-
Улсын начин Э.Батмагнай түрүүлж,Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв

Сумын наадамд 11 түрүүлж, 4 үзүүрлэсэн, сумын манлай заан Лодойн Бүлтэг агсны нэрэмжит Баянхонгор аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах “ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН “, Шинэжинст сумын “Залаагийн хүчтэй” бөхийн дэвжээний нээлт тус суманд 2025 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Өв соёл, үүх түүхээрээ бахархдаг Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Баянхонгор аймгийн Жинст сумын…
-
Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

Оскарын шагналт жүжигчин Дензель Вашингтон даваа гарагт Каннын кино наадмын хүндэтгэлийн “Алтан далдуу мод” шагналыг хүртжээ. Тэрээр 78 дахь удаагийн Каннын кино наадамд найруулагч Спайк Ли-гийн хамтаар “Highest 2 Lowest” буюу “Оргилоос ёроол хүртэл” хэмээх киногоороо оролцож байгаа бөгөөд даваа гарагт болсон нээлтийн ёслолын үеэр түүнд кино наадмын хүндэтгэлийн шагналыг гэнэтийн байдлаар гардуулсан байна. 2000…
-
“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, “КОЙКА” БНСУ-аас олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Бид эмэгтэйчүүд” чуулганыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Чуулга уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 143 эмэгтэй төлөөлөгч, 330…
-
Гаальд мэдүүлсэн мөнгөнөөс татвар, хураамж авдаггүй

Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаад, дотоодын иргэд гаалиар авч гарч буй бэлэн мөнгөнөөсөө ямар нэг татвар, шимтгэл, хураамж төлдөггүй. Энэ талаар Гаалийн тухай хууль болон холбогдох журамд ямар ч заалт байхгүй. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд зааснаар Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаад, дотоодын бүх иргэн 15 сая төгрөгөөс дээш…
-
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлаар орон нутгийн удирдлагууд зөвлөлдөж байна

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууны санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтэд нутгийн удирдлагын оролцоо” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр (2025.05.20) Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан танхим”-д зохион байгуулж байна. Үндэсний зөвлөгөөнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, Х.Болормаа, М.Сарнай, Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд…
-
Испанийн Ерөнхий сайд Израил улсыг “Eurovision”-д оролцохыг нь хориглохыг уриалав

Испанийн Ерөнхий сайд Педро Санчез өнгөрсөн долоо хоногт болж, өнгөрсөн “Eurovision” дууны тэмцээний талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр Газын зурваст Израил улсын явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаатай холбогдуулан Израил улсыг “Eurovision” дууны тэмцээнд оролцохыг нь хориглохыг уриалжээ. Өнгөрсөн бямба гарагт зохиогдсон тус тэмцээний шувтаргын шатанд Израил улсын оролцогч Ювал Рафаэль хоёрдугаар байрт шалгарсан.…
-
Ромын папыг Вашингтонд айлчлахыг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч урьжээ

Даваа гарагт Ватиканд Ромын пап XIV Леотой хоёр талт уулзалт хийсэн АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс католик шашны тэргүүнийг Вашингтонд албан айлчлал хийхийг урьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын Ромын папыг аль болох ойрын тохиромжтой хугацаандаа” Вашингтонд зочлохыг урьсан урилга бүхий албан захидлыг Ж.Д.Вэнс гардуулан өгснийг Цагаан ордон мэдээлжээ. Католик шашны…


