-
2 хуулийн төслийг буцаахаар МАН-ын бүлэг шийдвэрлэлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанд МАН-ын бүлгийн байр суурийг бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцууллаа. Үүнийхээ дараа МАН-ын бүлэг УИХ-ын чуулганаас 1 хоногийн завсарлага авав. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар: -Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар хэлэлцэж байсан гурван хуулийн төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авсан. МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудлыг хэлэлцлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт…
-
Байлдааны зориулалттай 1500 ширхэг сум авч явжээ

Байлдааны зориулалттай их хэмжээний сум авч явсан иргэн Д-Г цагдаагийн байгууллага ирүүллээ. Түүнийг энэ сарын 21-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XIV хороонд байрлах нэгэн орон сууцны гаднаас саатуулжээ. Түүний унаж явсан, өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй суудлын машинаас байлдааны зориулалттай, 7.62 мм-ийн голчтой 1500 ширхэг сум олдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4-д заасны…
-
“Монголросцветмет”-ыг Д.Тогтоxсүрэн удирдана

“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Д.Тогтоxсүрэнг томилжээ. Өмнөх парламентад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан Д.Тогтохсүрэн 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүсийн 1-р тойрогт нэр дэвшээд, сонгогдоогүй юм. “Монголросцветмет” ТӨҮГ-ын 51% нь 1973-2016 онд Монгол Улсын, 49% нь ОХУ-ын өмчлөлд байсан юм. 2016 оноос Монгол Улсын төрийн өмчийн эзэмшилд 100% шилжин, “Эрдэнэс Монгол”-ын охин компани…
-
Буу нь эвдэрсний улмаас шархадсан гэх хэргийг шалгаж байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт 8 дугаар сарын 19-ний өдөр нэг хүн шархаджээ. Иргэн Э-г ангийн зориулалттай “Карбин”-аараа буудах үед буу нь эвдэрч, тухайн иргэн гэмтсэн гэж цагдаад мэдүүлсэн байна. Үнэхээр түүний буу эвдэрч осолдсон уу, хөндлөнгийн хэн нэгэн түүнийг шархдуулсан уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
-
“Эрдэнэс Монгол” 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 оны эхний хагас жилд 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Тус нэгдэл энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтээрээ төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Тус нэгдлийн харьяа компани, үйлдвэрийн газрууд хагас жилийн гүйцэтгэлээр олборлолт 100%, баяжмал үйлдвэрлэл 106%, хөрс хуулалт 88%-тай байна. Тус нэгдэл улсын төсөвт 8.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөж,…
-
“Урт цагаан”-ы гудамжинд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Улмаар бүтээн байгуулалтын тендерийг гуравдугаар сард зарлаж, “Бодь пропертийз” компани гүйцэтгэгчээр шалгарч, өнгөрсөн баасан…
-
Н.Учрал сайд Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформоо танилцуулав

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, улс орон, ард иргэдэд хүртээх эрдэс баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх “Монголын баялаг Монгол хүндээ” уриатай Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформыг танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээ олон нийтэд зарлалаа. Үндэсний баялгийн санг бүрдүүлэх цогц…
-
Гийр өргөлтийн ДАШТ-ээс 5 алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдсан гийр өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчид 5 алтан медаль хүртлээ. Дэлхийн 13 орны 700 гаруй тамирчин өрсөлдөж, ОХУ-ын Костома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн 4 дүгээр дамжааны сонсогч, дэд ахлагч Э.Буджав 68 кг жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр хос алтан медаль, мэргэжлийн төрлөөр хүрэл медалийн эзэн болов.…
-
АТГ 926 хэрэг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 8 дугаар сарын 19-25-нд гэмт хэргийн шинжтэй 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг…
-
Байлдааны буудлагатай сургуулилалтад 600 гаруй алба хаагч оролцлоо

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ 2024” байлдааны буудлагатай хээрийн сургуулилалт Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд Дорнодын их талд боллоо. Уг сургуулилалтыг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Сургалтын төвд 8 дугаар сарын 18-26-нд зохион байгуулж байна. Хоёр үе шаттайгаар зохион байгуулсан энэ сургуулилалтад хоёр орны нийт 600 гаруй цэргийн алба хаагч 120 нэгж техниктэйгээр…