалгаанаас болж өдөр, шөнийн цагаар хэт…

  • Байлдааны буудлагатай сургуулилалтад 600 гаруй цэрэг оролцож байна

    Байлдааны буудлагатай сургуулилалтад 600 гаруй цэрэг оролцож байна

    Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Сургалтын төвд 8 дугаар сарын 18-26-ны өдрүүдэд болж байна. Хоёр үе шаттайгаар зохион байгуулах энэ сургуулилалтад хоёр орны нийт 600 гаруй цэргийн алба хаагч 120 нэгж техниктэйгээр оролцож байна. Энэ удаагийн сургуулилалтаар Монгол Улс, ОХУ-ын хамтарсан цэргийн багууд анх удаа бүх төрөл…

  • Баян-Өлгийд улаанбурхны сэжиг илэрлээ

    Баян-Өлгийд улаанбурхны сэжиг илэрлээ

    Баян-Өлгий аймагт өнөөдөр улаанбурхан өвчний сэжигтэй хүн бүртгэгдлээ. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн тандалтын баг тус аймагт ажиллаж байна. ЭМЯ-ны Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн Шуурхай штаб өнөөдөр хуралдан, Эрүүл мэндийн сайдын А/344 тоот тушаалын дагуу Баян-Өлгий аймагт улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг нэмэлтээр шуурхай зохион байгуулах, хам шинжийн тандалтыг идэвхжүүлэх, эмнэлзүйн чиглэлээр эмнэлгийн үүднээс оношлон илрүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж…

  • Хогийн суваг шатсан дуудлага зонхилох болжээ

    Хогийн  суваг шатсан дуудлага зонхилох болжээ

    Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 28 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Алба хаагчид 177 иргэний аюулгүй байдлыг ханган, 11 тэрбум 79 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Долоо хоногийн хугацаанд гал түймэрт өртөж 1 иргэн нас барж, хогийн суваг шатсан дуудлага зонхиллоо. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн…

  • Байгаль экологид 3.6 сая төгрөгийн хохирол учруулжээ

    Байгаль экологид 3.6 сая төгрөгийн хохирол учруулжээ

    Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Ш.О нарын нэр бүхий 7 иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайн, олборлож, байгаль экологид 3.6 сая төгрөгийн хохирол учруулжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаад, прокурорт шилжүүлсэн байна. Тус аймгийн Прокурорын газар тэдэнд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох), 18.6 дугаар зүйлийн 1 (Мөнгө угаах)-т зааснаар…

  • МУИС-ийн хичээлийн III байрны шинэ барилга 2025 онд ашиглалтад орно

    МУИС-ийн хичээлийн III байрны шинэ барилга 2025 онд ашиглалтад орно

    УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга болон гишүүд МУИС-ийн хичээлийн III байрны барилгын ажлын явцтай танилцав. Шинэ барилга хоёр блоктой байх бөгөөд А блокийн газар шорооны ажил эхэлсэн, Б блок нь зургаадугаар давхрын цутгалтаа авсан байна. Барилгын ажил 2025 оны IV улиралд дуусаж, ашиглалтад орно.

  • Арабууд тагтаа, ногтруу барьсан зөрчил илэрчээ

    Арабууд тагтаа, ногтруу барьсан зөрчил илэрчээ

    Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт суманд төвлөрч байгаатай холбогдуулан, гадаад улсын иргэд олноор ирж, тэднийг барьж буй талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байна. Тухайлбал: 8 дугаар сарын 6, 16-ны өдрүүдэд иргэн Г “Өвөрхангай аймгийн Тарагт суманд Саудын Араб улсын иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна” гэх агуулгатай шууд бичлэг цацсан юм. Үүний…