-
Баавгай мал руу дайрсан тохиолдол нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтад болон малын амьдрах орчны давхцал, байгалийн нөөцийн хэт ашиглалт, ой хээрийн түймрийн улмаас баавгай суурин газарт үзэгдэх нь олширчээ. Мөн мал руу дайрсан тохиолдол нэмэгдсэн тул хүрэн баавгайн тархац бүхий аймаг, сумдад мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өглөө. Хүрэн баавгай нь 2023 оны Засгийн газрын…
-
Байгалийн хий дамжуулах хоолой 6 аймаг 22 сумын нутгаар дамжина

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойн төсөл нь Монгол Улсын 6 аймаг, 22 сумын нутаг дэвсгэрээр нийт 950 гаруй км үргэлжилнэ. Үндэсний хэмжээнд онцгой ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалт болох юм. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минь Жуантай уулзаж, хоёр улсын харилцаа болон…
-
Замын хөдөлгөөний AI камераар 5 сая зөрчил илрүүллээ

Замын цагдаагийн газрын Теле хяналт, замын хөдөлгөөний удирдлагын хэлтэс IREX буюу AI систем бүхий 2606 камерыг Улаанбаатар хотын 176 байршил, уулзварт суурилуулжээ. Дэлхийн 21 улсад хэрэглэж буй энэхүү системээр энэ оны 2 дугаар сарын 5-наас хойш замын хөдөлгөөний 5 сая гаруй зөрчил илрүүллээ. Одоогоор уг системийг туршиж буй тул жолооч нарт шийтгэл оногдуулахгүйгээр гар утсанд…
-
Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.08.19) ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж буй техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх…
-
Ц.Мөнхтуяа: Төсвийн үрэлгэн зардлуудаа танаад, данхар бүтцээ эмхэлбэл багш нарын цалинг нэмэх хангалттай мөнгө гарна

Багш нарын төлөөлөл өчигдөр Боловсролын сайдад цалингаа нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж уулзсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ирж оролцон шаардлагыг салбарынхаа сайдад танилцуулав. Тиймээс багш нарын төлөөлөл болж УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүнээс тодруулга авлаа. -Багш нарын төлөөлөл цалингаа нэмүүлэх шаардлагыг Боловсролын сайдад тавьсан. Та бүхний зүгээс цалингаа хэдэн хувиар нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа вэ?…
-
Баянзүрх суманд газар 3.8 магнитудын хүчтэй хөдөллөө

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт өнөөдөр 11:47 цагт газар 3.8 магнитудын хүчтэй хөдөллөө. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 55 км, Цэцэрлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км, Баянзүрх сумын төвөөс баруун зүгт 60 км зайд үүсжээ. Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь газрыг хөдөлгөж байгаа хүчийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн…



