Category: Menus

  • Ховд баяр наадмаа хойшлууллаа

    Ховд баяр наадмаа хойшлууллаа

    Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр шийдвэр гаргаж, баяр наадам, сум, баг, байгууллагын түүхэн ойг 2026.08.01-ны өдөр хүртэлх хугацаанд хойшлууллаа. Тус аймгийн Алтай, Булган, Үенч суманд шүлхийн САТ1 хэвшил гарч, хонь, ямаа, үхэр өвчлөөд байгаа юм.

  • НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 23 цагдаа үүрэг гүйцэтгэнэ

    НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 23 цагдаа үүрэг гүйцэтгэнэ

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цагдаагийн албаны сонгон шалгаруулалт, үнэлгээний багийн (SAAT) ахлагч Лаура Куасси энэ оны 6 дугаар сарын 17–22-нд Цагдаагийн ерөнхий газартай хамтран, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох цагдаа сонгон шалгаруулах, үнэлэх ажиллагааг зохион байгуулав. Сонгон шалгаруулалтад 56 цагдаа оролцсоноос 23 нь тэнцэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд бие даасан цагдаагийн үүрэг гүйцэтгэх эрхтэй боллоо. Цагдаагийн…

  • Үхсэн малаас боомын халдвар авчээ

    Үхсэн малаас боомын халдвар авчээ

    Увс аймгийн Тэс суманд боомоор хүн өвчилж, аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тандалт, судалгаагаар тухайн хүн 6 дугаар сарын 15-ны өдөр үхсэн хонь булах үедээ халдвар авсан байх магадлалтай байгаа аж. 6 дугаар сарын 21-нд тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хийсэн молекул биологийн (PCR) шинжилгээгээр уг хүн боом өвчний халдвар авсан нь батлагджээ.…

  • 73 ХК-ийн хувьцаа эзэмшигчдээ хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар боллоо

    73 ХК-ийн хувьцаа эзэмшигчдээ хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар боллоо

    Компанийн тухай хуулийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 1-нээс өмнө зарлан хуралдуулах үүрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг олон нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулснаас хойш ажлын 3 өдрийн дотор Санхүүгийн…

  • Хөлбөмбөгийн ДАШТ дуустал бааруудыг шөнөжин ажиллуулна

    Хөлбөмбөгийн ДАШТ дуустал бааруудыг шөнөжин ажиллуулна

    Хөлбөмбөгийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн тоглолтууд 7-р сард болно. Шигшээ тоглолт 7-р сарын 19-нд болох хуваарьтай.Дэлхийн аваргын тоглолт дуустал Дархан-Уул аймаг архи, согтууруулах ундаа болон сул агууламжтай бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилдэг бүхий л үйлчилгээний газрыг цагийн хязгааргүй нээлттэй ажиллуулахаар шийдвэрлэлээ. Орон сууцны доор үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газруудыг үүнд хамруулахгүй юм байна.

  • Хүүхэд нь шалгалт өгөх өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно

    Хүүхэд нь шалгалт өгөх өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно

    Их, дээд сургууль, коллежид элсүүлэх шалгалт 6-р сарын 25-нд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан, Дархан-Уул аймгийн засаг дарга хүүхэд нь элсэлтийн шалгалттай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.Шалгалт авах өдөр шалгалт зохион байгуулагдах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг…

  • Шүлхийтэй багийн малыг вакцинжуулж байна

    Шүлхийтэй багийн малыг вакцинжуулж байна

    Дархан-Уул аймгийн Орхон сумын 2-р баг Хөтөл хороололд шүлхийн О хэвшил гарсан. Тус аймгийн Онцгой комисс уг багт хорио цээрийн дэглэм тогтоон, Мал эмнэлгийн газар малыг вакцинжуулж байна. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 7 дугаар сарын 1 хүртэл шүлхийн сэжиг илэрсэн газраас бог малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, мах авч хэрэглэхгүй байх, худалдан…

  • 8 намыг УДШ-д бүртгэлгүйд тооцлоо

    8 намыг УДШ-д бүртгэлгүйд тооцлоо

    Улсын дээд шүүхийн нийт шүүгч өнөөдөр (2026.06.22) хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ.  1.Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам (ЭЧХН)-ын оноосон нэрийг “Эрх чөлөө нам” (ЭЧН) болгон өөрчлөх, үүнтэй холбогдуулан намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд бүртгэхээр шийдвэрлэв. 2.Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2026.03.31-ний 34 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн…

  • “Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ

    “Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг зургаадугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл сунгалаа. Иргэн, хуулийн этгээд хүсэлтээ зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр бүртгүүлэх юм. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг: (Зөвхөн аж ахуйн…

  • “Дашваанжил”-ын жолооч Ч.Рэнцэндоржид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

    “Дашваанжил”-ын жолооч Ч.Рэнцэндоржид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

    “Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Рэнцэндоржид холбогдох хэрэгт Тээврийн прокурорын газар Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг (Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох), Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах), Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах)-т зааснаар яллах дүгнэлт…