-
Танилц: УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт 67 гишүүн гарын үсэг зуржээ. Тиймээс уг бичгээ өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж буйгаа УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан нар мэдэгдээд байна. Уг бичигт гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг танилцуулъя.
-
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгох санал хураалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд 15 нэр дэвшигч нэрээ дэвшүүлсэн бөгөөд нэр дэвших болсон үндэслэл, хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, чуулганы оролцогчдоос тавьсан асуултад хариуллаа. Асуулт хариултын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгох санал хураалт эхэллээ.
-
Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Тус станцыг 2026 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Нийт ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай байгаа бөгөөд үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ хот, 40 хувийг Дамбадаржаа дэд төв…
-
Хөхний хорт хавдраар 495 хүн нас баржээ

Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр 2024 оны байдлаар улсын хэмжээнд хөхний хорт хавдраар 2728 хүн оношлогдсоноос 401 нь шинээр оношлогджээ. Сүүлийн таван жилд хөхний хорт хавдраар 495 хүн нас барсан байна. Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарыг хөхний хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, хөхний хавдрын талаар мэдлэг ойлголтыг нэмэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах…
-
Малын эмийг хорт хавдар, бүх өвчин анагаадаг хэмээн хүмүүст заржээ

Иргэн Н нэгэн танилаасаа малын гэгдэх “АСД-2Ф” эмийг 150 мянган төгрөгөөр худалдан авч, гурван сар уужээ. Түүний хувьд өөрөө аваад зогсохгүй өөр нэг танилдаа авч, хоёул хамт уусан байна. Гэтэл танилынх нь ходоодны шарх сэдэрч, ходоод маш их өвдөх болсон тул эмнэлэгт очжээ. Эмч түүнийг үл мэдэгдэх химийн бодист хордсон хэмээн оношилжээ. ИРГЭН: МАЛЫН ЭМ ГЭДГИЙГ…
-
МАН, АН-ын бүлгийн дарга нар уулзжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй уулзлаа. Үүний шалтгааныг олонхын бүлгийн дарга тайлбарлахдаа “Парламентад 2 ч бичигт гарын үсэг цуглууллаа. Цаашдаа яах талаар ярилцлаа” гэв. АН-ын бүлгийн хурал хэзээ товлогдох талаар тодруулах зорилгоор О.Цогтгэрэлтэй уулзсан гэсэн тайлбарыг Ж.Бат-Эрдэнэ өгсөн юм. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр 14:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын…
-
Филиппинд газар 7.4 магнитудын хүчтэй хөдөлж, цунами үүсэх анхааруулга гарчээ

АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээлснээр Филиппиний зүүн өмнөд бүсийн эрэг орчимд газар 7.4 магнитудын хүчтэй хөдөллөө. Үүний нөлөөгөөр цунами үүсэх эрсдэлтэйг орон нутгийн эрх баригчид анхааруулжээ. Тус газар хөдлөлт Минданао арлын нийслэл Давао хотоос зүүн тийш ойролцоогоор 123 километр зайд, 58.1 километр гүнд болжээ. Одоогоор уг газар хөдлөлтөөс үүссэн хохирлын талаар мэдээлэл гараагүй байна. Филиппиний…


