-
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд 4-р сарын 26-нд 13:00 цагт улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын хорооны 101 жилийн ойд зориулан энэхүү барилдааныг зохион байгуулах юм. Аварга цолны хүндэтгэлийн барилдааны бүртгэлийг цахимаар хийнэ.
-
Монгол Улс Казахстан улстай газрын тос, цөмийн энергийн чиглэлд санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийж байна. Энэ хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах санамж бичгүүд байгууллаа. Монгол Улс…
-
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

НӨАТ-ын урамшууллын 2026 оны 04 дүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг өнөөдөр 13.00 цагт и-баримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Иргэдийн хувьд 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 04 дүгээр сарын 21-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаанд хамрагдах боломжтой.
-
“Чингис хаан”, “Капитал” банкны 70 тэрбум төгрөгийн өрийг Нийгмийн даатгалын санд төлүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк”, “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн талаарх мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас АТГ-т өгчээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2020/02624 болон 181/ШШ2024/00464 дугаартай захирамжаар нийт 103.5 тэрбум төгрөгийг “Чингис хаан банк” ХХК-иас, Чингэлтэй дүүргийн Иргэний…





