-
2 албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн албан тушаалтан Г.Б, Д.Н нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилалт, орлого, зардлын бүртгэл хийх журмыг зөрчиж, давуу байдал бий болгосон байна. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан…
-
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2024.08.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад Улсын Их Хурлын гишүүдийн 65.9 хувийн ирцтэйгээр эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр танилцуулав. Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг…
-
215 сургууль сурагчдаа автобусаар зөөнө

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гаргаж байна. Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан, нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140 автобус, нийт 215 автобусаар сурагчдад үйлчлэхээр Нийтийн тээврийн бодлогын газар бэлтгэж байна. Төрийн өмчийн сургуулиудын автобусаар 2023-2024 оны хичээлийн жилд давхардсан тоогоор…
-
Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана

Хэрэглэсэн цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг төлбөрөө яаралтай төлөхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК анхаарууллаа. Эрчим хүчний салбарын тасралтгүй ажиллагааг хангахын тулд тус компани авлагаа яаралтай бүрэн авах арга хэмжээ авч эхэлжээ. 1 сарын төлбөрөө төлөөгүй бол гэрээнд заасан хугацаанд, 2-оос дээш сарын төлбөрөө төлөөгүй бол хугацаа харгалзахгүйгээр цахилгааныг нь хязгаарлах юм байна.…
-
Т.Доржхандын эрчим хүчний наймааны ирээдүй

Монгол Улс уул уурхай гэдэг сүүтэй үнээн дээрээ дахин нэг саалийн үнээтэй болох том амбийц тээлээ. Тэрийгээ Шадар сайд Т.Доржханд зарлалаа. Манай улсын эдийн засгийн 70-80%-ийг авч явдаг уул уурхайн салбарын ачааллыг эрчим хүчний салбар хуваалцана гэвэл сайхан л сонсогдож байна. Өнөө л чихэнд зориулсан үгс. Холын мөрөөдлөө ходоодныхоо мухарт хадгалаад, ойрын асуудлаа хэрхэн шийдэхээр…
-
Хөлөөрөө харвагч Энэтхэг охин параолимпод өрсөлдөнө

Энэтхэг улсын Жамму дүүргийн 17 настай Шитал Деви гэх охин фокомели хэмээх (гар, хөлний гажигтай холбоотой төрөлхийн ховор төрлийн эмгэг) эмгэгтэй төржээ. Тэрээр жижиг тосгонд тариачны гэр бүлд төрсөн бөгөөд 15 нас хүртлээ нум сум үзээгүй өсчээ. 2022 онд танилынхаа зөвлөснөөр гэрээсээ 200 км-ийн зайд орших Жаммугийн Катра дахь сүмийн спорт цогцолборт зочилсон байна. Тэнд…
-
2 хуулийн төслийг буцаахаар МАН-ын бүлэг шийдвэрлэлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанд МАН-ын бүлгийн байр суурийг бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцууллаа. Үүнийхээ дараа МАН-ын бүлэг УИХ-ын чуулганаас 1 хоногийн завсарлага авав. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар: -Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар хэлэлцэж байсан гурван хуулийн төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авсан. МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудлыг хэлэлцлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт…
-
Байлдааны зориулалттай 1500 ширхэг сум авч явжээ

Байлдааны зориулалттай их хэмжээний сум авч явсан иргэн Д-Г цагдаагийн байгууллага ирүүллээ. Түүнийг энэ сарын 21-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XIV хороонд байрлах нэгэн орон сууцны гаднаас саатуулжээ. Түүний унаж явсан, өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй суудлын машинаас байлдааны зориулалттай, 7.62 мм-ийн голчтой 1500 ширхэг сум олдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4-д заасны…
-
“Монголросцветмет”-ыг Д.Тогтоxсүрэн удирдана

“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Д.Тогтоxсүрэнг томилжээ. Өмнөх парламентад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан Д.Тогтохсүрэн 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүсийн 1-р тойрогт нэр дэвшээд, сонгогдоогүй юм. “Монголросцветмет” ТӨҮГ-ын 51% нь 1973-2016 онд Монгол Улсын, 49% нь ОХУ-ын өмчлөлд байсан юм. 2016 оноос Монгол Улсын төрийн өмчийн эзэмшилд 100% шилжин, “Эрдэнэс Монгол”-ын охин компани…
-
Буу нь эвдэрсний улмаас шархадсан гэх хэргийг шалгаж байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт 8 дугаар сарын 19-ний өдөр нэг хүн шархаджээ. Иргэн Э-г ангийн зориулалттай “Карбин”-аараа буудах үед буу нь эвдэрч, тухайн иргэн гэмтсэн гэж цагдаад мэдүүлсэн байна. Үнэхээр түүний буу эвдэрч осолдсон уу, хөндлөнгийн хэн нэгэн түүнийг шархдуулсан уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж байна.