-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа мөнгөний талаар сонсгол хийж эхэллээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 9 дүгээр сарын 28, 29-нд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас, олгосон байдал зэргийг энэ сонсголоор хөндөж байгаа юм. Сонсгол Төрийн ордонд сая эхэллээ. Хүнс, хөдөө…
-
Ханхүү Харри Их Британид эргэн ирж, Инвиктусын наадамд анхаарна

Ханхүү Харри Их Британид эргэн ирсэндээ баяртай байгаагаа хэлж, хүүхдүүд нь шинэ сургуульдаа сэтгэл хангалуун байгаа талаар ярьжээ. Сассексийн гүн өнгөрсөн баасан гарагт Канадын Онтарио мужид болсон буяны арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Дэлхийн II дайны ахмад дайчин, 102 настай Эд Маршаллын өмнө өгсөн амлалтаа биелүүлсэн байна. Тэрээр 2024 онд 100 насныхаа төрсөн өдрөөр хүүхдийн эмнэлэгт…
-
Хамгийн олон улс оролцсон олимпиадад Монголын шатарчид 16-р байр эзлэв

Узбекистан улсын Самарканд хотод Дэлхийн шатрын олимпиад 46 дахь удаагаа боллоо. Швейцарь системээр 11 өрөг тоглосон энэ олимпиадын эрэгтэйчүүдийн ангилалд 205 улсын 206 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 188 улсын 189 баг оролцов. Ийм олон улс оролцсоноороо эл олимпиад түүхэнд бичигдэж байна. Эрэгтэйчүүдийн ангилалд Узбекистаны шатарчид түрүүлж, Энэтхэгийн баг удаалж, Германы баг хүрэл медаль хүртэв. Монгол Улсын…
-
Пакистан анхны сансрын нисгэгчээ Хятадын “Тяньгун” станц руу илгээнэ

Пакистаны хоёр нисгэгч Хятадын “Тяньгун” сансрын станцад ажиллах анхны гадаадын нисгэгч болохын төлөө Бээжинд эрчимтэй бэлтгэл хийж байна. Зеешан Али, Хуррам Дауд нар хятад хэл сурахаас гадна төвөөс зугтах хүчний дасгал, жингүйдлийн нөхцөлд хооллох, унтах, тоног төхөөрөмж засварлах сургалтад хамрагджээ. Тэд анх 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй шалгаруулалтаас үлдэж, эмнэлгийн үзлэг, сэтгэлзүйн тэсвэр болон өндөр хурдны…
-
Чилид улаан үстэй хүмүүсийн гүйлтийн тэмцээн зохион байгуулжээ

Чилийн нийслэл Сантьягод ням гарагт улаан үстэй хүмүүс оролцдог гүйлтийн тэмцээн анх удаа зохион байгуулагдаж, 800 орчим хүн оролцжээ. Coloro Run нэртэй гурван километрийн гүйлтэд оролцохын тулд биеийн тамирын өндөр бэлтгэлтэй байх шаардлагагүй, харин төрөлхийн улаан үстэй, үсээ улаанаар будсан эсвэл хиймэл үс зүүсэн байх л нөхцөлтэй байв. Энэхүү санааг Чилийн сэтгүүлч, цахим орчны нөлөөлөгч…
-
Испанийн Сеутад цагаачдын түр буудалласан газрыг цагдаа нар чөлөөлөв

Испанийн харьяа Сеутад байрлах Бенитес эрэгт цагаачид түр буудалласан газрыг цагдаа нар ням гарагт чөлөөлж, Гуано үйлдвэрийн дэргэдэх талбайд шилжүүлжээ. Цагдаагийн мэдээлснээр уг ажиллагааг цэвэр ус үйлдвэрлэдэг байгууламжийн ойролцоо байрласан цагаачдын аюулгүй байдлыг хангах, мөн усгүйжүүлэх байгууламжид саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явуулсан байна. Цагаачдыг шилжүүлсний дараа цагдаа нар эрэг дээрх түр буудлыг цэвэрлэжээ. Цагдаагийн…
-
Сэлэнгэ сонсголдоо УИХ-ын 10 гишүүн урьжээ

“Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх уул уурхайн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, нөхөн сэргээлт болон тэдгээрт төрийн байгууллага, албан тушаалтнаас тавьж буй хяналт, хариуцлага” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр 09:09 цагаас Сэлэнгэ аймагт эхэлнэ. Уг сонголд бэлтгэх урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр…
-
Хууль бусаар мод бэлтгэсэн хүмүүсээр мод тариулж байна

Архангай аймгийн Прокурорын газар сүүлийн 3 жилд хүрээлэн буй орчны эсрэг 136 гэмт хэрэг хянажээ. Үүний 85 хувь нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг байв. Имй хэрэг Булган, Ихтамир, Цэнхэр, Тариат, Өндөр-Улаан суманд хамгийн их гардаг аж. Нутгийн иргэд ахуйн хэрэгцээндээ мод бэлтгэхдээ зөвшөөрөл авахгүй байх, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн мод бэлтгэх зэргээр ийм хэрэгт…

