-
Хүүхдийн мөнгө завшиж байсан этгээдэд тэнсэн харгалзах ял оноожээ

Баян-Өлгий аймгийн иргэн Б нь төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор 2019 оны 1 сард нас барсан хүүхдийнхээ мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй хүүхдийн тэтгэмжийг нь 4 жил авчээ. Тэрээр 2023 оны 1 сар хүртэл нийтдээ 3 сая 760 мянган төгрөгийг авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэгт буруутгагдсан байна. Баян-Өлгий аймгийн харьяат…
-
О.Батхүү УИХ-д шаардлага хүргүүллээ

Хуульч О.Батхүү үл хөдлөх борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар олон нийтийн өргөдөл санаачилж 100 мянган хүний гарын үсэг цуглуулаад байгаа билээ. Парламентын босго давсан түүний нийтийн өргөдөл харин тодорхойгүй хугацаагаар гацаад байгаа юм. 9-р сарын 15-нд өргөдлийн байнгын хороогоор үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг хүчингүй болгох эл асуудал уг нь төсвийн…
-
Х.Тэмүүжин: Дэлхий нийт намын даргыг парламентын спикер болгохоос түдгэлздэг

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Д.Батсуурь гишүүнээр ахлуулан байгуулахаар тогтов. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -Сүүлийн сар гаруйн хугацаанд Монгол Улсад өрнөсөн үйл явдлыг бүгдээрээ анзаарсан байх. Энэ үйл явдалд татагдаж ороогүй төрийн байгууллага үлдээгүй байх. Эрүүл өрсөлдөөн биш, албан тушаалын төлөөх зодоон шахам болж…
-
Т.Мөнхсайхан Ж.Чинбүрэнг АТГ-т өгчээ

Т.Мөнхсайхан Ж.Чинбүрэнг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Н.Эрдэнэхүүд давуу байдал олгосон хэмээн үзэж АТГ-д өгчээ. Тодруулбал Н.Эрдэнэхүү нь Эрүүл мэндийн сайдын ангийн хүүхэд гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард Т.Мөнхсайхан эрүүл мэндийн сайд байхдаа тушаал гаргаж Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд болоод Н.Эрдэнэхүүгийн гомдлыг хүлээн зөвшөөрч, эвлэрэх…
-
Нүдний даралт бууруулах лазер технологи нэвтрүүлжээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг “Ellex SLT Tango” сонгомол лазер нүдний даралт бууруулах трабекулопласти (SLT) аппараттай боллоо. АШУҮИС болон Австралийн “Sight For All” олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Sight For All” байгууллага, Австрали улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр уг аппаратыг оруулж иржээ. Ellex SLT Tango-Сонгомол лазер трабекулопласти нь нээлттэй өнцөгт глаукомын эмчилгээний олон улсын удирдамжид гарааны…
-
Тайландаас баривчилсан, Оросын кибер гэмт хэргийн бүлгийн хакерыг АНУ-д шилжүүлэхээр болжээ

АНУ-д кибер гэмт хэргийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Орос хакерыг Тайландын Пхукет арлын амралтын газраас баривчилсан талаар орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ. Денис Обрезко “Войд Близзард” хэмээх зартай кибер гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн гэж сэжиглэгдэж байгаа аж. “Войд Близзард” бүлгийг Оросын Кремлийн ашиг сонирхлоор хакерын халдлага явуулдаг гэж “Майкрософт” компани мэдэгдсэн байна. 35 настай Денис Обрезко нисэх…
-
О.Цогтгэрэл: УИХ-ын дарга нь аль нэг намын дарга байж болохгүй

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 3 асуудал хэлэлцлээ. АН-ын Үндэсний бодлогын хороо 11-р сарын 21-нд хуралдаж, намынхаа үндсэн дүрэмд оруулах өөрчлөлтийг дахин хэлэлцэхээр болов. Үүний зэрэгцээ АН 3 хуульд онцгойлон анхаарч, өөрчлөх шаардлагатай гэж үзэн, ажлын хэсэг байгуулжээ. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Д.Батсуурь гишүүнээр ахлуулан байгуулахаар тогтов.…
-
Зэрлэг капитализмаа орхиж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмээ цогцлоон байгуулцгаая

Монгол Ардын Нам /МАХН/ бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн гол баталгаа юм. Энэ үнэн гэдэг нь тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны ялалт, мөн онд болж өнгөрсөн бүх ард түмний санал-асуулгын үр дүнгээр батлагддаг юм. Дундаж зууны феодалын хоцрогдсон Монгол Улсыг орчин…
-
Хөлөө хугалсан орог зусагт Дэлхийн хамгийн жижиг гипс зүүлгэжээ

Энэ бяцхан орог зусаг халтирч унаад, хөлөө хугалсан оноштойгоор Оросын нэгэн мал эмнэлэгт хүргэгдэж иржээ. Эмч нар Дэлхийн хамгийн жижиг гипсээр түүний хөлийг бэхэлсэн байна. Анх удаа ийм жижигхэн амьтанд маш жижигхэн гипс хийж өгсөн нь сошиал орчинд тархаж, Дэлхий даяар хүмүүсийн анхаарлыг татаж байна. Орог зусаг гулгаж унах, торны завсар хөлөө хавчуулах, тоглож байхдаа буруу газардах…
