-
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.04) Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, С.Замира, Д.Рэгдэл, А.Ариунзаяа, У.Отгонбаяр, М.Сарнай, Н.Батсүмбэрэл, М.Мандхай нар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээ…
-
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.04) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт 2021 онд нэмэлт оруулсан байдаг бөгөөд суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл…
-
Д.Амарбаясгалан: Монголбанк жилийн дотор шийдвэрээ хэд хэд өөрчилж тогтворгүй байдал үүсгэдгээ болих хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2025 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны эргэж буцсан шийдвэрийн талаар шүүмжилж байр сууриа илэрхийлээ. Тэрээр “Тэтгэвэр барьцаалсан зээлтэй холбоотой ор орлогын харьцаагаа хэдхэн сарын дотор ахин дахин өөрчилж нь зохимжгүй юм. Анх өр орлогын харьцааг 50/50 болгож байхдаа инфляц хөөрөгдөхгүй, ханш алдахгүй гэж шийдвэр…
-
ЭЗБХ: Банкны тухай, Автотээврийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.03) хуралдаан 12 цаг 32 минутад гишүүдийн 68 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай…
-
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.03) Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Х.Болормаа, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, П.Сайнзориг, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүд, түүний дотор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерээр…
-
ЭЗБХ: Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.07.02/ хуралдаж, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд төрөөс эрчим хүчний салбарын өсөлтийг дэмжин, либералчлал хийх асуудлыг тусгасны дагуу…
-
ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.07.01/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын…
-
ТБХ: Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолыг батлав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2025.07.01/ өнөөдрийн хуралдаан 09 цаг 16 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн…
-
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2025.07.01) Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг явууллаа. Тус зөвлөлийн гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учир Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ээс Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, зөвлөх багш Горчинсүрэнгийн Адьяаг нэрийг дэвшүүлээд байгаа юм. Нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар даргалан явуулав. Тэрбээр хуулийн дагуу Байнгын хорооны гишүүдийн ирц, хэлэлцэх…
