-
1072 хувьцааг өвлүүлэх талаар мэдээлэл хийлээ

1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчидын танхим хамтран мэдээлэл хийж байна. Хувьцаа өвлүүлэх шийдвэр:
-
1 уут бэлгэнд дунджаар 49 грамм сахар байна

Хүн амын хоол тэжээлийн үндэсний 6-р судалгааны урьдчилсан дүнгээс үзэхэд манай улсын хүүхдүүдийн илүүдэл жин ийм байна. Таргалалт нь хүүхдийн хоол, хөдөлгөөний хомсдолтой шууд холбоотой байгаа юм. Таргалалтад нөлөөлж буй нэг хүчин зүйл нь чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ юм. Тэгвэл удахгүй болох хүүхдийн баяртай холбогдуулан хэт их сахар агуулсан бүтээгдэхүүнийг хүүхдийн ууттай бэлгэнд боосон байдгийг мэргэжилтнүүд…
-
“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-нд Д.Сүхбаатарын талбайд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдыг судалгаатай, төлөвлөгөөтэй аялахад дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагуудад хамтын ажиллагаа, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох зорилготой. Үзэсгэлэнгийн үеэр иргэд мэргэжлийн…
-
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан эхэллээ

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэж заасан. Энэ…
-
ЗГ өнөөдөр төрийн өмчит зарим компанийг татан буулгана

Засгийн газар хуваарь ёсоор өнөөдөр 08:00 цагаас хуралдаж эхэллээ. Өнөөдрийн хурлаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна. Үүнд:
-
“Соёл”, ”Өлзийт” зуслангийн хувьчлалыг хүчингүй болгуулахаар албан тушаалтнуудад ханджээ

Авлигатай тэмцэх газар хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдал, хүүхдийн зусланг зориулалтын бусаар ашиглаж байгаа зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хүүхдийн эрхийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт”, “Ундраа” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлал, гэрээний хэрэгжилт, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянан шалгаж буй аж.…
-
Насанд хүрэгчдийн Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монголд болно

Насанд хүрэгчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотод болно. Монгол Улсад анх удаа болох гэж байгаа энэ тэмцээнийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар санаачлан, эх орондоо зохион байгуулж буй аж. Уг тэмцээнд Азийн 27 улсын 240 гаруй шилдэг шатарчин оролцож, классик цагийн хяналттай стандарт төрлөөр…


