-
Оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй, хагас болон бүтэн өнчин, ялгаатай хэрэгцээт 998 оюутныг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулж байна. Одоогоор 236 оюутан хамрагджээ. Их, дээд сургууль, коллежид ялгаатай хэрэгцээт нийт 1126 оюутан сурч байгаагаас 104 нь сонсголын бэрхшээлтэй ажээ. Сонсголын бэрхшээлтэй оюутанд дэмжлэг үзүүлэх “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээ нэвтрүүлсэн байна. …
-
33 их сургууль, 30 дээд сургууль, 1 коллеж үйл ажиллагаа явуулж байна

Дээд боловсролын салбарт өнгөрсөн хичээлийн жилд 33 их сургууль, 30 дээд сургууль, 1 коллеж үйл ажиллагаа явууллаа. Эдгээрт нийт 145.345 оюутан суралцаж, 5112 багш, 6552 ажилтан ажиллав. Нийт их, дээд сургууль, коллежийн харьяалал: 16 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн, шашны байгууллагын сургалтын байгууллага байна. Их, дээд сургууль, коллежийн нийт суралцагчдын 55.1%…
-
Нийслэлийн ЗДТГ өнөөдөр Яармаг руу нүүлээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар өнөөдөр Яармагт байрлах шинэ “Хангарди” буюу Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор луу нүүлээ. Эрүүл мэндийн болон Байгаль орчны газраас бусад нь шинэ байрандаа нүүн оржээ. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын “А” хэсэгт нийслэлийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба төвхнөнө. Нийслэлийн засаг даргын дэргэдэх агентлагууд уг цогцолборын “Б” хэсэгт байрлаж байна. Улаанбаатар хотын түгжрэлийг…
-
Өнөөдөр 3 тамирчин олимпын дэвжээнд өрсөлдөнө

ПАРИС-2024: Өнөөдөр буюу 2024.08.08-ны өдөр манай 3 тамирчин барилдах хуваарьтай. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 17:00 цагт эмэгтэйчүүдийн 53 кг-ын дагах баридаан эхэлнэ. Манай тамирчин Б.Хулан дагах барилдаанд 2022 оны ДАШТ-ий финалд тааран барилдаж байсан АНУ-ын тамирчин Парриш Доминик Оливиатай хүч үзнэ. Хэрэв ялбал Токио-2020 олимпын наадмын мөнгөн медальт Хятадын тамирчин Панг Чианютай хүрэл медалийн төлөө барилдана.…
-
Халдлага болохоос болгоомжилж Тейлор Свифтийн тоглолтыг цуцалжээ

Алдарт дуучин Тейлор Свифт Европын орнуудаар аялан тоглолтоо эхлүүлсэн. Түүний “Эрас” аялан тоглолтыг нэг хэсэг болох шоунууд Австри улсын Вена хотод Пүрэв, Баасан, Бямба гарагт болох байсан ч учирч болзошгүй аюулын улмаас тоглолтыг цуцалжээ. Учир нь Лхагва гарагт Австрийн нийслэл орчимд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр хүнийг сэжиглэн баривчилжээ. Австрийн Олон нийтийн аюулгүй байдлын ерөнхий…
-
14 хүн аврах хантаазгүйгээр завиар явж байжээ

Хөвсгөл аймгийн Ханх сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өдөр бүр Хөвсгөл нууранд завиар эргүүл хийж байна. Уг нуураар завиар аялж яваа гадаадын болон монгол жуулчдад аврах хантааз өмсөх, завины бүрэн бүтэн байдлыг шалгаж суух, аюулгүй байдлаа хангах заавар, зөвлөмж өгч байна. 8 дугаар сарын 6-ны өдөр гэхэд 56 иргэнд заавар, зөвлөмж өгч, аврах хантаазгүйгээр…
-
Улаанбаатар хотын ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томиллоо

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томиллоо. Ч.Төгсдэлгэрийн хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай аж. Тэрээр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулахад, гадаадын компаниудад хэрэгжүүлж байсан туршлагаа ашиглахаар нийслэлийн засаг даргад санал тавьжээ. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, төрөлх хотоо өөрчлөхөд, буруу төлөвлөлтийн алдааг засахад…


