-
Вакцины талаар ташаа мэдээлэл тараавал хариуцлага ярина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Улаанбурхан өвчний асуудлыг хэлэлцэж, дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын сайд…
-
Японы “Lawson” сүлжээ дэлгүүр Токио хотод бүрэн цахимжсан дэлгүүр нээлээ

Ая тухтай сүлжээ дэлгүүрүүдийн анхдагч гэгддэг Японы “Lawson” компани нийслэл Токио хотод анхны бүрэн цахимжсан, автомат үйлчилгээтэй дэлгүүрээ нээгээд байна. Даваа гарагт Токио хотын төв дэх оффисын доод давхарт нээгдсэн тус дэлгүүрт ажилтан байхгүй. Бараа өрөх, захиалгын дагуу хоол хийх, үйлчлүүлэгчдэд үйлчлэх зэрэг бүхий л үйлчилгээг автоматжуулсан байна. “Lawson” компани энэхүү бүрэн автоматжсан, шинэ үеийн…
-
МОНАДА: Улс, аймаг, сумын наадамд 16 бөхийг барилдуулахгүй

Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага 16 бөхийг улсын болон аймаг, сумдын баяр наадамд барилдуулахгүй байх зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид дурдсан бөхчүүдийн жагсаалтад улсын цолтой 1, аймгийн цолтой 7, сумын цолтой 8 бөх байна. Үүнд: Сэргээш хэрэглэсэн нь батлагдсан бөхийг улсын болон аймаг, сумдын баяр наадамд барилдуулсан тохиолдолд тухайн тамирчны уг тэмцээнд үзүүлсэн амжилт, бай шагнал, цолыг…
-
Оросын уран бүтээлчдийн хиймэл оюунаар бүтээсэн “Чингис хан” кино пүрэв гарагт нээлтээ хийнэ

Дэлхийд анх удаа хиймэл оюуны технологиор бүтсэн бүрэн хэмжээний уран сайхны кино пүрэв гарагт ОХУ-д нээлтээ хийх гэж байна. Энэ бол Оросын уран бүтээлчдийн “Чингис-Хан: Мянганы хүн”. Уг киног Оросын сонгодог яруу найрагч, зохиолч Виктор Трифонович Слипенчукийн 1964 онд бичсэн “Чингис хан” хэмээх баатарлаг туульсаас сэдэвлэн бүтээжээ. Зохиолчийн төрсөн хүү Михаил Слипенчук уг төслийн ерөнхий…
-
Израил, Иран гал зогсоох тохиролцоог хэрэгжүүлж, хоёулаа ялалт байгуулснаа зарлав

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нийгмийн сүлжээн дэх хуудсандаа “12 хоног үргэлжилсэн дайны албан ёсны төгсгөлийг Дэлхий нийтээрээ угтах болно” хэмээн нийтэлсэн байна. Израил, Иран улс гал зогсоох тохиролцоонд хүрч, дайн дуусаж байгаа талаарх Трампын даваа гарагт хийсэн мэдэгдлийн дараа зөрчилдөгч талууд харилцан цохилт үзүүлснээр хурцадмал нөхцөл байдал тодорхойгүй болж хувираад байсан бол лхагва гаргийн байдлаар Израил,…
-
С.Бямбацогт: Яамдын 270 даргыг 84-өөр цөөлж, 186 болгохоор боллоо

Засгийн газар өнөөдрийн хурлаараа ямар асуудал шийдсэн тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд танилцууллаа. -Яамдын бүтэц, орон тоо, стратеги, зохион байгуулалтыг хэлэлцлээ. Үндэсний хороог Ерөнхий сайд ахалдаг байсныг өөрчлөх хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Нийт 58 үндэсний хороог хоёр дахин цөөлнө. Яамдын нийт бүтцийн нэгжийг 31 хувиар цомхотгоно. Өөрөөр хэлбэл, дарга нарын тоог…
-
Морьт харвааны ДАШТ-д 30 гаруй орны шилдэг харваач цэц сорино

Монголын уламжлалт харвааны төрөл бөмбөг намнааг Дэлхийн аваргын албан ёсны төрөлд анх удаа багтааж, Монгол Улсад 30 гаруй орны 170 шилдэг харваач өрсөлдөх гэж байна. “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалыг энэ оны 8 дугаар сарын 22-24-нд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дахь Тайж хайрханы бэлд дөрөв дэх удаагаа зохион байгуулах юм. Морьт харвааны ДАШТ-ийг Монголын…
-
Б.Жавхлан: Жилийн эцэст 3.3 их наяд төгрөг дутах нь

Засгийн газар өнөөдрийн хурлаараа ямар асуудал шийдсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд танилцууллаа. -2025 оны төсвийн тодотголоор хэлэлцүүлэг эхлээд 7 хонож байна. Өнөөдөр гурав дахь танилцуулгыг хийлээ. Төсөв ерөнхийлөн захирагч нараас санал авч, зохих сайжруулалт хийж ирлээ. Өнөөдөр хэлэлцүүлэг эцэслэсэн. УИХ-д төсвийн тодотголыг өргөн барих эрх зүйн орчин бүрдмэгц мэдүүлнэ. 2025 оны төсвийн хүрээнд тодотгол…

