-
Ж.Амарсанаа: Кофе нойр булчирхайг үрэвсүүлдэг

Нойр булчирхай нь өвчилсөн хүн олширч буйтай холбогдуулан “Хаппи веритас” эмнэлгийн зөвлөх эмч, доктор Ж.Амарсанаатай ярилцлаа. –Нойр булчирхайн үрэвсэл юунаас болж үүсдэг вэ? Нойр булчирхайн үрэвслийг архаг болон хурц гэж ангилдаг. Хурц үрэвсэл богино хугацаанд хүндэрдэг бол архаг үрэвсэл удаан хугацаагаар үргэлжилдэг. Олон жил нойр булчирхай нь өвдөж яваа хүн ч бий. Нойр булчирхай үрэвсэх…
-
Б.Очирваань буюу “Wazza” хөлбөмбөгөө аврах уриалга гаргалаа

МХБХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар сонгогдсон. Уг үр дүнг монголын хөлбөмбөгчид, холбоод эсэргүүцэн өөрсдийн тэмцлээ үргэлжлүүлж буй. Тэгвэл Б.Очирваань буюу Wazza мөн өөрийн зүгээс уриалга гаргалаа. Тэрээр хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг нэгэн байсан бөгөөд Улаанбаатараас Манчестер хүртэл 14,000 км замыг унадаг дугуйгаар туулж, Олд Траффордод хүрч өөрийн мөрөөдлөө биелүүлсэн билээ. Wazza: Монголд, бидний адил олон…
-
2025 оны “Eurovision” тэмцээн энэ долоо хоногт болно

Энэ жил 69 дэх удаагаа зохион байгуулагдах “Eurovision” дууны тэмцээн энэ долоо хоногт явагдана. Тодруулбал, 2025 оны “Eurovison” тэмцээнийг 5-р сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулж, ялагчаа тодруулах гэж байна. Өнөө жилийн тэмцээнийг дүрмийн дагуу өнгөрсөн жилийн тэмцээний ялагч болох Швейцар улсын Базель хотод зохионо. 2024 оны “Eurovision” тэмцээнд Швейцарын оролцогч Nemo “The Code” хэмээх дуугаараа…
-
БНСУ-ын эрх баригч намаас Ким Мүн Сү ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов

6-р сарын 3-ны өдөр явагдах Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын эрх баригч Ард түмний хүч намаас Ким Мүн Сү-г нэр дэвшүүлэхээр тодруулсан байна. Өмнө нь БНСУ-ын хөдөлмөрийн сайдын албыг хашиж байсан Ким Мүн Сү өнгөрсөн бямба гарагт явагдсан нам доторх сунгаанд саяхан ерөнхий сайдын албан тушаалаасаа бууж, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан Хан Доксуг ялж,…
-
АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар О.Амгаланбаатар ажиллана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг томилсон талаар танилцууллаа. Тэрбээр өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүсээс сонгогдож, УИХ-ын гишүүн болсон билээ. Түүнчлэн их…
-
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхлэхэд 12 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4400 гаруй нь 5 км-т бүртгүүлжээ. Маргааш 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ. Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна. Хаяг: БГД, 4-р хороолол, 15-р хороо, Хасбаатарын гудамж…
-
Х.Нямбаатар: Бид туршлага нэрээр дэмий Унгар яваагүй

Монгол Улс болон Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Улаанбаатарын соёлын өдрүүд” тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын Маргарет арал дээр боллоо. Соёлын арга хэмжээнд хотын дарга 150 гаруй төлөөлөгч дагуулж явсан тухай шүүмжлэл сошиал орчинд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэгвэл Нийслэлийн засаг дарга тайлбар хэлсэн байна. Тодруулбал…
-
Говийн бүсийн зөвлөгөөнд 1183 төлөөлөгч оролцож байна

“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” Дорноговь аймгийн Сайншанд сумын Спорт цогцолборт өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Говийн бүсийн хөгжил-2040”, бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, бүсийн зөвлөл-эрх зүйн орчин, бүсийн онцлог-харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. Мөн бүсийн хэмжээнд 2025 онд хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, Дорноговь аймагт 20, Өмнөговь аймагт 13, Дундговь аймагт 14, Говьсүмбэр аймагт…
-
Боксчид Европын цуврал тэмцээнд өрсөлдөнө

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивд зохион байгуулах цувралд тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, куба мэргэжилтэн Рубен Санчез болон дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нараас гадна олон улсын шүүгч Б.Болдбат ажиллах юм. Харин тамирчдын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Номундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, М.Энхжаргал, 57 кг-д Э.Мичидмаа, эрэгтэйчүүдийн…
-
Хамас бүлэглэл Газын зурваст гал зогсоох хүчин чармайлтын хүрээнд Израил гаралтай АНУ-ын иргэнийг суллахаар болов

Хамас бүлэглэлийн зүгээс Газын зурваст гал зогсоох тохиролцоог байгуулах хүчин чармайлтын хүрээнд Газын зурваст тус бүлэглэлийн барьцаанд байгаа хамгийн сүүлчийн амьд АНУ-ын иргэн болох израил гаралтай Эдан Александрыг суллана гэдгээ мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодод хийх айлчлал мягмар гарагт эхлэхийн өмнө ийнхүү Хамас бүлэглэлийн зүгээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Израил гаралтай АНУ-ын иргэнийг сайн…