Category: Menus

  • Зам тээврийн осол болсон газрыг орхисон 12 жолоочийн жолоодох эрхийг хасжээ

    Зам тээврийн осол болсон газрыг орхисон 12 жолоочийн жолоодох эрхийг хасжээ

    Тээврийн цагдаагийн алба өчигдөр буюу хоёрдугаар сарын 5-нд 463 зам тээврийн ослын дуудлага бүртгэжээ. Үүнээс 27 жолооч осол болсон хэргийн газрыг орхисон тохиолдол гарчээ. Тэднээс 12 жолоочид зөрчлийн тухай хуулийн дагуу жолоодох эрхийг нэг жилээр хассан бол үлдсэнд нь зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Хэргийн газрыг орхиж явсан жолооч нарын зүгээс “өмнө нь тээврийн хэрэгслээ…

  • Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл, өрхийн гэр, байшин сууцны дулаалгыг сайжруулах төслийн хүрээнд БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгууллаа. Талууд “Улаанбаатар хотын гэр хорооллын айл, өрхийн гэр, байшин сууцны дулаалгыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааны үндсэн суурийг бүрдүүлэх, монгол гэрийн…

  • Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалтыг сайжруулсан. Нийт камерын 2555 камер буюу 62 хувь нь хэвийн ажиллагаатай байна. Харин эвдрэл, сааталтай 2750 камерыг засварлах ажил үргэлжилж байна. Мөн ААН, байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд стандартын шаардлага хангасан…

  • УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна

    УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна

    УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны хоёрдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын…

  • Аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

    Аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт  хийнэ

    Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Дорнод аймагт ажиллажээ. 2025 онд тус аймгийн хэмжээнд 1296 эх төрсөн нь өмнөх оноос 97 төрөлтөөр буурч, 466 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх оноос 8.8 хувиар нэмэгдсэн байна. Нийт нас баралтын 19.4 хувь нь сэргийлж болох нас баралт буюу осол гэмтэл, зүрх судас, хорт хавдар зэрэг шалтгаантай байна. Бүсийн оношилгоо, эмчилгээний…

  • Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна

    Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна

    “Тусгай замын автобус /BRT/”  төсөл нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм. Энэхүү төсөл нь хотын төв болон захын дүүргүүдийн хоорондын нийтийн тээврийн урсгалыг хурдан, найдвартай, хүртээмжтэй болгох зорилготой. Төслийг Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд төлөвлөж буй бөгөөд нийт 12.9 км урт, 19 буудалтай…

  • УИХ-ын дарга Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

    УИХ-ын дарга Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

    УИХ-ын дарга Н.Учрал Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал, Австрали Улс бол манай улсын гуравдагч хөрш бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш орнуудын нэг гэдгийг онцлоод хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хагас зуун жилийн туршид уул уурхай, боловсрол,…

  • Зах худалдааны төвийг уртасгасан цагаар ажиллуулах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

    Зах худалдааны төвийг уртасгасан цагаар ажиллуулах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

    Сар шинийн баярын үеийн замын хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах зорилгоор НИТХ-аас Ажлын хэсэг байгуулсан. Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд зах худалдааны төвийг зорих иргэпийн цуваа нэмэгддэг. Иймд автозамын ачаалал үүсгэхгүй, түгжрэлийг сааруулахын тулд цагийн хуваарийг нь сунгаж, 00:00 цаг хүртэл уртасгахыг санал болгожээ. Ийн цагийн менежмент хийснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр буюу ажлын цаг…

  • Автобусанд мартсан нөүтбүүкийг нь оюутан олж өгчээ

    Автобусанд мартсан нөүтбүүкийг нь оюутан олж өгчээ

    Иргэн Д 2026.02.05-ны 17:40 цагт М:5 чиглэлийн 3-215 гарааш дугаартай автобусанд нөүтбүүкээ мартан буужээ. Түүнийг нь Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд олж, уг автобусны жолоочид хүлээлгэн өгсөн байна. “Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-ын жолооч Т.Тогтохбаяр уг нөүтбүүкний эзнийг олж өгсөн аж. Үүнд Д талархаж ”Автобусанд орхиод буусан нөүтбүүкээ олдоно гэдэгт огт итгээгүй. Нийтийн тээврийн үйлчилгээний автобус…

  • 982 орон сууцыг паспорттой болгожээ

    982 орон сууцыг паспорттой болгожээ

    Газар хөдлөлтөд тэсвэргүй, олон жил ашигласан барилга, байгууламж манай улсад олон байна. Энэ нь газар хөдлөлтийн аюулын улмаас учирч болох эрсдэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйлсийн нэг. Нийслэлд 2002 оноос өмнө барьсан 1844 барилгын 53 хувийг ОБЕГ паспортжуулжээ. Үүний 683 нь орон сууцны зориулалттай барилга. Үүний 14 хувийг нь хүчитгэх шаардлагатай бол 59 хувь нь…