Category: Menus

  • З.Энхболд АН-ын Хяналтын ерөнхий хороонд нэр дэвшжээ

    З.Энхболд АН-ын Хяналтын ерөнхий хороонд нэр дэвшжээ

    Ардчилсан нам дотоод хяналт, сахилга хариуцлагаа бэхжүүлэх зорилгоор Хяналтын ерөнхий хороо байгуулаар болсон. Тус хорооны анхны бүрэлдэхүүнийг өнөөдөр болж буй 18 дугаар их хурлаар сонгоно. Хяналтын хорооны гишүүдийн чөлөөт суудалд 27 хүн, эмэгтэйчүүдийн суудалд 12 хүн нэрээ дэвшүүлэн, өрсөлдөж байна. УИХ-ын дарга асан З.Энхболд чөлөөт суудалд нэрээ дэвшүүлжээ.

  • АНУ, Иран гал зогсоосон ч Ливаныг Израил бөмбөгдөх хэвээрээ

    АНУ, Иран гал зогсоосон ч Ливаныг Израил бөмбөгдөх хэвээрээ

    АНУ, Ираны талууд хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор өчигдөр тохиролцож, Ормузын хоолойг нээхээр болжээ. Тэгвэл Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-Ираны хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч гэлээ “Энэ тохиролцоо Ливанд нөлөөлөхгүй” гэж мэдэгдэв. Энэ нь Израилын арми Ливаныг бөмбөгдөх хэвээрээ гэсэн үг юм. 2-р сарын 28-нд АНУ, Израилын арми Иран руу халдсан. Үүний дараа…

  • ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт АТГ хэрэг нээснээр А.Амундра хамгаалалт хүсжээ

    ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт АТГ хэрэг нээснээр А.Амундра хамгаалалт хүсжээ

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т хандан, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт холбогдох хэргийн баримтуудыг хүлээлгэн өгч, шалгаж өгөхийг хүссэн. Тэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь интернэшнл” ХХК-иас нийт 1.3 сая ам.доллар бэлнээр авсан хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн юм. АТГ уг баримтын дагуу УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс гэрчийн мэдүүлэг авч, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-т заасан…

  • “Мэргэлнэ, засал хийнэ” гэж иргэдийг хохироож, 2,5 тэрбум төгрөг залилсан эмэгтэйг шалгаж байна

    “Мэргэлнэ, засал хийнэ” гэж иргэдийг хохироож, 2,5 тэрбум төгрөг залилсан эмэгтэйг шалгаж байна

    Цахим орчинд нэр бүхий фейсбүүк хаягаар дамжуулан “Мэргэлнэ, засал хийнэ” гэх үйлдлийн аргаар иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан бусдад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ сарын 07-ны өдөр баривчилжээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

  • Г.Дамдинням: Гангийн үйлдвэр баригдсанаар цементийн үнэ 2 дахин буурах боломжтой

    Г.Дамдинням: Гангийн үйлдвэр баригдсанаар цементийн үнэ 2 дахин буурах боломжтой

    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө. “Аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд зарим бодлогуудыг баримтлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Удаан хугацаанд яригдаж байсан гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэр гаргалаа. Энэ цогцолбор бол хамгийн багадаа 1 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай, Дархан-Уул…

  • Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчдыг 1 өдөр цахимаар ажиллуулах нь байж болох хувилбар

    Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчдыг 1 өдөр цахимаар ажиллуулах нь байж болох хувилбар

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.08/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд Н.Номтойбаяр, “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар УОК-ын нөөцөөс нийтдээ 5,3 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг зохих, хэрэгцээ шаардлагатай газруудад хуваарилахаар боллоо. Мөн Еөрөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хүрээнд нийт 8 албан үүргийг хүлээж…

  • О.Цогтгэрэл: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол хуульт ёсыг сэргээх, ардчиллын инститүцийг аврах чухал тулаан байх болно

    О.Цогтгэрэл: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол хуульт ёсыг сэргээх, ардчиллын инститүцийг аврах чухал тулаан байх болно

    Ардчилсан Намын ХVIII их хурал өнөөдөр “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ. Тус хуралд сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон нийтдээ 1800 төлөөлөгч оролцож байна. Намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудлын төлөө 7000 гаруй гишүүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, 70 шахам хувь нь анх удаа сонгогджээ. Тус намын дарга, УИХ дахь…

  • Д.Баярсайхан: Таваншарын дулаан зогсоолыг ТҮЦ болгох гэрээг цуцалсан

    Д.Баярсайхан: Таваншарын дулаан зогсоолыг ТҮЦ болгох гэрээг цуцалсан

    учруулж, зөвшөөрөлгүй байрлуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг бий гэх судалгааг нийслэлийн ЗДТГ танилцуулж байсан удаатай. Үүнтэй холбогдуулан нотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, 1400 гаруй ТҮЦ-ийг буулгасан юм.  Оронд нь олон улсын жишгийг дагаж, автобусны зарим буудал дээр дулаан зогсоол байгуулсан. Одоогоор нийслэлд 67 дулаан зогсоол бий. Эдгээр зогсоолыг эхнээс нь ТҮЦ болгож буй…

  • Үерийн далан, сувгийг тогтмол цэвэрлэж байна

    Үерийн далан, сувгийг  тогтмол цэвэрлэж байна

    Геодез, усны барилга байгууламжийн газраас Сонгинохайрхан дүүргийн 5, 27 дугаар хороонд байрлах намгийн сувгийг цэвэрлэжээ. Суваг дээгүүрх гарц гаргалгааны доогуурх мөс, лагийг гар молдок ашиглан цэвэрлэлээ. Геодез, усны барилга байгууламжийн газар нийслэлд үерээс хамгаалах 165.7 км далан, сувгийн байнгын ашиглалтыг хариуцдаг. 2026 оны байдлаар 32 байршил дахь үерийн 34.8 км суваг, далангаас нийт 42.7 мянган…

  • Дэлхийн Сарнаас харагдах шинэ бодит зургийг НАСА дэлгэж харууллаа

    Дэлхийн Сарнаас харагдах шинэ бодит зургийг НАСА дэлгэж харууллаа

    Сарыг тойроод Дэлхий рүү буцаж яваа “Artemis II” нислэгийн багийнхан Сарыг тойрон нисэх үеэрээ тэндээс Дэлхийн харагдах байдлыг камерт буулгаж, “Earthset” гэж нэрлэжээ. “Artemis II” багийн авсан уг зургийг өчигдөр НАСА олон нийтэд дэлгэж харууллаа. Анх 1968 онд “Аполло 8” хөлгийн нисгэгч William Anders анх Дэлхийн зургийг Сарнаас авч, “Earthrise” хэмээн нэрлэж байв. Тэгвэл 58…