-
Чөлөөт бөхийн багт 1 эмч, 1 сэтгэл зүйч, 2 массажист ажиллаж байна

Монголын чөлөөт бөхийн баг тамирчид энэ удаагийн олимпод өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тодруулбал 2024.07.29-ний өдөр 32 хүний бүрэлдэхүүнтэй баг Парист ирж, тамирчдын дасан зохицох бэлтгэл сургуулилт төлөвлөгөөний дагуу үргэлжилсэн. Одоогийн байдлаар манай 9 тамирчнаас хоёр тамирчин V байрт орж, 5 нь тэмцээнээ өндөрлүүллээ. Парист ирсэн багийн бүрэлдэхүүнд 9 тамирчин, 6 бэлтгэл хангагч, 11 багш, эмч 1,…
-
2 өрхийн 510 гаруй бог мал дээр аянга буужээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн Хөндийборхошуу гэдэг газар 8 дугаар сарын 8-ны шөнийн 01:00 цагийн орчим 2 өрхийн 510 гаруй бог мал дээр аянга буужээ. Есөнзүйл сумын засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд өчигдөр 10:30 цагт очиход, малчин Г, Т нарын 510 бог мал аянгад цохиулж, хорогдсон байсан аж. Тэдгээр малын сэгийг устгахаар ажиллаж байна. Сэг устгах ажилд тус аймгийн…
-
Мандалговь-Даланзадгадын зам үерт автлаа

А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 271-272 дахь км-т өнөөдөр хүчтэй аадар бороо орлоо. Үүний улмаас уг замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус давсан байна. Онцын шаардлагагүй бол тус чиглэлд түр хугацаанд зорчихгүй байхыг Зам, тээврийн хөгжлийн төв анхааруулж байна.
-
1 айл, 200 орчим бог мал усанд автжээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн Хонгор уул гэдэг газар өнгөрсөн шөнө 23:25 цагийн орчимд усархаг бороо оржээ. Энэ үеэр 1 айл, 200 орчим бог мал усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн албан хаагчид, сумын Мэргэжлийн ангийн албан хаагчид 8-р сарын 9-ний шөнийн 02:25 цагт очиж, малчин У-ын гэр болон 200…
-
Ботсвана улсын гүйгч таамаг эвдэж Олимпын аварга боллоо

Олимпын наадмын хамгийн сонирхолтой өрсөлдөөнтэй төрөл болох хөнгөн атлетикийн 200 метрийн гүйлтийн финалын уралдаан боллоо. Олон сая хөгжөөн дэмжигчид энэ зайд АНУ, Ямайкийн алдартай гүйгчид түрүүлэх байх хэмээн бодож байсан ч Ботсвана улсын тамирчин Летсиле Тебого 19,46 секундээр олимпын аварга боллоо. Энэ алтан медаль нь тус улсын хувьд анхных гэдгээрээ түүхэн үйл явдал боллоо. Өнгөрсөн 5 сард…
-
Моторт завь хөмөрч, осолдсон залуугийн цогцсыг оллоо

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн нутгаар урсах Тэнгис голд 8 дугаар сарын 3-нд моторт завиар зугаалж явсан 3 хүн осолдож, 2 нь эсэн мэнд гарч, 1 нь осолдсон. Тухайн үед завь нь хөмөрч, уг осол гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригад, ар гэрийнхэнтэй нь хамт тэрхүү 36 настай, эрэгтэйг 8-р сарын 4-ний…
-
“Парис-2024” олимпын эргэн тойронд

Зуны олимпийн XXXIII наадмын уралдаан тэмцээний эргэн тойронд болж буй үйл явдлуудыг базваас: ————————————————————————————————– Хөнгөнатлетикийн эрэгтэйчүүдийн 100 м-т түрүүлсэн АНУ-ын Ноа Лайлз 200 м-т хүрэл медаль хүртэхдээ ковид туссан байжээ. Үүнийгээ Лайлз барианд орсны дараа л хэлжээ. Тэрбээр ханиалгаж, амьсгалахад хэцүү байсан тул гүйлтийн зам дээр эмнэлгийн ажилтнуудыг дуудаж , тэргэнцэр дээр сууж эмнэлгийн цэгт…
-
Айлын хашаан дээр аянга буун, түймэр гарчээ

Увс аймгийн Улаангом сумын Хөндлөн багийн Шаргэсэн гэдэг газар өнгөрсөн шөнө айлын хашаан дээр аянга буужээ. Үүний улмаас тухайн айлын хашаа шатсан байна. Энэ галын дуудлага 8 дугаар сарын 9-ний шөнийн 00:15 цагт онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн албан хаагчдыг 00:31 цагт очиход, жимсний талбайн 50 метр урт хашаа, өвс шатаж…
-
Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбар, аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Ерөнхийлөгч…
