-
Японы иен ам.долларын эсрэг чангарч, долоон сарын дээд түвшинд хүрлээ

Японы иен ам.долларын эсрэг долоон сарын дээд түвшинд хүрч, нэг ам.доллар 153.53 иентэй тэнцэх болов. Иений ханш сүүлийн долоо хоногт бараг 4 хувиар чангарсан бөгөөд үүнд Японы Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж магадгүй гэсэн хүлээлт голлон нөлөөлжээ. Мөн хөрөнгө оруулагчид иенээр санхүүжүүлсэн арилжаагаа хааж, Японы хөрөнгө оруулагчид гадаад дахь хөрөнгөө эх орондоо буцаах хүлээлт нэмэгдсэн…
-
Монтенегро улсын Ерөнхийлөгч манай улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 9 дүгээр сарын 8-10-нд төрийн айлчлал хийхээр манай улсад хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, албаны бусад хүн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа.…
-
Ж.Дэлгэрсайхан: Төсвийн зарлага, алдагдлыг нэмэх аргаар иргэдийн амьжиргааг хамгаалах бодлогыг үргэлжлүүлэх нь алдаанд хүргэж болзошгүй

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус Зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан гишүүдэд танилцууллаа. Уг дүгнэлтэд эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг төсвийн бодлогоор дамжуулан шийдвэрлэх нь зохисгүйг дурджээ. Төсвийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлага нэгэнт бий болсон гэж дүгнэв. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн тодотголын шаардлага,…
-
С.Магнайсүрэн: Төсвийн тусгай шаардлагуудыг тодотгол нэгэн зэрэг хангаагүй

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа. Ерөнхий аудитор төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн бодлогын зорилттой нийцэж байгаа боловч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж…
-
11 хүнд хууль бусаар газар эзэмшүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Б.Б, Б.У нар нийслэлийн нэгэн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байхдаа иргэн Э.М-тэй бүлэглэн, ойн сан бүхий газарт нэр бүхий 11 иргэнд тус бүр 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай дүүргийн засаг даргын А/799 дугаар захирамж гаргуулжээ. Бусдад хууль бусаар газар эзэмших нөхцөл бүрдүүлж, давуу байдал бий болгосон энэ…
-
Төсөв тодотгох төслийг 2 дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын ээлжит бус чуулганы /2026.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг…
-
Гималайн үерийн усанд дарагдсан туннельд ажилчид хэдэн өдөр амьд үлджээ

Непалын Тришули голын хөндийг Гималайн мөсөн голын нуралтаас үүссэн асар хүчтэй үерийн ус дайран өнгөрөх үед газар доорх усан цахилгаан станцын туннельд ажиллаж байсан хүмүүс юу болж байгааг огт мэдээгүй байжээ. Тришули-3А усан цахилгаан станцын ажилчид тухайн өглөө газар доорх цахилгаан станцын засварын ажлыг эхлүүлээд байсан байна. Ажлын ачаалал их байсан тул ердийнхөөс олон хүн…
-
Дагавар хүүхдээ алахыг завдсан хойд эцгийг шүүхэд шилжүүллээ

Хойд эцэг Н.Б 9 настай дагавар хүүхдээ биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж аюултай нөхцөл байдалд оруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулжээ. Ийм аргаар дагавар хүүхдээ алахыг завдсан энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (хүнийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
-
10 хүний 1 нь зээлээ төлж чадахгүй байна. Тэр нь та юм биш биз?

“Машин зээлээр авсан 5 хүний 1 нь зээлээ төлөхгүй байна” гэж Монголын банкны холбоо өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Цалингийн зээл авсан 10 ажилчны 1 нь, тэтгэврээ урьдчилж зээлсэн 10 ахмадын 1 нь, картын зээлтэй 10 хүний 1 нь зээлээ төлж чадахгүй байна. Энэ оны хагас жилийн байдлаар банкнаас олгосон 10 зээл тутмын 1 нь чанаргүй болжээ.…
