-
Селин Дион ховор төрлийн өвчин туссан талаараа өөрийн баримтат кинондоо дэлгэрэнгүй харуулжээ

Канадын дуучин Селин Дион сүүлийн хэдэн жил мэдрэлийн гаралтай хүнд бөгөөд ховор төрлийн өвчнөөр өвдөөд байсан ба энэ талаараа өөрийн баримтат кинонд дэлгэрэнгүй харуулсан байна. Тодруулбал, Селин Дион 17 жилийн турш “сая хүнд нэг тохиолддог” булчин хатингаршиж, хөших синдромтой байгаа тухайгаа “Би бол: Селин Дион” хэмээх өөрийн баримтат кинондоо өгүүлжээ. Тэрээр эрүүл мэндээ сайжруулахын тулд физик эмчилгээ…
-
“Чанъэ-6” аппарат Сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд амжилттай авчирлаа

Хятадын “Чанъэ-6” аппарат хүн төрөлхтний түүхэнд анх удаа Сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд авчирлаа. Хөрсний дээж бүхий капсул Өвөр Монголын өөртөө засах орны нутагт мягмар гаргийн өглөө амжилттай газардлаа гэж Хятадын Үндэсний сансар судлалын газраас /CNSA/ мэдээлжээ. Энэ бол Сарны цаад талаас сарны хөрсний дээж цуглуулж, дэлхийд авчирсан түүхэн дэх анхны тохиолдол юм. Уг аппаратыг зургаадугаар…
-
Татварын шинэ хуулийг эсэргүүцэн Кенийн иргэд парламентын байрныхаа нэг хэсгийг галдан шатаажээ

Кени улсад татварын шинэ хуулийг эсэргүүцсэн жагсаал ширүүсч жагсагчид парламентын байрны нэг хэсгийг галдан шатаасан байна. Үүний улмаас жагсагчид болон цагдаа нарын хооронд хүчтэй мөргөлдөөн үүсэж, таван жагсагчийг буудан хөнөөжээ. Мягмар гарагийн орой Ерөнхийлөгч Уильям Руто “Гэмт хэрэгтнүүдийн манай улсын аюулгүй байдал, тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоохын тулд бүх арга хэмжээг авна” гэж мэдэгдэв. Тэрээр эсэргүүцлийн жагсаалыг…






