-
Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулан 128 бөхийн барилдааныг зохион байгуулна

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой, Заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 12-ны ням гарагт 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
-
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо болон “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК хамтран “Үндэсний үйлдвэрлэгчид – Хөгжлийн түншлэл” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг “Сэлбэ 20 минутын хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай холбох, тэдний хамтын ажиллагааг дэмжих, мэдээлэл солилцох зорилготой юм. Өдөрлөгийн үеэр төсөл хэрэгжүүлэгч тал барилгын материал нийлүүлэлтэд тавигдах…
-
“Тэсо” компанийн урд борооны ус зайлуулах шугам суурилууллаа

Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд борооны ус зайлуулах 450 метр шугамыг суурилуулж дууслаа. Өнөөдрийн байдлаар нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. 10 хоногийн дотор нөхөн сэргээлт дуусах юм. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа. Тэрбээр “Геодези, усны барилга байгууламжийн газраас гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “Тэсо” компанийн урд…
-
Их Британи реппер Kanye West-ийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосноор тоглолт нь цуцлагджээ

Их Британи улс АНУ-ын реппер Kanye West-ийг хилээрээ нэвтрүүлэхийг хоригложээ. Үүний дараа тус улсад 7-р сард болох байсан “Wireless” тоглолт цуцлагдсан байна. Kanye West уг тоглолтын гол оролцогч байв. “Wireless” хөгжмийн фестивалыг зохион байгуулагчид тоглолтоо цуцалж, тасалбар авсан хүмүүст мөнгийг нь буцаан олгохоо мэдэгдлээ. Kanye West сүүлийн жилүүдэд еврейчүүдийг үзэн ядсан, арьс өнгөөр ялгаварласан, нацистуудыг…
-
ДЭЛХИЙН АЛДАРТ “TOP CHEF” ШОУ МОНГОЛД: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй

Дэлхийн хэмжээний энтертайнмент контент үйлдвэрлэгч NBCUniversal-ын албан ёсны формат болох “TOP CHEF” реалити, хоолны шоу нэвтрүүлэг Монгол Улсад бүтээгдэхээр боллоо. NTV телевиз болон Nomadia Pictures-ийн хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь Холливудын стандартаар, шилдэг уран бүтээлчид, мэргэжлийн зураг авалтын багуудын оролцоотойгоор хийгдэх бөгөөд Монголын медиа салбарт нэгэн шинэ хуудсыг нээх зорилго тавьж байна. Мэргэжлийн тогооч…
-
Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрахаас С.Амарсайхан татгалзжээ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран ажиллахгүй гэдгээ өнөөдөр ЗГ-т илэрхийлжээ. Ерөнхий сайд Н.Учрал түүнд “Дэд сайд чөлөөлөх, томилох асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шаардлага гарах учраас ЗГ-ын хурлаар шийдэх боломжгүй” гэсэн утгатай хариу өгсөн байна. Ерөнхий сайд Н.Учрал 16 дэд сайдаас 12-ыг чөлөөлж, 4-ийг нь үлдээсэн. Тэдний 1 нь ХЗДХ-ийн дэд сайд…
-
11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

Улсын ерөнхий прокурорын газарт энэ оны нэгдүгээр улиралд иргэдээс прокуроруудын үйл ажиллагаатай холбоотой 170 өргөдөл, гомдол, мэдээлэл иржээ. Үүний 21.7 хувь нь прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой байв. Прокурорын сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар цөөрсөн байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ.


