-
Б.Энхмөнх Ерөнхий сайд Н.Учралыг ҮХЦ-д өгөхөөр болжээ

Ерөнхий сайд Н.Учралыг огцрохыг шаардан, Төрийн ордны зүүн талын хаалганы гадна суулт зарлаад буй Б.Энхмөнх өнөөдөр Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болсноо зарлав. Б.Энхмөнх АН-ын бүлгийн Ажлын албаны даргын албан тушаалаасаа түр түдгэлзэн, иргэнийхээ хувиар суулт хийж буй. Улсын төсвөөс хамаарал бүхий сургуульдаа мөнгө авахаар төсөлд суулгасан Ерөнхий сайд Н.Учралыг огцрохыг тэр шаардаж, ийн…
-
Ой, хээрийн 153 түймэрт 1.1 сая га талбай шатаад байна

2026 он гарсаар өнөөдөр /2026.09.17/-ийн байдлаар улсын хэмжээнд ой, хээрийн 153 түймэр гарлаа. Үүнд урьдчилсан байдлаар ойн 33.229 га, хээрийн 1.125.745 га талбай нийт 1.158.974 га талбай өртөж шатсан байна. Үүнээс 3 дугаар сараас 6 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд Монгол оронд ойн түймрийн улмаас 3.704 га, хээрийн түймэрт 914.334 га талбай, нийт 918.038 га…
-
Перу, АНУ, Чили гамшгийн үеийн аврах ажиллагааны сургуулилалт хийжээ

Перу, АНУ, Чилийн зэвсэгт хүчний алба хаагчид есдүгээр сарын 16-нд эльниньо үзэгдлээс үүдсэн байгалийн гамшгийн дараах аврах ажиллагааг загварчилсан томоохон сургуулилалт хийжээ. Сургуулилалтад 300 орчим цэргийн алба хаагч оролцож, нурсан барилгаас иргэдийг аврах, нурангид дарагдсан хүмүүсийг гаргах, гол мөрнийг олсоор гатлах зэрэг ажиллагаа гүйцэтгэсэн байна. Энэ нь Перуд зохион байгуулж буй “UNITAS LXVII-2026” олон улсын…
-
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Н.Учрал болон бусад албаны хүмүүс, төрөл төрөгсөд нь Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Юмжаагийн Цэдэнбал улс эх орноо удирдах үйл хэрэгт 44 жил тасралтгүй хүчин зүтгэжээ. Ерөнхий сайд Н.Учрал “ХХ…
-
Ө.Шижир: 100 их наядын хөрөнгөтэй, 8.4 их наядын зөрчил илэрсэн ТӨК-иудыг ярихгүй байна

АН өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа “Төрийн өмчийн хулгай ба төсөв” сэдвийг хөндөн, сэтгүүлчдэд хэвлэлийн хурлаа хийв. Иргэд an.mn сайтаар нэвтэрч “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнд саналаа өгч болох юм байна. УИХ-ын гишүүн Ө.Шижир: -Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн төсөв, зардал, түүний зарцуулалтын талаар хянан шалгах түр хороо санаачилж байна. Бид улсын төсвийг л яриад байдаг…
-
Гадаадын 13 иргэн Монголын байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял авчээ

УПЕГ-ын судалгаагаар сүүлийн 5 жилд хүрээлэн байгаа орчны эсрэг 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокурор 2333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ийм гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд харилцан адилгүй улиралд гарч байна. Сүүлийн 2 жилд шүүхээс 1228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Үүний 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань,…
-
Төв, Сэлэнгэ, Дарханы тариан талбайд цэргүүд ургац хурааж байна

2026 оны намрын ургац хураалтад зэвсэгт хүчний цэргүүд оролцож байна. Засгийн газрын шийдвэр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас томилогдсон цэргүүд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ургац хураалтад оролцож байна. Энэ жил улаанбуудайн болц жигд байгаа ч зуны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногоор хоцорч эхэлжээ.…


