Category: Парламент

  • УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй байна

    УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй байна

    Мягмар гарагт байнгын хороодын хуралдаан болж ирсэн уламжлал парламентын түүхэнд тогтчихсон гэхэд хилсдэхгүй. Даваа гарагт их хуралд суудалтай нам эвслийн бүлэг дотроо хуралдаж аль хуульд ямар байр суурь баримтлахаа нэгтгэдэг. Харин мягмар гарагт чуулганаар хэлэлцэн батлах хуулийн төслийн хэлэлцүүлгийг байнгын хороодын хурлаар хэлэлцүүлдэг. Гэхдээ өнөөдөр УИХ-ын бүтцийн аль ч байнгын хороо хуралдахгүй. УИХ-ын тамгын газраас…

  • Хаврын чуулган хэвийн үргэлжилж дөнгөх үү?

    Хаврын чуулган хэвийн үргэлжилж дөнгөх үү?

    УИХ-ын хаврын чуулган эхлээд 7 хонож байгаа ч үйл ажиллагаа жигдрэх болоогүй бололтой. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг дотоод сонгуультайгаа холбоотойгоор ҮБХ-ы хурлаа хийж байгаа учраас тус намын гишүүдээс төрийн ордонд ирсэнгүй. Харин эрх баригч намын бүлэг хуралдаж хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ. Өнөөдрийн бүлгийн хуралд МАН-ын 64 гишүүнээс 40 нь…

  • Туулын хурдны замын төслийг ХҮН дэмжсэнгүй бас эсэргүүцсэнгүй

    Туулын хурдны замын төслийг ХҮН дэмжсэнгүй бас эсэргүүцсэнгүй

    УИХ дахь ХҮН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, Туул гол дагуу хурдны зам тавих төслийн талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авлаа. Тэдэнд мэдээлэл өгсөн хотын орлогч Т.Даваадалай тэргүүтэй албаны хүмүүс Туул голын урсац болоод байгаль орчны үнэлгээ талаасаа эрсдэлгүй гэж тайлбарласан байна. Гэхдээ ХҮН-ынханд уг асуудал эргэлзээ төрүүлсэн хэвээрээ байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд түдгэлзсэн байр суурьтай…

  • ХҮН-ын зөвлөл Туулын хурдны замын тухай мэдээлэл сонсоно

    ХҮН-ын зөвлөл Туулын хурдны замын тухай мэдээлэл сонсоно

    Өнөөдөр 10:00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана. Одоогийн байдлаар МАН болоод АН-ын бүлэг ямар асуудлаар хуралдахаа зарлаагүй байгаа бол ХҮН-ын зөвлөл Туул голын хурдны замын төслийн талаар мэдээлэл сонсохоор болжээ. Ойрын өдрүүдэд олон нийтийн дунд талцал үүсгээд байгаа уг сэдвээр Усны газрын дарга З.Батбаяр, нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай нар…

  • Эрчим хүчний салбарын 3 их наядын алдагдлыг баялгийн сангаас гаргана

    Эрчим хүчний салбарын 3 их наядын алдагдлыг баялгийн сангаас гаргана

    Өчигдөр эрчим хүчний салбарын ажилтнууд ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд буй. Цахилгаан дулааны үнийг төрөөс олон жил хазаарлаж ирсэнтэй холбоотойгоор эрчим хүчний салбар тогтмол алдагдал хүлээсээр одоогийн байдлаар 3 их наядын алдагдал хүлээгээд байна. Үйлдвэрлэсэн өртгөөсөө бараг 2 дахин бага зардлаар борлуулж байгаа цахилгаан дулааны үнийг бодит өртөгт нь шатлалтайгаар хүргэх бодлого барьж байгаагаа засгийн…

  • УИХ-ын ирц, идэвх улам суларсаар байна

    УИХ-ын ирц, идэвх улам  суларсаар байна

    Хаврын чуулганы нээлтэд 126 гишүүний 120 нь ирсэн. Эхний хуралдаанаас эхлээд УИХ-ын гишүүдийн ирцээс болж парламент хуваарийн дагуу ажиллах бололцоо бүрдсэнгүй. Өчигдөр төлөвлөсөн чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын 47 гишүүн оролцлоо. Ирц бүрдээгүйгээс хэлэлцэх асуудлуудын нэгийг ч сөхөж амжаагүй билээ. Өчигдөр ажлаа хийгээгүй парламент өнөөдөр буюу баасан гарагт ч ажилдаа цугларсангүй. Үүний шалтгааныг олонхын бүлгийг даргалдаг…

  • Ц.Сандаг-Очир: Х.Булгантуяатай холбоотойгоор надаас мэдүүлэг авсан

    Ц.Сандаг-Очир: Х.Булгантуяатай холбоотойгоор надаас мэдүүлэг авсан

    Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ 2025.10.17-нд огцруулсан. Ингэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэсэн юм. Үүний дараа УИХ-ын уг чуулганыг удирдсан Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцруулж, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт сэжиглэн, ТЕГ яллагдагчаар татан шалгаж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүнийг ТЕГ дуудаж тайлбар авсан байна. ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очироос энэ талаар…

  • Хаврын чуулганы эхний асуудал ирц болов уу?

    Хаврын чуулганы эхний асуудал ирц болов уу?

    Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд сайд нарыг чөлөөлөх томилох асуудал хэлэлцэх товтой. Өнөө өглөөний 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх ёстой ч ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хуралдааныг удаан хугацаанд хойшлуулсны эцэст 40 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхэллээ. Чуулганы нээлтэд 126 гишүүний 120 нь оролцсон бол өнөөдрийн чуулганы хуралдаанд одоогийн байдлаар 40 гишүүн ирж ирцээ бүртгүүлжээ. Парламентын…

  • Өнөөдөр Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарыг сайдад томилно

    Өнөөдөр Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарыг сайдад томилно

    Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга өрнөнө. Тодорхой хэлбэл Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаасаа Боловсролын сайд, Эрчим хүчний сайд нарыг чөлөөлж, дараагийн сайд нарыг томилж байгаагаа парламентад танилцуулах юм. Өчигдрийн засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний сайдад Б.Найдалааг нэр дэвшүүлж, харин Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг томилохоор шийдсэн…

  • Баян-Өлгийн казахаар нэрлэсэн 319 газар, усны нэрийг монгол болгоно

    Баян-Өлгийн казахаар  нэрлэсэн 319 газар, усны нэрийг монгол болгоно

    Монгол Улсын нутаг дэвсгэр дэх газарзүйн 214.805 нэр бүхий “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ыг УИХ баталсан байдаг. Тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших 8767, Сүхбаатар аймгийн нутагт орших 6941 нэр бий. Баян-Өлгий аймгийн 12 суманд монголоос өөр хэлээр нэрлэсэн 319 газар, усны нэрийг монгол хэлээр болгох, 47 газрын уламжлалт нэрийг ЗГ…