-
Олимпын наадмын зохион байгуулагчид уучлалт гуйжээ

Олимпын наадмыг зохион байгуулагчид баасан гаригт болсон нээлтийн ёслолын үеэрх үйл явдал хүмүүсийн дургүйцлийг хүргэсэнд харамсаж байгаагаа мэдэгдэв. Ялангуяа драг зураачдыг оролцуулсан үзүүлбэр нь Леонардо да Винчигийн “Сүүлчийн зоог” зургийг элэглэн шоолсон гэж үзсэн Христийн шашны бүлгүүдийн хатуухан шүүмжлэлд өртжээ. 15-р зууны тэрхүү алдартай бүтээл нь Библийн гол дүр зургийг дүрсэлсэн байдаг бөгөөд Франц дахь Католик сүм…
-
ЦЕГ: Х платформд тавьсан бичлэг Монголд болоогүй

Өнөөдөр /2024.07.29/ 12 цаг 30 минутад “X” платформд тавьсан видео бичлэгт гарч буй үйл явдал нь Монгол Улсад болсон үйл явдал биш гэж ЦЕГ-аас мэдээллээ.
-
Сээр цохих тэмцээний шилдгүүд тодорлоо

“Алтаргана” наадмын сээр цохих тэмцээнд 135 залуу оролцож, шилдгүүд шалгарлаа. Уг тэмцээний шилдгийн шилдэг үнэмлэхүй аваргаар Хэнтий аймгийн оролцогч Э.Биндэръяа тодров. Тэмцээний шилдгүүд, насны ангиллаар: 18-аас доош нас: 1-байр Ч.Бэгзсүрэн, Монгол Улс 2-р байр Ц.Доржо, Буриад улс …
-
“Ногоон автобус”-ны гэх хэргийг шүүх хурал хойшлогдлоо

Шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох “Ногоон автобусны” гэх хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэх байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хойшлууллаа. Дараагийн шүүх хурлыг 8 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт товлов. Эрүүгийн 2302006440349 дугаартай энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлсэн юм. Шүүгдэгч Ж.Эрдэмбатын өмгөөлөгч Д.Батсүх, Б.Дөлгөөний өмгөөлөгч…
-
Олимпын медалийн хүснэгтийг Япон тэргүүлж байна

Зуны 33 дугаар Парисын олимп 4 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Дэлхийн 205 орноос 22 улс медаль авснаас Япон улс 7 медальтайгаар хүснэгтийг тэргүүлж, Австрали улс удаалж байна. Япон улс Туялзуур сэлэм- Алт Усанд сэлэлт /эрэгтэйчүүдийн 400 метрийн төрөл/- Мөнгө Скэйтборд- Нэг алт, нэг мөнгө Жүдо- 2 Алт, нэг хүрэл нийт 7 медальтайгаар бусад…
-
2 аймагт газар хөдөллөө

Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн Алтанбулаг гэдэг газар өнгөрсөн шөнө газар 4.2 магнитудын хүчтэй чичирхийллээ. Газар хөдлөлийн голомт тус аймгийн төвөөс баруун хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т үүсжээ. Үүнийг 7-р сарын 29-ний 01:22:50 цагт Одон орон, геофикийн хүрээлэн бүртгэж авсан байна. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Тарагт багийн Жирэм гэдэг газар 7-р сарын 28-ны 09:48:19 цагт…
-
Ахуйн үйлчилгээний төвөөс “Өргөө” хүртэлх замыг бямба, нямд засна

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 16-г нь шинэчлээд байна. “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэл, 22-ын товчооны авто замын засвар шинэчлэл үргэлжилж байна. III, IV хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний төв хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан…
-
Сонгино, Налайхт үер буужээ

Нийслэлд өчигдөр орсон түр зуурын борооны улмаас онцгой байдлын албанд нэлээд дуудлага иржээ. Үүнд: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 4 дүгээр хэсгийн орчим Туул гол үерлэсний улмаас 7-р сарын 28-ны 11:00 цагт голын эрэг нурж, айл өрхүүд рүү үерийн ус орох эрсдэл үүссэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс,…
-
Япон охин Коко Ёшизава 14 насандаа олимпын аварга боллоо

7-р сарын 28-ны Ням гарагт Парис хотын “Пла де ла Конкорд” цэнгэлдэх хүрээлэнд скейтбордын шилдэг эмэгтэй тамирчид олимпын аваргын төлөө өрсөлдлөө. Энэхүү төрөлд Японы 14 настай Коко Ёшизава алтан медаль хүртэж, олимпын аварга боллоо. Тэрээр шилдэг гурван гулгалтаасаа 272.75 оноо авчээ. Харин Ёшизаватай нутаг нэгт 15 настай Акама 265.95 оноогоор мөнгө, 16 настай Бразилын Райсса Леал…
