-
Туулын хурдны замын түр замын хөрс хуулалтын ажлыг хийж байна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн ажил үргэлжилж байна. Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ. “Туулын хурдны зам” төслийн бэлтгэл ажлын хүрээнд: Түр байгууламжууд бүрэн ашиглалтад орсноор өвлийн улиралд гүүрэн байгууламжийн дам нуруу цутгах ажлыг тасралтгүй…
-
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт боллоо

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт хуулийн хугацаанд өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд Нийслэл дэх Төрийн аудитын газар төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудитын нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, Хөрөнгө оруулалтын хэлтсийн…
-
Завханчууд 35 жилийн дараа шинэ цэвэрлэх байгууламжтай боллоо

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн Газрын хоорондын байгуулсан нөхцөлт зээлийн хүрээнд Улиастай хотод ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ барих барилгын шавыг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тавьжээ. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор улиастайчуудын цэвэрлэх байгууламжийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж ард иргэдийн эрүүл орчинд ая тухтай амьдрах нөхцөл илүү бүрдэх юм.
-
“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо

Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн ордонд боллоо. 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл олны хүртээл болох энэ үзэсгэлэн монгол хүний оюуны дархлаа, монгол үндэсний соёлын өв уламжлалыг хойч үе болон олон улсад таниулан…
-
АН Үндсэн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт орууллаа

АН-ын Үндэсний бодлогын хороо ээлжит 67 дугаар хурлаа өчигдөр /2025.11.21/ Төрийн ордонд хийлээ. Ардчилсан нам Үндсэн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан. 10 дугаар сарын 17-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар уг дүрмийг хэлэлцэн, 12 заалтыг хуульд нийцүүлэх шаардлагатай хэмээн буцаасан. Уг дүрмээ энэ удаад дахин хэлэлцэв. Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн…
-
“Чингис хаан” дуурийг толилууллаа

Монгол бахархал” уриа дор тэмдэглэн өнгөрүүлж буй Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ойг тохиолдуулан, өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийг Соёл, спорт, аялал…
-
С.Нарангэрэл: Монгол бахархал монгол хүмүүний язгуур мөн чанар, генд нь хадгалагдаж иржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн академич С.Нарангэрэл төр, ард түмэндээ талархал илэрхийллээ. “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНТ, АКАДЕМИЧ СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛ: Төрөлх эх орон, Монгол Улсынхаа тэргүүн зэргийн, хамгийн дээд одон, Их эзэн “Чингис хаан” одонг эгэл жирийн атлаа удам угшилтай иргэн, багш, эрдэмтэн, судлаач, хуульч надад хүртээж байгаад…
-
Төв Азийн хэвлэл мэдээллийн 25-р чуулганд оролцлоо

Узбекистан улсын Ташкент хотод өнгөрсөн долоо хоногт “Хэвлэлийн эрх чөлөө ба бүс нутгийн сорилтууд” нэрийн дор зохион байгуулагдсан Төв Азийн хэвлэл мэдээллийн 25-р чуулганд Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) оролцож, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийлэв. ХМЗ-ийг төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир, ХМЗ-ийн гүйцэтгэх…
-
Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цомыг хүртлээ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар, цолтой, өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын дархан аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат,…
