-
Төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй

Энэ жил тариалангийн төв бүсэд хур тунадас бага, ургац муутай байгаагаас шалтгаалан, манай улс дотоодын хэрэгцээний төмс, хүнсний ногоогоо хангаж чадахгүй байдалд оржээ. Улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодоос хангана. Энэ талаар өвөлжилтийн бэлтгэл хангах өргөтгөсөн хуралдааны үеэр салбарын яам танилцууллаа. Улсын хэмжээнд 2025 онд 312.8 мянган га-д үр тариа,…
-
Т.Мөнхдэмбэрэл Дэлхийн цуврал тэмцээнд оролцоно

Казахстан улсын Астана хотод пара бочигийн Дэлхийн цуврал тэмцээн наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд болно. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Пара бочигийн Дэлхийн цуврал тэмцээн жилд 9-13 удаа болдог бөгөөд зуны паралимп, Азийн зуны паралимпын наадамд оролцох эрхийн чансаа олгодог юм. Т.Мөнхдэмбэрэлийн…
-
“Хасумегастарс” клуб Азийн зүүн бүсийн АШТ-ий эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн хоёр удаагийн аварга, “ХасуМегастарс” клуб Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна. Тэд тэмцээний “В” хэсэгт Тайвань болон БНСУ-ын багтай учраа таарсан. Ингээд өнөөдөр 15:30 минутаас БНСУ-ын багтай тэмцээний нээлтийн тоглолтыг хийхээр болжээ. “Хасумегастарс” багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн тамирчин, “SG Hawks” багийн ахлагч…
-
Волейболын ДАШТ-ийг “N Sports” эх орон даяар шууд дамжуулна

Дэлхий даяар хамгийн олон үзэгчтэй спортын нэг бол яах аргагүй волейболл билээ. Тун удахгүй буюу ердөө гурав хоногийн 2025 оны Волейболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээх гэж байна. Энэ удаагийн ДАШТ-ийг “N Sports” албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулан хүргэхээр боллоо. Тодруулбал эмэгтэйчүүдийн тэмцээн 08-дугаар сарын 22-ноос 09-дүгээр сарын 07-ны өдрүүдэд Тайланд…
-
Улирал солигдох үед хүний сэтгэл санаа дагаад өөрчлөгддөг

Улирал солигдох үед хүний циркадиан ритм буюу бие махбодийн дотоод цаг өөрчлөгдөж, унтах, идэх, сэрэх хэв маягт өөрчлөлт ордог байна. Мөн зарим хүн “өвлийн уйтгар” буюу Seasonal Affective Disorder (SAD) гэж нэрлэгддэг улирлын сэтгэл гутралд өртдөг гэжээ. Сэтгэл судлаачдын тайлбарласнаар зун, намрын заагт, улирал солигдох үед сэрүүн салхи, нарны гэрэл багасах зэрэг нь хүний сэтгэл…
-
Стандарт зөрчсөн гэрэлтэй машины үзлэг, оношилгоог хүчингүй болгож байна

Стандарт зөрчсөн гэрэл, гэрэлтүүлэх хэрэгсэл тавьсан тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоог Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв хамтран, газар дээр нь шууд хүчингүй болгож байна. Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв хамтран, шөнийн цагаар Улаанбаатар хот болон орон нутгийн замд тогтмол шалгалт хийж байна. Тухайн тээврийн хэрэгсэлд тохирсон гэрлийг үйлдвэрлэгч тавьсан байдаг. Гэтэл жолооч…
-
Хятадын компанийг залилан, их хэмжээний мөнгө авчээ

Иргэн Б.З нь “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-тэй урьдчилан үгсэн тохиролцож, БНХАУ-ын Урадындунд хошуунд байрлах “Ж” худалдааны ХК-ийг “М” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай “нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-тэй ажилладаг” мэтээр хуурч, мөнгө залилжээ. Ингэхдээ тэд “…тонн нүүрс худалдах, худалдан авах тухай” хуурамч гэрээ байгуулж, тус компанид их хэмжээний хохирол учруулсан байна. Ийн гэмт хэргийн…
-
Багш нарын цалинг нэмэхээр 3 яам хамтарлаа

Багш нарын цалинг нэмэхээр Боловсролын сайд тушаал гарган, ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг багшийн нэмэлт чиг үүрэг, ачаалалтай уялдуулан цалин хөлсний бүтцэд шинжилгээ хийх, багшийн цалинг нэмэх боломжийг судлах, санал боловсруулах зорилготой юм. Ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж байна. Ажлын хэсэгт Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны…
-
Ганцаараа таксинд суусан хүмүүст биеэ үнэлэх санал тавьдаг байжээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хувиараа иргэдэд таксины үйлчилгээ үзүүлдэг Б.Г гэх хүн ганцаараа таксинд суусан хүмүүст санал тавьж, улмаар М.Н, Н.У, Л.Х, Б.Р, М.О, Б.У нарыг бусдад биеэ үнэлэхэд нь зуучилж, биеэ үнэлэх гэмт хэргийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангадаг байжээ. Мөн Б.Г нь…
