-
Европт хэт халалтын шинэ давлагаа үргэлжилж байна

Өмнөд болон Баруун Европын хэд хэдэн оронд агаарын температур 40 хэмээс давсан хэвээр байна. Испани, Итали, Португал, Балканы орнуудад ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд зарим бүс нутагт онцгой байдлын зэрэглэл тогтоожээ. Европыг хамарсан энэ зуны хүчтэй хэт халалтын давлагаа хүний амь нас, эрчим хүч, тээвэр болон эрүүл мэндийн салбарт томоохон дарамт учруулсаар…
-
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн…
-
Орон сууц захиалгын залилантай холбоотой 5 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллагаас орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон залилах гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэж байна. Ажлын хэсэг байгуулж, хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, бүрэн гүйцэд явуулж, хэргийг шийдвэрлэх зорилгоор олон хохирогч, холбогдогчтой, мөрдөн шалгах ажиллагааны цар…
-
Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын зөрчил 7521 бүртгэжээ

Прокурорын байгууллагаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг сүүлийн 5 жилийн байдлаар судлахад Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил 7521 бүртгэгдсэнээс 41 хувийг “Амьтны тухай хууль зөрчих зөрчил” эзэлж байгаа нь хамгийн их байна. Дээрх зөрчлийн 22.6 хувийг “Ойн тухай хууль зөрчих зөрчил”, 13 хувийг “Газрын хэвлийн тухай хууль…
-
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулна

Боловсролын сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан болон холбогдох албаныхан “Нийслэлийн боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх” цогц арга хэмжээний хүрээнд төлөвлөж буй ажлуудтай газар дээр нь танилцах зорилгоор дүүргүүдэд ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178 сургуульд 342213 суралцагч, хувийн өмчийн…
-
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулав. Энэ өдөр “Шунхлай” группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Мөн “Олимпын өвөө” хэмээн олноо алдаршсан Монгол…
-
Үндэсний их баяр наадмын сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сурын харваа 2026 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагт ёслол төгөлдөр эхэллээ. Монгол үндэстний төрт ёс, өв соёл, эрийн гурван…
-
“Улаанбаатар Амазонс” баг FIBA 3×3 Xiantao Women’s Series” тэмцээний мөнгөн медаль хүртлээ

Монголын “Улаанбаатар Амазонс” баг БНХАУ-ын Шиантао хотод болсон FIBA 3×3 “Xiantao Women’s Series” 2026 тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. Шигшээ тоглолтод талбайн эзэн БНХАУ-ын багтай тоглосон “Улаанбаатар Амазонс” 14:20-ийн харьцаатайгаар ялагдан дэд байрт шалгарсан байна. Финалын тоглолтын эхэнд Монголын баг 4:1-ээр тэргүүлж эхэлсэн ч БНХАУ-ын баг тоглолтын явцыг өөрчилж, онооны давуу байдлаа хадгалсаар тэмцээний…
-
АҮЭБЯ: ОХУ шатахууны экспортоо хориглосон ч дотоодод хомсдол үүсэхгүй, наадмын дараа үнийг хэлэлцэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дизель түлш, шатахууны экспортондоо хориг тавих шийдвэр гаргасан нь дэлхий дахинд эрчим хүчний хямралын айдсыг дахин төрүүлж, улс орнуудыг сандаргаж эхэллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас манай улсын хувьд шатахууны хомсдол үүсэх бодит эрсдэл байхгүй бөгөөд нөөц хангалттай байгааг өнөөдөр /2026.7.06/ зарласан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны…
