-
Нэг аяга кофе нэг дэлхийн соёл

Өглөөг нэг аяга кофегоор эхлүүлэх нь дэлхийн сая сая хүний өдөр тутмын дадал болжээ. Кофе зөвхөн сэргээх ундаа төдий биш, хүмүүсийн уулзах, ярилцах, ажиллах, ном унших, хурдтай амьдралд хэсэгхэн хугацаанд зай авах орон зайг бий болгосон том соёл болтлоо хөгжлөө. Аравдугаар сарын 1-нийг дэлхий нийт Олон улсын кофены өдөр болгон тэмдэглэдэг. Ингээд нэг аяга кофены…
-
Испани цагаачдыг зодож, тамласан гэх мэдээллийг шалгаж эхэлжээ

Испанийн Батлан хамгаалах яам есдүгээр сарын 30-нд “Эмнести Интернэшнл” байгууллагын тайланд дурдсан цагаачдыг цэргийн алба хаагчид тамласан, зүй бусаар харьцсан гэх мэдээллийг прокурорт шилжүүлж, буруутай этгээд байгаа эсэхийг тогтоох дотоод шалгалт эхлүүлжээ. Тус байгууллага Хойд Африк дахь Испанийн Сеута анклавт үлдсэн цагаачдад цэргийн алба хаагчид эрүү шүүлт тулгаж, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжилсон…
-
НАТО Балтийн орнуудын агаарын хамгаалалтаа бэхжүүлж байна

НАТО-гийн зүүн жигүүрийг хамгаалж буй агаарын цэргийн хүчнүүд есдүгээр сарын 30-нд Литвийн Шяуляй хотод сөнөөгч онгоцуудаа танилцууллаа. Испани, Итали, Туркийн сөнөөгч онгоц зэрэг эвслийн орнуудын нисэх хүчний бүрэлдэхүүн Шяуляйд байрлаж, хамтын хамгаалалтын ажиллагаанд оролцож байна. НАТО өнгөрсөн долдугаар сард Орос болон Украины дроны олон удаагийн зөрчилтэй холбоотойгоор Литва дахь ажиллагааг “агаарын цагдаагийн ажиллагаа”-наас “агаарын хамгаалалт”…
-
Оршуулгын газрыг цэгцлэх хуулийн төсөл санаачлах тухай Өргөдлийн байнгын хороо хэлэлцэнэ

УИХ-ын 7 байнгын хороо өнөөдөр хуралдана. Өргөдлийн байнгын хороо өнөөдөр 11:00 цагаас хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ. Оршуулгын газрыг цэгцлэх өргөдлийг иргэн Д.Гансаруул 2026.07.14-нд санаачилсан юм. 2026.07.15-2026.08.14-ний хооронд 100.237 хүн гарын үсэг зуржээ. Тиймээс уг асуудлаар хуулийн төсөл санаачлах боломж бүрдсэн юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д “Хуулийн төсөл санаачлах саналыг 100.000 ба түүнээс…
-
Иракийн дайнаас хойш 20 гаруй жилийн дараа АНУ-ын цэргүүд бүрэн гарлаа

Ирак дахь АНУ-ын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 20 гаруй жилийн дараа тус улсын нутаг дэвсгэрээс Америкийн сүүлчийн цэргүүд гарч, иракчууд энэ үйл явдлыг лхагва гарагт тэмдэглэлээ. Цэргүүдийн дийлэнх нь хагас автономит Курдын бүсийн Эрбиль хот дахь агаарын цэргийн баазаас гарсан бөгөөд ингэснээр энэ зууны АНУ-ын хамгийн том дайн дуусгавар болж байна. Гэвч иракчуудын зарим нь…
-
Трамп Өмнөд Солонгосын 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багцыг танилцуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп есдүгээр сарын 30-нд АНУ-ын эрчим хүчний дэд бүтцэд хийх түүхэн томоохон хөрөнгө оруулалтын багцыг танилцууллаа. Тус багцад Техас мужид 6 гигаваттын хүчин чадалтай цахилгаан үйлдвэрлэх байгууламж барих, найман том оврын цөмийн реактор байгуулах, мөн удаан хугацаанд хойшилсон Аляскийн шингэрүүлсэн байгалийн хийн хоолой барих төсөл багтжээ. Трампын мэдээлснээр уг хөрөнгө оруулалтын багц…
-
164 сая төгрөгийн татвараас бултаад, 2 жил 8 сар хоригдлоо

Чингис хаан нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б 2024 оны 5 дугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэн П.А-ийн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1 тэрбум төгрөгийн үнэт эдлэлийг татваргүйгээр хилээр нэвтрүүлжээ. П.А 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийг биедээ нууж, гаалийн татвар, нэмэгдсэн…
-
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг Бакуг зорилоо

Азербайжан улсын нийслэл Баку хотноо 10 дугаар сарын 04–11-нд зохион байгуулах 2026 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Болдбаатар болон шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордож байна. Харин шигшээ багийн бусад бүрэлдэхүүн Япон улсын Айчи-Нагояа хотод зохион байгуулж буй Азийн наадамд оролцсоны дараа Баку хотноо…

