-
69 айл, аж ахуйн нэгж усанд автжээ

Өмнөговь аймагт энэ сарын 9-нд орсон борооны үеэр Даланзадгад сум 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талай, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн байшин, гэр, хашаа усанд автсан тухай нийт 69 дуудлага 10:00-23:00 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.11-ний өдрийн 08:00…
-
“Ногоон автобусны” гэх хэргийг шүүх хурлыг дахин хойшлууллаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр шүүгдэгч А.Ганхуяг нарт холбогдох “Ногоон автобусны” гэх тодотголтой, эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг хянан хэлэлцэх байв. Гэсэн ч шүүх хурлыг 10 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа. Шүүгдэгч Ц.Болортуяагийн өмгөөлөгч Ганбаатар, шүүгдэгч О.Хонгорзулын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Д.Цогбадрахын өмгөөлөгч Р.Машлай нар тус шүүхэд “Биеийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан, шүүх…
-
Н.Мандуул: Улаанбаатар хотын ногоон байгууламж, чанартай дэд бүтэц, үр дүнтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

НЗДТГ болон Азийн Хөгжлийн банк хамтран “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх” төсөл өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод ногоон байгууламж, чанартай дэд бүтэц, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх юм. Өнөөдөр НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Азийн Хөгжлийн банкны Хот…
-
Увсын Цагаанхайрханд эгэл бийрэнсүүлт эрвээхэйтэй тэмцэж байна

Увс аймгийн Цагаанхайрхан сумын ойн санд газрын техник ашиглан, үүргийн шүршигч багажаар ойн хөнөөлт шавж эгэл бийрэнсүүлт эрвээхэйн (Orgyia antiqua L.) хүрэнцэртэй тэмцэж байна. Тус сумын ойн хөнөөлт шавж голомтлон тархсан талбайн хэмжээг багасгах, ойг хамгаалах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр 2000 га талбайд тэмцлийн ажлыг “Сайхан ойн төлөө” ХХК гүйцэтгэж, БОАЖГ, Өндөрхангайн сум дахь Сум дундын…
-
Мандалговь-Даланзадгадын замын 6 хэсэгт эвдэрчээ

А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 305-301, 295-296, 271-272, 259-260 254-255, 230-231 дэх км үерийн улмаас эвдрээд байна. Энэ хэсэгт хурдаа хасан, анхаарал болгоомжтой зорчихыг “АЗММ” ХХК анхаарууллаа.
-
Дорнодын сурагчид Чух нууранд экологийн боловсрол эзэмшжээ

Монголын шувуу хамгаалах төвийн харьяа Чух шувуу судлалын суурин 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 3-ны хооронд “Чух нуур хүүхдийн зуслан” хөтөлбөр хэрэгжүүллээ. “Монгол Дагуур, Чух нуурын ус намгархаг газрыг хамгаалах, тогтвортой ашиглахад орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь – Рамсарын талбай 924” төслийн хүрээнд Рамсарын бүс нутгийн төв-Зүүн Ази (RRC-EA) байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр уг зусланг…
-
Усны мандлаас аврах дадлага анх удаа хийжээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги агаарын хөлгөөр усны мандлаас болон усан тээврийн хөлгөөс аврах ажиллагааны сургалт, дадлагыг Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хөвсгөл нуурт…
-
Азийн ахмад шатарчдын аварга шалгаруулах тэмцээний медаль

13 дахь удаагийн Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний медалийг “Дуут урлан” ХХК -ийн дархан Д.Баярхуяг бүтээж байна. ”Гэрэгэ” загвартай энэхүү медаль Их Монгол Улсын үеэс хэрэглэж ирсэн, олон улсын дипломат болон гавьяа байгуулсан хүмүүнд олгодог их утга учир агуулсан шагнал юм. Алтан медалийг гуулиар цутгаж, 999 сорьцтой алтаар бүржээ. Мөнгөн медалийг мөн адил урлан, 990 сорьцтой мөнгөөр бүрсэн байна. Хүрэл медалийг гууль,…

