-
Хятад, монгол иргэд хамтран, монгол охидын биеийг үнэлүүлж байжээ

БНХАУ-ын иргэн В… П…, Монгол Улсын иргэн С.Х нар бүлэглэн 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сарын хугацаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах О…зочид буудлын караокед монгол охидын биеийг нь үнэлүүлжээ. Тэд 10 эмэгтэйг эмзэг байдлыг нь ашиглан, ийм хэрэгт татан оролцуулсан аж. Охид гадаад улсын иргэдэд дуу дуулах, архи хундагалах…
-
АНУ Коста Рикагаас 45 тонн хар тамхи тээвэрлэн устгахаар болжээ

АНУ-ын Агаарын цэргийн хүчний С-17 онгоц Коста Рикагаас 45 метр тонн хар тамхи тээвэрлэн устгахаар мягмар гарагт хөөрчээ. Уг онгоц нийслэл Сан-Хосегийн баруун хойд хэсэгт орших Алахуэлагаас хөөрсөн бөгөөд тээвэрлэж буй кокаиныг АНУ болон “Америк тивийн бамбай” эвслийн бусад гишүүдийн дэмжлэгтэйгээр явуулсан ажиллагаануудаар хураан авсан байна. АНУ-ын Коста Рика дахь ЭСЯ-ны мэдээлснээр, хураасан хар тамхийг…
-
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

Засгийн газар 7 хоног бүрийн лхагва гарагт хуралдах хуваарьтай. Гэвч өнөөдөр хуралдахгүй. Учир нь Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийж яваа. Уг айлчлалын бүрэлдэхүүнд Шадар сайд Т.Доржханд, Н.Номтойбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ж.Алдаржавхлан зэрэг олон сайд багтжээ.
-
Мексикийн Үндэсний гвардын хамгийн жижиг гишүүн “Командо” чихуахуа

Мексикийн Үндэсний гвардын хамгийн жижиг гишүүнээр “Командо” нэртэй чихуахуа нохой ажиллаж байна. 13 сартай тэрбээр ердөө долоон килограмм жинтэй, 21 сантиметр өндөр. Тусгай хамгаалалтын нүдний шил, биед нь тохируулсан тактикийн хантааз, толгойдоо жижиг камер зүүдэг. Командог эрэн хайх, аврах ажиллагаанд сургахын зэрэгцээ олон нийтийн арга хэмжээ, сургуулийн өдөрлөгт алба хаагчдыг дагалдан оролцож, иргэдтэй харилцахад нь…
-
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох албан тушаалын хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад, шүүхэд шилжүүллээ. “Капитал“ банканд томилогдсон Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүдтэй Н.Баяртсайхан “Капитал” банканд томилогдсон банкны эрх хүлээн авагчийн ажиллах гэрээ” байгуулжээ. Үүгээрээ тэр бусдад давуу байдал бий болгож, “Капитал банк” ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Тус банк төлбөр түргэн…
-
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ

Албан ёсны хэлэлцээ эхлэхийн өмнө хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар төслийн “Солилцох ноот бичиг”-ийг солилцлоо. Хэлэлцээгээр Монгол Улсын Засгийн…
-
Машин мөргөлдөж, хүний хөл хавчуулагджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт өчигдөр өглөө суудлын автомашинууд мөргөлдөж, 1 хүн хавчуулагджээ. Т-гийн “Кроун” загварын суудлын машин, Т-гийн “Портер” загварын бага оврын ачааны машин мөргөлдсөн байна. Уг ослын улмаас 37 настай залуугийн хөл машины төмөр хийцэд хавчуулагдсан аж. Энэ ослын дуудлага 9-р сарын 29-ний 08:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангид иржээ. Аврагчид…
-
Эпштэйний хэрэгт Монголоос хэн ямар хамаатай вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хийх гэж байна. “Эпштэйний хэрэг” гэж олон улсад нэрлэсэн энэ асуудлыг сонсох уг сонсголыг 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна. Ерөнхий хяналтын сонсголд…
-
Парламентын үйл ажиллагаатай холбоотой хуульд харшлахгүй бүх мэдээллийг нээлттэй болголоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын цахим платформын шинэчлэлийг танилцуулж, парламентын үйл ажиллагаатай холбоотой хуульд харшлахгүй бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож байгааг мэдэгдлээ. Шинэчлэлийн хүрээнд parliament.mn сайт бүрэн шинэчлэгдэж, УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, хуулийн төсөл санаачилсан байдал, хуралдаанд хэлсэн үг, хөрөнгө орлогын мэдээлэл зэрэг иргэдийн хяналт тавихад шаардлагатай мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэв. Өмнө…
-
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын терминал-2-ыг барих нэн хөнгөлөлттэй зээл авна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны ерөнхийлөгч Танакотой “Чингис хаан” олон улсын нисэх буудлын терминал-2-ыг барих нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өнөөдөр талууд гарын үсэг зурлаа. Жилийн 1,1 хувийн хүүтэй 40 жилийн хугацаатай, 158 тэрбум иенийн зээл бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил. Дэлхийн…