-
Өнөөдөр П.Орхон, М.Лхагвагэрэл нар олимпын дэвжээнд зодоглоно

Зуны олимпын 33 дугаар наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Champ De Mars” ордонд үргэлжилж буй. Өнөөдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 62 кг жинд Дэлхийн болон Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон эхний барилдаанаа хийнэ. Тэрээр “Токио-2020” олимпын наадмын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэлтэй Украйны Ирина Колиаденкотой учраа таарсан. Өрсөлдөгчөө ялбал түүний дараагийн учраа Швед, Болгарын бөхчүүдийн…
-
Өмнөговийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн наймдугаар сарын 05-ны 128 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг өнөөдөр гардуулан өглөө. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай болон аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын үе, үеийн алба хаагчид оролцсон юм. Өмнөговь аймгийн Онцгой…
-
Бразилын алдарт тоглогч Бруно Мосса де Резенде зодог тайллаа

Олимпын наадамд 5 удаа оролцож, нэг алт, 2 мөнгөн медалийг хүртсэн Бразилын алдарт тоглогч Бруно Мосса де Резенде зодог тайлж буйгаа мэдэгдлээ. Бразилийн домогт дасгалжуулагч Бернардо Резэндэгийн хүү тэрээр 2016 оны Риогийн олимпын аварга, “Бээжин 2008”, “Лондон 2012” олимпын наадмуудын хошой мөнгөн медальтай, 18 жилийн турш шигшээ багийнхаа төлөө зүтгэсэн гайхалтай тоглогч юм. Энэ удаагийн олимпын…
-
Өнөөдөр Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдах бол Б.Хулан эхний барилдаанаа хийнэ

Парисын олимпын чөлөөт бөхийн барилдаанууд 3 дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай улсаас Д.Отгонжаргал, Б.Хулан нар олимпын дэвжээнд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн -53 кг-ийн жинд Батхуягийн Хулан эхний барилдаанаа Нигер улсын бөх Кристиана Огусанятай хийнэ. Түүний өрсөлдөгч 22 настай дэлхийн ранкын 8-д эрэмбэтэй. 2024 онд нийт 11 удаа дэвжээнд гарснаас 9 ялж, 2 ялагдсан бол манай тамирчны тухайд…
-
“Нархан” хотхоны орчимд явган хүний зам тавьж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Нархан” хотхоны баруун талд барьж буй барилгын стандарт бус хашааг 2023 оны 11 дүгээр сард татуулж, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, авто зам тавьсан юм. Ингэснээр Гандийн гудамжнаас Нийслэлхүрээ гудамж руу шууд гарах боломж бүрдсэн. Одоо тус замын хоёр талаар явган хүний зам, гэрэлтүүлэг хийж байна.
-
ОХУ-д зорчиж буй монгол иргэд зөрчил гаргах нь багасжээ

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас Буриадын гаалийн газартай 7 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажлын уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад Оросын талаас Буриадын гаалийн газрын дарга И.Ю.Бурлака, Хиагт боомтын дарга В.В.Татевосян, Хиагт боомтын түр горимын асуудал хариуцсан гаалийн ахлах байцаагч А.С.Цаганова, ОХУ-ын Гаалийн байгууллагын төлөөлөгч А.В.Чагдуров, Монголын талаас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын захиргааны…
-
Михайн Лопес Нуньес 5 дахь олимпын наадамдаа аваргалав

Куба улсын бөх Михайн Лопес Нуньес “Парис 2024” зуны олимпын сонгомол бөхийн 130 кг-ийн жинд алтан медаль хүртэж, Олимпын аварга болсноор 5 удаа дараалан олимпын наадамд түрүүлсэн анхны тамирчин болж байна. Тэрээр финалын барилдаанд Чили улсын бөх Ясманы Акастатай барилдан 6:0 харьцаагаар буулган авсныхаа дараа борцовкиа дэвжээн дээр тайлж, зодог тайлж буйгаа зарлав. Өдгөө 42…
-
5000-аад нэр төрлийн эмийг кодлоод байна

Монгол Улсад одоогийн байдлаар 7400 гаруй эм, эмийн бүтээгдэхүүн бүртгэгджээ. Үүний 2000 орчим нэр төрлийн эмийг дотооддоо үйлдвэрлэдэг юм байна. 2024 оны эхний 6 сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй, импортын нийт 5000 орчим нэр төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газар “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын конвенцын дагуу кодлоод байна. Үүний зэрэгцээ…

