-
“Улаанбаатар Их дуулга” тэмцээний сугалаа боллоо

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний 14 жингийн сугалаа өнөөдөр боллоо. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д 12, 52 кг-д 16, 57 кг-д 14, эрэгтэйчүүдийн 60 кг-д 20, 66 кг-д 25 жүдоч зодоглоно. Улаанбаатар хотноо болж буй “Их дуулга”-д гурав дахь удаагаа зодоглох…
-
ЕХ болон Япон улс батлан хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлын салбарт хамтран ажиллана

Япон, ЕХ-ны удирдагчид батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэл, эдийн засгийн аюулгүй байдал болон бусад салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба лхагва гарагт Токио хотноо Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста болон Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нарыг хүлээн авч, цаг гаруй хугацаанд уулзжээ. Уулзалтын үеэр Японы ерөнхий сайд олон…
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Төрийн тэргүүн нарын хэлсэн үгнээс хүргэе. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө, Ази, Европыг…
-
ХЗБХ: Ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 56 асуудал хэлэлцжээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 18 удаа хуралдаж, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 56 асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллаж, 3 хууль, Улсын Их Хурлын 9 тогтоолыг эцэслэн батлуулсан байна. Мөн Байнгын хорооны тогтоолын 10 төслийг хэлэлцэн баталжээ. Байнгын хороо Улсын Их Хуралд хууль санаачлагчаас өргөн…
-
Орос, Украины ээлжит энхийн яриа хэлэлцээний төгсгөлд хоригдол солилцох тохиролцоонд хүрэв

Лхагва гарагт Туркийн Истанбул хотноо цаг гаруй хугацаанд явагдсан Орос, Украины хоорондох гурав дахь шатны энхийн яриа хэлэлцээний төгсгөлд талууд хоригдол солилцох тохиролцоонд хүрснээс өөр дорвитой үр дүн гараагүй байна. Хэлэлцээнд Украины төлөөлөгчдийг тус улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров ахалсан бол ОХУ-ын багийг ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский тэргүүлэн…
-
“Улаанбаатар Амазонс” баг 17:00 цагаас тоглоно

Олон улсын сагсанбөмбөгийн холбооны 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн “Women Series” цуврал Индонез улсын Жакарта хотноо эхэллээ. Дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Амазонс” баг “С” хэсгийн эхний тоглолтоо 17:10 цагаас Тайландын багтай хийнэ. Үүний дараа 19:00 цагаас Герман улсын “Bonn Baskets” багтай тоглох юм.



