Category: Menus

  • Биеэ үнэлэгч зуучилж, орлогыг нь хуваадаг байжээ

    Биеэ үнэлэгч зуучилж, орлогыг нь хуваадаг байжээ

    Нэр бүхий үйлчилгээний газрын менежер М.А тусгай үйлчилгээтэй өрөөгөөр үйлчлүүлсэн иргэдэд биеэ үнэлэгч зуучилж өгдөг байжээ. Тэр үүнийхээ хариуд тухайн биеэ үнэлэгчийн олсон орлогын тодорхой хувийг авдаг байжээ. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

  • Фэйсбүүкээр хүн занаад, хэрэгт холбогджээ

    Фэйсбүүкээр хүн занаад, хэрэгт холбогджээ

    Иргэн Г.Н өөрийн фэйсбүүк хаягаас өөр хүний фэйсбүүк хаяг руу “Чамайг байгаа газраас чинь олж байгаад ална шүү” гэх зэргээр удаа дараа заналхийлжээ. Нөгөө хүн нь уг чатыг нь хадгалан авч, цагдаагийн байгууллагад хандсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалган, Г.Н-ыг хүн дарамталсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болохыг тогтоож, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.…

  • Оросын агаарын цохилтын улмаас 60 мянган айл цахилгаангүй болж, Зеленский хариу авахаа амлав

    Оросын агаарын цохилтын улмаас 60 мянган айл  цахилгаангүй болж, Зеленский хариу авахаа амлав

    Өнгөрсөн амралтын өдрүүдээр Украин улсад үзүүлсэн Оросын агаарын цохилтын улмаас 60 мянган айл өрх цахилгаангүй болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Бямба гарагт Украины төвийн болон зүүн өмнөд хэсгийн нутгуудад үзүүлсэн агаарын цохилтын улмаас 1 хүн амь үрэгдэж, 26 хүн шархдаж, олон хотод орон сууцны болон албан байгууллагуудын олон барилга эвдэрч сүйдсэн байна. Оросын талаас харвасан…

  • П.Наранбаярыг огцруулахыг шаарджээ

    П.Наранбаярыг огцруулахыг шаарджээ

    Монголын багш нарын үйлдвэрчний хорооноос Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ. Тус шаардлагад Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргыг хууль бусаар томилсныг Төрийн албаны зөвлөл хэлэлцээд Боловсролын сайдыг хууль бус томилгоогоо залруулах үүргийг өгсөн байна. Гэвч салбар хариуцсан сайд Төрийн албаны зөвлөлийн өгсөн үүргийг биелүүлээгүйгээс гадна хууль зөрчсөн томилгоогоо залруулахгүй байгаатай холбоотойгоор багш…

  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8,9 тэрбум төгрөгөөр арвижлаа

    Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8,9 тэрбум төгрөгөөр арвижлаа

    Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 7 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг 8 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн…

  • Нийслэлд 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орлоо

    Нийслэлд 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орлоо

    Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 7 спорт заал, нийт 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр нийт 14 сургууль, 19 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Үүнээс наймдугаар сарын байдлаар 5 сургууль, 10…

  • Хуурамч гадаад паспорт гаргаж өгчээ

    Хуурамч гадаад паспорт гаргаж өгчээ

    Б.Б, Б.Э нар нийслэлийн нэгэн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа бусдад Монгол Улсын үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргаж өгчээ. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгснийхөө хариуд хахууль авсныг АТГ тогтоосон байна. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх,…

  • Хахууль өгсөн, авсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэв

    Хахууль өгсөн, авсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэв

    Тендерт шалгарахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагын албан тушаалтнуудад нийт 155 сая төгрөгийн хахууль өгсөн Б.Д, нийтийн албан тушаалтан Л.Б -д 100 сая төгрөгийн хахууль өгсөн “Ө” компанийн гүйцэтгэх захирал Д.Б, Ц,Б нарт холбогдох хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Тус байгууллагын нийтийн албан тушаалтан Л.Б, Э.Б, Г.А нар тухайн…

  • Маргааш нийслэлд 4 байршилд эрчим хүч хязгаарлана

    Маргааш нийслэлд 4 байршилд эрчим хүч хязгаарлана

    9-р сарын хоёронд Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хан-Уул дүүргийн 2, 20-р хороо болон Налайх дүүргийн 4-р хороонд хэсэгчлэн цахилгаан хязгаарлана. Цахилгаан шугам сүлжээний засварын ажлыг хуваарийн дагуу хийж байгаатай холбоотойгоор зарим байршлуудад эрчим хүч хязгаарласаар байна. Тиймээс иргэд, эрчим хүч хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас анхаарууллаа.

  • Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст багийн иргэдийн төлөөлөл Нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцлаа

    Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст багийн иргэдийн төлөөлөл Нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцлаа

    Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст багийн иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлтэй танилцаж, санал солилцлоо. Зочдод компанийн үйл ажиллагааг танилцуулж, байгаль орчны чиглэлээр болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудын талаар мэдээлэл өгч цаашид хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцууллаа. Байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн өндөр өгөөж бүхий нүүрс баяжуулах үйлдвэр нь…